Нойрны дутагдал тархины хэмжээг ...
Америкийн неврологийн академиас эрхлэн гаргадаг анагаах ухааны сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 3-ны шинэ дугаарт нойрны дутагдал тархинд сөргөөр нөлөөлдөг тухай бичжээ. Тус эрдэм шинжилгээний өгүүллийн автор буюу судалгааг удирдсан хүн нь Оксфордын их сургуулийн доктор Клайре Е. Секстон юм. Тэрбээр судалгаандаа 20-84 насны хүртэлх 147 гаруй хүмүүсийг оролцуулан нойрны асуудалтай хүн (нойрны хямралтай, шөнө унтдаггүй зуршилтай хүмүүс) ба түүний тархины хэмжээнд өөрчлөлт байж болох эсэхийг шалгасан байна. Тодруулбал, туршигдагчдын тархийг 3,5 жилийн хугацаанд MRI төхөөрөмжөөр шалгаж, тухай бүрт нь нойрны асуудалтай эсэхийг асуулгын аргаар зэрэг судалжээ. Харин нийт туршидагчдын 35% нь урт хугацаанд унтаж чаддаггүй, унтахдаа эм бэлдмэл хэрэглэдэг, мөн өөр бусад хүчин зүйлсээс үүдэлтэйгээр нойрны асуудалтай байсан (нойрны асуулганд 8/21 оноо авсан) бөгөөд эдгээр хүмүүсийн тархины агшилт эрүүл хүмүүсийнхээс илүү хурдацтай явагдаж байжээ, мөн тэдний урд тархи, чамархай, зулайн хэсгийн тархи зэрэг ихэнхи хэсгүүдийг хамран агшиж байжээ. Урьд өмнөх судалгаануудад тааруу нойр дархлааны системийг доройтуулж, деменциа (тэнэгрэл) үүсгэдэг тухай дурьдсан байдаг. Ер нь нойр гэдэг мэдрэлийн эсүүдийг султгаж амраах зориулттай амьдралын хэв маяг юм. Бүхэл өдрийн турш асар их мэдээллийг хүлээж авдаг мэдрэлийн эсүүдийг унтаж "блок" хийхгүй бол танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм.
Л. Энхтүшиг
Thanks for providing such useful information. Also check the berea municipal court docket
ReplyDelete