Унтдаг байрлалаар нь тодорхойлж болдог
Өдөр, шөнө унтах хүн үедээ таны биеийн байрлал сэтгэлийн илэрхийлэмж болж, зарим нэг зүйлийн талаар хэлж өгдөг байна. Бидний унтах үеийн биеийн байрлал олон нууцыг агуулдаг. Энэ нууцуудаас та бүхэнд дэлгэе.
Та орон дээрээ гар хөлөө дэлгэж унтдаг уу? Эсвэл дугуйрч унтдаг уу? Унтах үеийн биеийн байрлал бидний зан ааш, онцлогийг харуулдаг Мөн та хэн нэгэнтэй хамт унтдаг бол мөн адил та хоёрын харилцааг унтаж байх үеийн биеийн байрлалаас харж болдог. Италийн сэтгэл судлаач, психосоматикийн мэргэжилтэн Anna Zanardi хэд хэдэн биеийн байрлалуудыг тайлбарлажээ. Та бүхэнд энэ 9 байрлалын тайлбарыг дор өгүүлье.
1. Дэргүй унтдаг
Бусдаас хамааралгүй, биеэ даасан хүмүүс байдаг. Ажил хөдөлмөрөө зорилгоо болгосон. Үүнээс гадна жижиг зүйлсд сонирхолтой. Загварлаг хувцасладаг, цэвэр, эрүүл хоол хүнс хэрэглэдэг. Шударга, шулуун, хэлсэндээ хүрдэг, уужим сэтгэлтэй хүмүүс байдаг.
2. Дэрээ тэвэрч унтдаг
Ойр дотны хүн хэрэгтэй байгаа гэдгийг энэ байрлал илтгэж байгаа юм. Ялангуяа хайр дурлалын тал дээр. Эсвэл ийм дотно харилцаатай хүнээсээ хангалттай сэтгэл зүйн таашаал авч чадахгүй байгааг илтгэнэ. Анхаарлаа өөр тийш хандуулахыг хэлж өгч байж ч магадгүй. Шинэ танил, найзуудтай болохыг зөвлөж байж ч болох юм.
3. Дэрээ хөлний завсараа хийх
Дотно харилцааг хүсэмжилж буйг энэ байрлал илэрхийлдэг. Зөвхөн хэн нэгэн, ямар нэгэн зүйлийг хүсэх биш мөн ямар нэг зүйлийг манлайлах удирдах хүсч байгааг илтгэнэ.
4. Дээшээ харж унтах
Өдрийн цагаар ийм байрлалаар унтдаг хүмүүс өөрийгөө маш их хамгаалдаг, өөрийгөө байнга буруутгадаг, өөрийн хяналт маш өндөр хүмүүс байдаг. Оройн цагаар ингэж унтах нь өөрийгөө чөлөөлөгдөхийг, тайвшралыг хүсэмжилж буйн илэрхийлэл.
5. Далайн од
Энэ байрлал нь өөрийн орон зайг тэлэхийг хүсч буйг илэрхийлнэ. Яагаад гэвэл ингэж унтдаг хүмүүс өдрийн цагаар дарамт, ачаалал дунд түгшдэг. Ийм хүмүүс нэг бол бүгдийг удирдах, манлайлахыг хүсдэг, нэг бол өөрийн илэрхийлэхийг хүссэн зүйлээ илэрхийлж чаддаггүй хүмүүс юм. Гар, хөлөө шидлэн унтах нь аливаа харилцааг хүсч байгаа, түүндээ бэлэн байгааг илтгэнэ.
6. Доошоо харж унтах
Энэ байрлал нь бусад руу нуруугаа харуулж байгаатай ижил юм. Хэт өөртөө анхаарсан, амьдралд нь оруулж буй бусдын хувь нэмрийг дутуу үнэлдэг хүмүүс.
7. Олон дэр
Олон дэрээр өөрийгөө хүрээлүүлж унтдаг хүн эрүүл мэндийн хувьд асуудалтай гэсэн үг биш. Анхаарлын төвд байх дуртай хүмүүс юм. Мөн түүнчлэн амьдралын хүнд үеийг туулж байгааг илтгэх дохио ч болдог.
8. Эвхрэлдэх
Хамгийн түгээмэл байрлал юм. Энэ байрлал нь нялх үе рүүгээ эргэн очиж, амар амгалан, тайван байдалыг хүсэмжилж буйг, бодит байдлаас зугтааж тайвшрахаар хичээж буй хүний шинж ажээ. Ийм байрлалаар унтдаг хүмүүс их шийдвэр гаргадаг. Харилцаанд бусдыг хүндэтгэдэг, бусдын хувийн орон зайд халддаггүй хүмүүс юм.
9. Цэрэг байрлал
Дуу цөөтэй, дөлгөөн, нууцлагдмал, нээлттэй бус хүмүүс. Бусдад болон өөртөө өндөр шаардлага тавьдаг. Түүний сэтгэл, мэдрэмжинд итгэж болно.
Б.Тунгалаг
Thank you for sharing such valuable insights! Also check the homewood municipal court
ReplyDelete