Сэтгэлзүй, Тархи судлалын төв байгууллагдлаа


МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн дэргэд 2009 оны 9 дүгээр сард БСШУЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр “Сэтгэл зүйн үйлчилгээний үндэсний төв” нэртэйгээр анх байгуулагдсан. Одоо тус төв нь “Сэтгэл зүй, тархи судлалын лаборатори” болон өргөжих зорилготойгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тус төв нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнуудад мэргэжлийн дадал чадвар төлөвшүүлэхэд бааз суурь нь болохын зэрэгцээ оюутан, багш, ажилчдад сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх зорилготой. Үүнд:

• Сэтгэлзүйн оношлогоо, судалгаа
• Сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
• Сургалт, семинар зохион байгуулах
• Төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх