Эрдэмтэд андройдоор биш, гараараа бичихийг санал болгож байна


Орчин цагт сурагч, оюутнуудын хичээлийн тэмдэглэлээ хөтлөх арга барил нь үзэг ба дэвтэр биш, харин лаптоп ба гар утсаар хязгаарлагдах болжээ. Багшийн үзүүлж буй хичээлийг залуус гар утсан дээрээ татаад авчихдаг, үгүй ядахдаа ухаалаг гар утас, төхөөрөмжүүд дээрээ зураг болгон буулгадаг. Бас тэмдэглэл бичих шаардлагатай бол лаптоп комьютер дээрээ шивж хадгалаад л гүйцээ ! Харин /2014 онд гарсан судалгаагаар: Дэлгэрэнгүйг мэдээлэл/ "үзэг хулганаас ухаантай" хэмээх ёжилсон гарчиг бүхий дүгнэлт гарсан байна. Уг судалгаагаар ухаалаг гар утас, төхөөрөмж, лаптоп ашигладаг оюутнууд бичиж, хадгалсан зүйлсээ санахгүй байсан, мөн багшийн хэлсэн үгийг нэг нэгээр нь сонсож бичиж байсан, богино, дунд хугацааны ой тогтоолт тааруу байсан бол гараараа бичдэг оюутнуудын сурлагын дүн сайн бөгөөд хичээлийнхээ талаар илүү сайн ойлгосон байжээ.