Фройдын үхлээр кино хийнэ
"Үдэлт, 1939 он"
Эл зураг бол Парисыг зорих галт тэргэнд хайрт охинтойгоо зорчиж буй Фройдын агшныг буулгасан сүүлчийн зураг юм. Гэхдээ тэрбээр зорчиж яваагүй, харин зугтаж буй түүхийг харуулах ажээ. Тэр үеийн Фройдын үеийн амьдрал, үйл явдлыг мэдэхгүй сэтгэл судлаач гэж байхгүй биз дээ. 1939 онд Австри улс нацистуудын гарт орох хүртлээ 82 настай зөрүүд хөгшин Фройд гадагшаа цагаачлах, зугтах байтугай гэртээ үлдэнэ гэж гүрийсээр байв. Түүхийн энэ эгзэгтэй мөч психоаналистуудын дунд тодоор тэмдэглэгдэн үлддэг юм. 1938 оны 3-р сарын 22нд охин Анна Фройд нь гештапо нарт баригдаж түүнийг сандаргасан нацистуудад авилгал өгсөнөөр хайрт охиноо арай хийн үхлээс аварсан байдаг. Нацистуудад баригдсан охин нь түүнд цочироо өгсөнөөр зөрүүд хөгшин Лондоныг зорихоор шийдээд буй нь энэ юм.
Дэвид Сакет |
Фройдын үл ойлгогдох намтрын төгсгөлийн бүлгийг судалсан психоаналистууд цөөхөн байх. Харин "Фройдын зугталт" хэмээх бүтээлээрээ уншигчдын танил болсон Дэвид Коин (David Cohen) номныхоо гол агуулга, сэдвийн дагуу кино хийхээр болжээ. 1984 онд BBC телевизийн дөрвөн ангит уран сайхны кинонд Фройдын дүрийг бүтээсэн Дэвид Сакет (David Suchet) зохиолч Коины кинонд тоглоно гэдгээ амлажээ. Гэхдээ Фройдын хэрхэн зугтах нь үзэгчдэд байтугай психоаналистуудад ч сонирхолгүй нь мэдээж. Харин зохиолд ч тэр, кинонд ч мөн адил Фройд ба түүний бүтээлүүдийг аварсан түлхүүр үйл явдал болдогийг бараг хэн ч мэддэггүй бололтой. Нацистууд Фройдын гэрт нэгжлэг хийхэд еврей нарын гэмт хэрэгт тооцогдохуйц гадаадад хадгаламжийн данстай, мөн гэртээ номнуудаа нууснаас болж цаазын ял сонсох ёстой байв. Гэтэл нэгжлэг хийж байсан Соерволд (Sauerwald) хэмээх нацист эр хэнд ч мэдэгдээгүй бөгөөд түүний номуудыг шимтэн уншиж байв. Түүгээр барахгүй өнөөх нацист эр улаан мөнгөгүй байсан Фройдын гэр бүлийг Австриас гаргахын төлөө бүх эд хөрөнгөө зарсан мөнгөөрөө хахууль өгч Фройд ба түүний гэр бүлийг аварчээ. Дайны дараа Соерволд цэргийн шүүхээр орж ял авах учиртайш мэдсэн Фройдын охин Анна цагаатгах захидал бичсэн ч оройтсон байжээ. Энэ кинонд эрэлхэг, энэрэнгүй нацист эр Соерволд ба Фройдын харилцаа, мөн тэдний хоёул үхлээ хүлээж буй амьдралын сүүчлийн хэсгийг, өдөр шөнөгүй ажиллах Фройдын мэс заслын эмч Пиклер нарын ээдрээтэй амьдралыг харуулах юм.
Л. Энхтүшиг
Thanks for keeping your blog content engaging! Also check the mesa county court dockets
ReplyDelete