Рекламны сэтгэл судлал
Сэтгэл судлалын салбаруудын нэг нь рекламны сэтгэл зүй юм. Аливаа бараа бүтээгдэхүүнийг брэнд болгож чадах эсэх нь рекламны чанараас шууд нөлөөлж байдаг. Сайн реклам бүтээхэд дараах зүйлс танд тус болно.
1. Гэрийн даалгавраас эхлэхгүй бол ур дүнтэй реклам бүтээгч байх боломжгүй: Эхлээд өөрийн сурталчилах гэж буй бүтээгдэхүүнээ судал. Энэ талаар аль болох ихийг мэдэх тусам түүнийг борлуулах гайхамшигт санааг олно. Хэрэв үүнээс бэрхшээх юм бол сохор азаар л таны реклам амжилтанд хүрч магадгүй.
2. Өрсөлдөгчид тань ижил төрлийн бүтээгдэхүүнд зориулан ямар төрлийн сурталчилгааг хэр зэрэг амжилттай явуулж байгааг олж тогтоох: Энэ нь танд гол тулгуур байх болно. Одоо хэрэглэгчидийн талаар судалгаа явуулах ажил гарна. Тухайн төрлийн бүтээгдэхүүний талаар тэд ямар бодолтой байдаг, тухайн бүтээгдэхүүний талаар ярихдаа ямар хэлээр ярилцдаг, ямар онцлог шинжүүд нь тэдэнд чухал, ямар амлалт танай брэндийг худалдан авахад хамгийн их нөлөөлөх зэргийг тогтоох нь танд анхдагч тусламж болно.
3. Байршуулах: Бүтээгдэхүүнээ хүмүүсийн оюун санаанд хэрхэн байршуулах вэ?
Байршуулахуй- маркетингийн экспертүүд үүнд онцгой анхааралтай ханддаг. Жишээ нь: Dove-г эрчүүдийн хувьд бохир гар цэвэрлэн ариутгагч, нөгөө талаар хуурай арьстай эмэгтэйчүүдэд зориулсан гар нүүрний саван хэмээн байршуулж чадсан. Өөрөөр хэлбэл байршуулах гэдэг нь хүнд чухал сэдвээр нь гол хэрэгцээ нь болж тогтоогдохыг хэлдэг. Dove хэмээх энэхүү саван нь байршиж чадсан брэнд бөгөөд 25 жилийн турш хэвээр л байна.
бөгөөд зах зээл дээр үүнийгээ бүрдүүлж бас алдаж болдог. Бүтээгдэхүүний хувийн дүр төрх гэдэг нь түүний нэр, сав баглаа, рекламных нь хэв маяг, үндсэн шинж зэрэг юм. Реклам бүхэн сурталчилж байгаа барааныхаа дүр төрхийн нэг бүтээгдэхүүн хэсэг гэж бодогдохоор байх ёстой. Ихэнх бүтээгдэхүүнд "1-р зэрэглэлийн тийз" гэдэгтэй адил чанарын имиж бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэрэв таны реклам хямдхан бас чанаргүй харагдах аваас танай бүтээгдэхүүн хэрэглэгчид мөн тэгэжл харна.
Ямар нэг гайхалтай санааг сүвэгчилж олохгүй бол та хэзээ ч дэ хөрөнгө, алдар нэртэй болохгүй. Үүний тулд хэрэглэгчидийн анхаарлыг татаж, тэдэнд өөрийн бүтээгдэхүүнээ худалдаалах шаардлагатай. Ийм санаа огт санаандгүй төрдөг гэж ихэнх рекламны "мангасууд" хэлдэг. Энэ бол урлагт ч, шинжлэх ухааны талбарт ч мөн рекламны ертөнцөд ч оршдог үнэн. Гэхдээ таны чөлөөт сэтгэхүй мэдээллээр тун сайн хангагдсан байх шаардлагатай. Эс тэгвээс танд төрсөн санаа ямар ч авцалдаагүй буюу хэрэгцээгүй санаа байх болно. Тэгээд ч рекламны ертөнцөд ч хувь хүний мэдлэг чухал.
Гайхалтай санааг таних 5 асуулт
1.Энэ санааг анх олж мэдхэд миний сэтгэл үнэхээр хөдөлсөн үү?
2. Энэ санаа яг надаас гарсан байгаасай гэж би хүсэж байна уу?
3. Энэ үнэхээр ер бусын санаа мөн үү?
4. Энэ нь төгс төгөлдөржүүлэх стратегид яг тохирох уу?
5. Энэ санаа 30 жилийн турш оршин тогтнож чадах уу?
5.Бүтээгдэхүүнийг алдаршуулах нь: Хэрэв та рекламдаж байгаа бүтээгдэхүүнээ хэтэрхий улиг болсон зүйл гэж болож байгаа бол "улиг болсон бүтээгдэхүүн гэж байдаггүй, улиг болсон реклам бүтээгч гэж байдаг". Ямар нэг бүтээгдэхүүнийг реклам бүтээгч авахдаа та өөрөө үүнд дур сонирхолтой эсэсээ хайхралгүй авч болохгүй. Та тодорхой хэмжээнд мэдээлэлтэй бас сонирхолтой байж сая амжилттай сайн реклам бүтээнэ. Ихэнх рекламны агентлагуудад тулгардаг нэг асуудал бол олонх бол бүтээгдэхүүнүүд өрсөлдөгч бүтээгдэхүүнээсээ ялгарах ямар нэг онцлоггүй байдаг явдал юм. Үйлдвэрлэгчид л технологийг ашигладаг, маркетерууд нь хэрэглэгчдийн эрхэмлэдэг өнгө, хэмжээ, дизайн, амт зэргийг тодорхойлж тогтоохын тулд судалгаа, шинжилгээний нэг л журам мөрддөг. Шинэ санаа ба онцлогийг чухалчлах нь бага. Таны хийх хамгийн чухал зүйл бол уг бүтээгдэхүүнийхээ эерэг сайн талыг өрсөлдөгчөөсөө илүү үнэмшилтэйгээр тайлбарлаж, сурталчилгааныхаа хэв маягаар өөрийн бүтээгдэхүүнээ ялгаруулж өгөх явдал.
7.Амжилттай сайн бол рекламаа давт: Энэ нь нэг рекламны санаагаар дараагийн бүтээгдэхүүнийг сурталчилах гэсэн санаа биш. Таны реклам амжилтанд хүрч байгаа бол борлуулалт нь зогсох хүртэл давтан гарга. Үнэхээр сайн сурталчилгаа дор хаяж 4 удаагийн давталтын дараа ч үзэгч, уншигчдын тоо хэвээр байдаг. Та хөдөлгөөнгүй зогсож байгаа армийг бус урагшилж буй жагсаалыг сурталчилж байгаа шүү дээ. Сайн зар сурталчилгааг алсдаа хамрах хүрээг нь бодолцож хийсэн байдаг бөгөөд зах зээлд орж ирсэн цагаасаа л шинэ хэрэглэгчийг татаж эхэлдэг.
Ам дамжих сурталчилгаа
50-иад жилийн өмнө Англид онигоо дэлгэрүүлэх замаар ам дамжсан сурталчилгаа хийхийг оролцож байжээ. "Хөл гар муутай нэг бөгтөр хөгши тариачин зам уруудаж явлаа. Ролс Ройс унасан хэн нэгэн хүн түүний хажууд ирж зогсоод түүнд Бичали Пилз уухыг зөвлөжээ. Энэ хүн хэн байсан бэ? Та нар төсөөлж байна уу? Хааны эмч" гэх зэргээр Ролс Ройс бол дээдсийн унадаг машин гэсэн санааг илэрхийлж байж. Ам дамжсан яриагаар ийнхүү рекламны санааг түгээх нь бас л зөв оролдлого.
Рекланы агентлагууд нэг л алдаагаа давтаж үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг үрдэг. Хар дээр цагаанаар бичсэн зүйлийг уншихад төвөгтэй байдаг гэдгийг тогтоогоод удаж байгаа ч ингэж гаргасаар л байдаг. Зах зээл өргөжиж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ба брэндийг илүүтэй таашаадаг болсон өнөө үед аливаа бараа, бүтээгдэхүүнийг бусдаас содон ба сэтгэл ханамж авахаар сурталчилж чадах нь рекламны амжилт болдог.
Эх сурвалж: Рекламны сэтгэл зүй. Д.Огилви
Ё. Шижиртуяа
Also Check the winston county justice court
ReplyDelete