Хооллох сэтгэлзүйн эмгэг /Анорекси/
АНУ-д хооллох сэтгэл зүйн эмгэг 1950 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн хорин жилийн хугацаанд их сургуулийн оюутнуудын хооллох сэтгэлзүйн эмгэг 12%-25% хүртлээ нэмэгдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэх тулд биеийн жин нь дор хаяж 20%-иар нэмэгддэг. Байгалийн жам ёсоор бол эмэгтэй хүний бие тэрхүү 20%-ийн түвшинд хүрэхийн тулд хангалттай сайн хоол хүнс хэрэглэхээр програмчлагдсан байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд жин нэмэхийг хүсдэггүй учраас байгалиас заяасан төрөлх өлсөх мэдрэмжтэйгээ үргэлжид тэмцэлдэх хэрэг гардаг байна.
Мөн жирэмсэн эхчүүдэд тохиолддог сэтгэлзүйн түгээмэл нэгэн асуудал бол исгэлэн зүйлс идэх, юу ч хамаагүй гартаа тааралдсан зүйлсээ идэх өвчин юм. Ийм өвчтэй хүмүүс ихэвчлэн шавар, шороо, бохир цардуул, лааз, тамхины иш, үнс хөө, шохой, будаг, сонингийн цаас, модны нүүрс, түүхий төмс иддэг, ус уухын оронд зориуд мөс долоодог. Ийм хооллолт өвчинд хүргэх нь мэдээжийн хэрэг биз дээ.
Хүмүүс хаяа ганц нэг удаа хоол идэхээс татгалзах, маш бага зүйл идэх, эсвэл тур зуурын идэх дур хүсэлгүй байж болно. Заримдаа ямар нэгэн баяр ёслолын үеэр бэлддэг их хэмжээний хоолыг яах ч аргагүй идэх шаардлага гардаг, мөн зүүн азийн орнуудад бүтэн сарын турш мацаг барьдаг уламжлал ч байдаг. Эрүүл хооллох сэтгэл зүй гэдэг нь хүн өлссөн үедээ идэх, цадсан үедээ идэхээ зогсоох боломжтой байхыг хэлнэ.
Огт хоол иддэггүй буюу анорекси өвчтэй хүмүүс өвчнийхөө дараагийн үе шат хүртлээ маш их өлсөж, цаг үргэлж хоолны тухай бодсоноор төд удалгүй нийгмийн хэрэгцээ шаардлагаар хоол хүнснээс татгалзахад хүрдэг. Ямар ч шалтгаантай байсан анорекси өвчтэй хүмүүс хоол идэхгүй, хичнээн турж эцэж байсан ч үүнийгээ анзаардаггүй, өөрийгөө туранхай биш, тарган гэж бодсоор л байдаг. Ингээд л анорекситой хүмүүс өөрөөсөө болж үхдэг байна.
Гэхдээ үүнээс өмнө өлсөж буй бие махбодь үхэлтэй тэмцэлдэж амьд гарахыг хичээнэ. Хүн шим тэжээлийн дутагдлаас болж үхэхээс өмнө биед маш олон өөрчлөлт явагддаг. Бие махбодь амьд үлдэхэд түлхэц үзүүлдэг чухал эрхтэн тогтолцоо ажиллагаагүй болж анхаарал эрс сулардаг. Гэхдээ бие махбодь эцсийн хүчээ шавхан бүх витамин, шим тэжээл, энергийг “үйлдвэрлэж” амин чухал эрхтэн тогтолцоог хэсэгхэн хугацаанд тэтгэдэг. Тухайлбал, маш их өлссөн хүний бие махбодь үс, хумс ургуулахыг зогсоодог, арьс дахин төлжихөө больдог. Харин охидын хувьд биений юм нь ирэхээ больдог. Эдгээр зогсонги үйл ажиллагаанууд нь бие махбодын амьд үлдэхэд чухал шаардлагагүй тул тэдгээрийг “унтраачихсан гэсэн үг”.
Эцэст нь өлсөх эсвэл анорекси өвчин эхэлбэл нэлээд эрсдэлтэй, тэдэнд амьд үлдэх эрч хүчээ бараг л олж авч чаддаггүй. Өсвөр насны охидын 73% нь туулганы эм хэрэглэж үзсэн байдаг, тэдний 79% нь байнга фитнесс, эрүүл мэндийн сэтгүүл уншдаг байжээ. Цагаан хоолтон болсон хүмүүсийн 35% нь цаашид өвчин, эмгэгтэй болдог бөгөөд цагаан хоол, зөв хоололтыг дэмжих ямар нэгэн бүтээгдхүүн жилд ойролцоогоор 30 тэрбум долларын ашигтай ажилладаг байна.
Л. Энхтүшиг
Your blog is a true gem. Thank you! Also check the girard clerk of courts
ReplyDelete