Фейсбүүкийн лайкын тоо биднийг хэрхэн донтуулдаг вэ ?
Фейсбүүк идэвхитэй хэрэглэглэдэг хүмүүсийн хувьд өөртөө итгэх итгэл ба зарим талаараа таашаал өгдөг зүйл нь “Лайк” товчлуур юм. Бидний “Notification” -ны буланд улаан дөрвөлжин дүрс бүхий мэдээлэл дээр өнөөх “Лайк” харагдахад өөрийн эрхгүй догдолдог гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Цахим ертөнц дэх энэ мэтийн урамшууллын нөлөөгөөр хүмүүс улам л лайкын төлөөх хэрэглэгч болсоор байна.
1.3 тербум хэрэглэгчтэй фейсбүүк бидэнд хичнээн найзтай, хэдэн лайктай, хэдий хэмжээний захиа хүлээн авсан, хэдэн цагт “news feed”-дээ оруулсан зэргийг яг нарийвчлалтай тоон дүнгээр харуулдаг. Хэрэглэгчдийн фейсбүүкт донтох явдал нь эдгээр тоонуудаас шууд хамааралтай гэж зарим экспертүүд үздэг. Мөн тухайн хүний онцлогоос хамаарч тооноос хамаарч хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байх эсэх нь нарцицист /өөрийгөө шүтэх бие хүний эмгэг/ эсвэл сэтгэл зүйн тавгүй байдалд оруулдаг байна.
Тиймээс Фейсбүүкийн тоон үзүүлэлтүүдийг далдлагч буюу хэр их лайк цугларсанийг эс тооцон зөвхөн “хүмүүст таалагдсан” гэсэн утгатайгаар хүлээн авдаг The Facebook Demetricator -ыг зохион бүтээжээ. 2 жилийн хугацаанд тус прогаммыг 5000 гаруй хэрэглэгч татсан бөгөөд хэрэглэгчдийн хэлснээр бусдаас хамааралтай пост бичих, бичсэн зүйлсээ эргээд устгах нь харьцангуй багассан байна.
Эх сурвалж: theatlantic.com
Л. Алгирмаа
I appreciate your unwavering dedication to blogging. Also check the cooper county courthouse
ReplyDelete