Ах дүү нар бие биенийхээ зан чанарт 7 янзаар нөлөөлдөг
Төрсөн ах дүү нар байнга хамтдаа цөгийг өнгөрүүлдэг, ингэхдээ бие биенийхээ зан төрхөд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг гэж гэр бүлийн сэтгэл судлаач нар үздэг. Төрсөн ах дүүтэй байна гэдэг танд өгөгдсөн шагнал бас шийтгэл гэж ойлгож болох юм.
Таны нийгмийн харилцааны чадварт нөлөөлдөг | Коринна Такерс /Ph.D/ хүүхдүүд хоорондын харилцааг судлаад дараах байдлаар дүгнэжээ. Төрсөн ах, эгч, дүүтэйгээ дайсагнасан, зөрчилтэй харилцаанд өссөн хүүхдэд насан хүрсэн үед нь нийгмийн сөрөг зан үйлүүд илрэх өндөр магадлал өндөр байдаг. Мөн эсрэгээрээ төрсөн ах, эгч, дүүтэйгээ эерэг харилцаатай бол бусад хүмүүстэй ч мөн адил эрүүл эерэг, харилцааг үүсгэх хандлагатай байдаг.
Тэд таны сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлдөг | Америкийн сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлээс 2007 онд явуулсан судалгаагаар эрчүүд 20 орчим насандаа, бүр ганцхан төрсөн ах, эгч эсвэл дүүтэйгээ таарамжгүй харилцаатай байсан тохиолдолд л 50-аад настайдаа сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр байдаг гэсэн үр дүн гарчээ. Тэгвэл эмэгтэйчүүд энэхүү судалгаанд хамрагдаагүй учраас тэдний хувьд дээрх үр дүн худлаа байж болох нь хэмээн Харвардын Их Сургуулийн профессор Роберт Валденгер тэмдэглэжээ.
Тэд таны зан үйлд бас нөлөөлж чадна | Хэрвээ таны төрсөн ах, эгч нар тамхи татдаг, алкохол хэрэглэдэг, хичээлээ тасладаг гэх мэт зан үйлүүдтэй бол та мөн адил зан үйл үзүүлэх магадлалтай. Калифорнийн Их Сургуулийн Патрека Истийн судалгаагаар, хэрвээ та охин бөгөөд таны төрсөн эгч өсвөр насандаа жирэмсэн болсон бол та ч мөн адил түүхийг давтах магадлал 4 дахин их гэж үзсэн.
Тэд таны “ялгаатай” байх сэдлийг төрүүлдэг | Дээрх судалгаануудад дурдсанаар ах дүү нар бие биеэ дуурайх, ижил зан үйл үзүүлэх хандлагатай байдаг бол мөн эсрэгээрээ зарим хүүхдүүд аль болох ах, эгч, дүү нараасаа “ялгаатай” байхыг хичээдэг. “Тэр хөөрхөн нь, харин би ухаантай нь” “тэр дээд боловсролгүй, харин би дээд боловсролтой болно” гэх мэт. Энэ нь магадгүй хүүхдийн эцэг эхийнхээ хувьд онцгой байх гэсэн ухамсаргүй хүслээс шалтгаалдаг байж болох юм. Марк Финбергийн үзсэнээр ах дүү нар ойролцоо насны байх тусмаа энэхүү онцгой байх гэсэн хүсэл илүү хүчтэй байдаг ажээ.
Тэд таныг хартай болгосон байж магадгүй | Ах, эгч, дүү нартаа атаархах, хардах сэтгэл нь хожим эхнэр, нөхрөө хардах сэтгэл болж хувирдаг байж магадгүй юм гэсэн санааг судлаач Эми Раур өөрийн судалгаагаараа дэмжжээ. Тэрээр бусад ах, эгч, дүү нь эцэг эхээс нь илүү анхаарал авч байна, эцэг эх нь тэдэнд илүү хайртай гэсэн хүүхдийн итгэл үнэмшил түүний өөртөө итгэх итгэлийг бууруулдаг ба хожим хосын харилцаанд бүтэлгүйтэх нь илүү их байдаг гэж үзсэн. Түүний судалгаагаар хүүхэд насандаа эцэг эхээсээ арай бага халамж авдаг гэдэгт итгэдэг байсан хүүхэд насанд хүрсэн үедээ дурлалт хосоо харддаг, бусад хүмүүстэй харилцахдаа ч адил хандлага үзүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн үүнийг засах цорын ганц арга бол эцэг эх тань таньд адилхан (бусад ах,эгч, дүү нартай нь) хайртай, анхаарал тавьдаг байсан шүү гэдэгт итгүүлэх, өөрөөр хэлбэл психоанализын тусламжтай эмчлэх юм гэж үзсэн.
Тэд таныг эсрэг хүйсийн хүнтэй хялбархан харилцдаг болоход тусласан | Эсрэгээрээ тэд бүр бидний хайр дурлалын харилцаанд эерэгээр нөлөөлсөн ч байж магадгүй. “Эсрэг хүйсийн ах, эгч, дүүтэй өссөн хүүхдэд маш том давуу тал байдаг” гэж Пенн Их Сургуулийн профессор Сузан хэлж байна. Учир нь тэд эсрэг хүйсийн “ертөнцтэй” илүү шууд холбоотой байсан болохоор. Техас-Арлентоны Их Сургуулийн профессор Уиллем Икис, оюутнуудын дунд явуулсан судалгааныхаа үр дүнд, “эсрэг хүйсийн өөрөөсөө том ах эгчтэй байсан хүүхэд, эсрэг хүйсийн жаахан дүүтэй хүүхдийг бодвол илүү азтай, тэд танихгүй эсрэг хүйсийн хүмүүстэй амархан яриа өрнүүлж чаддагаас гадна илүү их тэдэнд таалагддаг” гэжээ. Хэрвээ чи эсрэг хүйсийн том ах эгчтэй бол тэдэнд өртэй юм байна шүү.
Төрөлтийн эрэмбээр таны зан чанарыг тодорхойлж болно | Норвегчуудын судалгаагаар ууган хүүхэд бусдаасаа илүү өндөр IQ буюу оюуны итгэлцүүрийн түвшинтэй байх магадлалтай гэсэн санааг дэвшүүлсэн. Мөн ууган хүүхдүүд кареертаа ч илүү их өсдөг байна. Мөн айлын бага хүүхэд байх тусмаа тухайн хүний орлогын түвшин буурч байдаг гэж үзжээ. Харин Алфред Адлерын алдарт төрөлтийн эрэмбийн онолоор арай өөрөөр тайлбарладаг ба энэ нь маш том сэдэв юм.
Grateful for the education and inspiration your blog provides. Also check the town of milan court
ReplyDelete