Шашинлаг хүмүүсийн тархи ямар байдаг вэ ?
Шашны мөн чанарыг ойлгодог цөөн хэдэн хүмүүсийн эс тооцвол нийгэм тэр чигтээ мухар сүсгээр амьсгалдаг. Харин тэдгээр цөөнхи хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд бусад хүмүүсийнхээс эрс өөр байгааг Бейлорын их сургуулийн судлаачид өгүүлжээ. Судалгаанд оролцсон нийт 1714 хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн төрөл бүрийн шкалаар судлахад бурхны энэрэл, хайр халамжийн төлөө залбирдаг, шүтдэг хүмүүсийн сэтгэл зовнил, айдас, улигт бодол, санаанаас гардаггүй зуршил гэх мэт нийгэм ба хувь хүнтэй холбоотой нийгмийн түгшүүр, мөн түүнтэй холбоотой эмгэг үүсэх эрсдэл шашин шүтдэггүй хүмүүсийнхээс бага бөгөөд шашин шүтдэг ч бурхнаас хайр халамж ирнэ гэж хүлээдэггүй хүмүүсээс бас бага байжээ. Үүнтэй төстэй судалгааг Орегоны их сургуулийнхан явуулахад шашин шүтдэг, бурханд итгэдэг хүмүүсийн архи уух, тамхи татах гэх мэт сөрөг зуршлуудад өртөх нь маш бага, мөн сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулахдаа сайн буюу бие махбодь, сэтгэцийн эрүүл мэнд хоёул эерэг үзүүлэлттэй байгааг харуулжээ. Мөн логик сэтгэхүйг хариуцсан тархины хэсэг шашин шүтдэг хүмүүсийн хувьд илүү идэвхтэй ажилладаг ба энэ нь сэтгэл гутралын эсрэг тархи хүчтэй тэмцэх завшаан олгодог аж.
Л. Энхтүшиг
Your perspective is always worth reading. Thank you! Also check the madera court calendar
ReplyDelete