Киноны хөгжим сэтгэлзүйд ер бусын нөлөөлдөг

Киноны хөгжим тухайн киног ойлгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг тухай нэгэн судалгаанд өгүүлжээ. Кино урлагийн түүхэн дэх эхэн үеийн кинонууд бүгд дуугүй бүтээгдэж байсан бөгөөд энэ үед үзэгчдийн киног хүлээж авах, мөн ойлгох явдал нь дутуу дулимаг байснаас хүмүүс дуугүй киног үзэх хүмүүс эрс багассан юм. Иймээс кино бүтээгчид киног хэрхэн сонирхолтой болгож хүмүүсийн анхаарлыг татах тухай маш олон оролдлогуудыг хийж үзсээр байв.  

Харин түүний дараа үед гарч байсан кинонуудын ая нь ихэвчлэн төгөлдөр хуур, найрал дуучдын дуунууд л явж эхэлсэн зарим кинонууд нь бүтэн тэр чигтээ симфони оркестр явах нь элбэг байв. Үзэгчдийн хүлээж авах байдал бага зэрэг нэмэгдэж кино урлагийг хүлээн авч, ойлгож эхэлсэн ч энэ бүхэн кино бүтээгчдэд хангалтгүй санагдсан юм. Үзэгчдийг хэрхэн алмайруулж кинонд автуулах вэ гэсэн бодол тухайн цаг үеийн бүхий л кино бүтээгчдийн толгойн өвчин болсоор байлаа.

1975 онд хийгдсэн “Jaws” кино гарснаар улиг болсон киноны хөгжмийг эрс шинэчилж, кино үзэгчдийн хүртэхүйд хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Энэхүү кинонд зөвхөн хоосон далайн дүрс л харагдах бөгөөд киноны аянд айдас төрүүлэм аймшигтай дуу явдаг (Тухайн үедээ анхдагч нь юм). Энэ киног үзсэн хүмүүсийн санаанд тухайн киноны үйл явдлаас илүү ая нь илүү хоногшиж үлдсэн байдаг.

Киноны ая хүний ой санамжинд хэрхэн нөлөөлж буй тухай сэтгэлзүйн үзэгдлийг  судалсан бөгөөд хүний ой санамжинд ямар ч кино үзсэн үйл явдлаас үл хамааран тухайн киноны ая хамгийн түрүүнд хоногшиж үлддэг байна. 

Сэтгэл судлаач Бертолд Хокнероор удирдуулсан судалгааны багийн хамгийн сүүлд явуулсан киноны хөгжим бидний хүртэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаагаар кино үзээд дууссаны дараа хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл бол тухайн дүр болон үйл явдлыг илэрхийлсэн киноны хөгжим байсан нь  тогтоогджээ. Тэрбээр нийт 28 киноны хэсгийг сайн дурын туршигдагчдад үзүүлэхэд аймшигийн ая явж байсан киноны бүх үйл явдлыг санахын зэрэгцээ дүрүүдэд өндөр үнэлгээ өгч байсан бол мелодрам ая зонхилсон киноны үйл явдлыг бүхэлд санахгүй байсан ба дүрүүдийг сөрөг талаас нь үнэлж дүгнэсэн байжээ.


Л. Сарангэрэл