Орчин үеийн шилдэг 30 неврологчид

www.onlinepsychologydegree.info вебсайтад нийтлэгдсэн Келсей Фокс (Kelsey Fox) автортай дараах мэдээллийг орчуулан уншигч танаа хүргэхийн учир нь юун түрүүнд аливаа байгалийн шинжлэх ухаанч нийтлэл буюу тархи, мэдрэл судлал (неврологи-цаашид неврологи гэж нэрлэе) - ын судалгааны үр дүн, мэдээллүүд дараах неврологчдын судалгааны ажил байдагийг хэлэх хэрэгтэй. Мөн урьд өмнө нь бичиж байснаар сэтгэл судлал нь хэтэрхий олон салбарын нийлбэр юм, гэхдээ сэтгэл судлалын хамгийн чухал судлагдахуун нь тархи яахын аргагүй мөн билээ. Тархи, мэдрэлийн ач холбогдлыг ойлгох тусам сэтгэл судлалд дахь судлаач төдий чинээ хол алхана гэсэн үг. Магад орчин цагт нийгмийн шинжлэх ухаанаас хальсан мэдлэгийг өөртөө шингээх олон салбаруудын хамгийн чухал нь неврологи болсон байж ч мэднэ. Неврологийг энгийнээр тайлбарлавал сэтгэл судлал, анагаах ухааны зааг дээр оршдог гэж зүйрлэж болох юм. Дараах хүмүүсийн талаарх мэдээлэл энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжилд багтаж буй неврологийг судлахад тань "цагаан толгой" нь болно хэмээн найдаж байна. Авторын бичсэнээр шилдэг 30 эрдэмтдийг дараах үндэслэлээр тодруулсан гэнэ:

- Мэргэжлээрээ хэр зэрэг манлайлж судалгааны төв, лаборатори, инстити байгуулсан
- Нээлт, судалгааны ажил нь дэлхий нийтэд хэр зэрэг хүртээмжтэй, хэрэглэж буй
- Шагнал ба олонд хэр зэрэг танигдсан
- Хувь хүний ба боловсролын салбарт үзүүлж буй бусад амжилтууд

30. Лиа Крибитзер  /LEAH KRUBITZER/


Дэвис дэх Калифорниагийн их сургуулийн неврологийн профессор Лиа Крибитзер хэмээх бүсгүй "Хувьслын Нейробиологийн Лабораторын" эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр хүн ба хөхтөн амьтдын тархийг судлах сонирхолтой ба неокортекс дэх мэдрэлийн эсүүдийн электрофизиологи шинж онцлогууд, мөн түүний анатом холбоо хамаарлыг түлхүү судалдаг. Лиа Крибитзерийн судалгааны ачаар хөхтөн амьтдын зан үйл ба хүртэхүйн чадваруудын талаарх сэдвийн хүрээнд асар олон нээлт хийсэн байдаг.

29. Найф Ал-Родхан /NAYEF AL-RODHAN/


Оксфордын Ст.Энтонигийн их сургуулийн хүндэт эрхэм тэрбээр неврологич, философич хос мэргэжилтэй. Найф Ал-Родхан өмнө нь Елигийн их сургуулийн анагаах ухааны факультет дахь эпилепсигийн мэс заслын багшаар ажиллажээ. Тэрбээр Америкийн Мэдрэлийн мэс заслын холбооны шагналыг хоёр удаа, неврологийн салбарын Sir James Spence, Gibb нарын нэрэмжит шагналыг тус бүр нэг удаа болон өөр олон арван шагналуудыг хүртжээ.

28. Ван Ведийн  /VAN WEDEEN/


Харвардын их сургуулийн анагаах ухааны факультет дахь Радиологийн дэд профессор, Массачусетс Женерал Хоспиталын туслах неврологичоор ажилладаг. Тэрбээр урьд өмнө хэний ч олж нээгээгүй тархины холбоосыг харуулж буй зургаараа 2012 оны шилдэг неврологичоор шалгарсан юм.

27. Гераинт Эллис Рийс /GERAINT ELLIS REES/


Лондоны их сургуулийн тархины факультетийн эрхлэгч, тус их сургуулийн Когнитив Неврологийн Институтын захирал, Когнитив Неврологийн профессороор ажилладаг. Профессор Гераинт хүний ухамсрын оролцоотой эрүүл мэнд, өвчний мэдрэлийн механизмуудыг түлхүү судалдаг. Тэрбээр энэ чиглэлээр чамгүй олон эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.

26. Билли Гордон /
BILLI GORDON/


Дээрх авторын бичсэнээр неврологич Билли Гордон энэхүү жагсаалтын хамгийн нууцлаг эрдэмтэн нь гэжээ. Учир нь тэрбээр эрдэмтэн байхаасаа өмнө жүжигчин, телевизийн найруулагч, мөн бүх цаг үеийн зурагт мэндчилгээнд хамгийн олон удаа зургаа толилуулсан эрхэм юм. Олны танил болж амжилтанд хүрсэн ч Билли Мичиганы их сургуульд неврологичоор төгсжээ. Түүний бүтээлүүд эмгэг физиологийн салбарт олны танил болж, мөн таргалалттай холбоотой өвчин түүнээс үүсэх стрессийн тухай түлхүү судалдаг (Билли өөрөө асар их илүүдэл жингээ хаясан бөгөөд энэ тухайгаа Лос Анжелес Таймс сонинд ярилцлага өгч байв). 

25. Дэвид Л. Фелтен /DAVID L. FELTEN/


Мичиганы Оэклэндийн их сургуулийн туслах судлаач. Тэрбээр дархлаа судлал, мэдрэл судлалын хоорондын хамаарлын тухай олон арван ном, хэдэн зуун өгүүлэл бичжээ. Мөн тэрбээр "Дархлаа, Зан үйл, Тархи" сэтгүүлийг үндэслэж, эрхлэгчээр ажилладаг.

24. Гина Г. Тюрригиано /GINA G. TURRIGIANO/


Калифорниагийн их сургуулийг төгссөн, одоогоор Брэндейсийн их сургуулийн биологийн профессороор багшилдаг. Тэрбээр салбарынхаа чиглэлээр олон арван нийтлэл бичиж, "Homeostatic Regulation of Cortical Networks", "Behavioral Correlates of Stomagrastic Network Function" хэмээх хоёр сурах бичиг бичжээ. Гина 2012 онд HFSP Nakasone Award шагналыг хүртсэн бол, 2013 онд National Academy of Science - д нэр дэвшиж байв.

23. 
Франчиско Хавиер Варела Гарсиа /FRANCISCO GARCIA/


Франчиско Гарсиа нь биологич, философич, неврологич мэргэжилтэй Чил хүн юм. Профессор Франчиско биологийн салбар дахь ухамсар, танин мэдэхүй гэсэн феноменологийн тухай судалдаг, биологийн салбарт нейрофеноменологи гэх чухал ойлголтыг гаргаж иржээ. 

22. Дэвид Хийгер /DAVID HEEGER/


Профессор Дэвид Хийгер нь Нью-Йоркын их сургуулийн неврологи, сэтгэл судлалын багшаар ажилладаг. Тэрбээр тархины оптик урсгал, мэдрэлийн зам хэрхэн ажилладаг, мөн харааны кортекс, харааны хүртэхүй, харааны ой тогтоолт, хүртэхүй зэрэг хүний хүчин зүйл, инженерийн сэтгэл судлалын салбар дахь сэдвүүдийг түлхүү судалдаг.

21. Кристоф Коч /CHRISTOF KOCH/


Тэрбээр "Neural bases of consciousness" бүтээлээрээ олонд танигдсан. California Institute of Technology сургуулийн Когнитив, Зан үйлийн биологийн профессороор 27 жил багшилсан ч одоогоор Сиатлын Тархи судлалын (Allen Institute) институтэд эрхлэгчээр ажиллаж байна. Кочийн хувьд орчин үеийн невробиологийн төхөөрөмжүүд ухамсарт нөлөөлөх боломжтой бөгөөд ухамсрын сэдвийн хүрээнд гурван ном бичжээ. Scientific American Mind - ийн зохион байгуулдаг жагсаалтанд Коч сар бүр эрэмблэгддэг гэжээ.

20. Грегори Бернс /
GREGORY BERNS/


Тэрбээр гол төлөв нохойны тархи, мөн неврологийн зарчмын талаар судалдаг невроэкономист, неврологич мэргэжилтэн юм. Түүний бичсэн "Satisfaction: The Science of Finding True Fulfillment", "Iconoclast: A Neuroscientist Reveals How to Think Differently", "How Dogs Love Us: A Neuroscientist and His Apopted Dog Decode the Canine Brain" зэрэг номууд бараг бестселлер болжээ.

19. Дэвид Ийглмэн /DAVID EAGLEMAN/


Анагаах ухааны Бейлорын коллежийн эрхлэгч, неврологич, мөн Action and Perception талаар судлах сонирхолтой. Ихэнхи бүтээлүүд нь хүртэхүй ба түүнийг боловсруулах төв мэдрэлийн тогтолцоо, хүртэхүйн хурдатгал, мэдрэлийн сигналын цаг хугацааны хэмжүүр хоорондын тухай бичсэн байдаг. Дэвид Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиогч юм.

18. Гаррет Д. Субер /GARRET D. STUBER/


Хойд Каролинагийн их сургуулийн анагаахын факультетийн неврологич, профессор юм. Тэрбээр хархны тархинд бий болох химийн урвалуудыг нарийвчилж судалсан нь амжилт олж саяхан анхаарлын тухай судалгаанд хувь нэмрээ оруулжээ. Профессор Гаррет амьтны түгшүүр, ташаал ба энэ хоёрын хоорондын мэдрэмжийг солих боломжийг судалгаандаа олж нээсэн юм. Тэрбээр The Connectome явуулсан 2012 оны шилдэг таван неврологичоор шалгарсан байна.

17. Эрик Ричард Кандел /ERIC RICHARD KANDEL/


Колумбын их сургуулийн Мэс засал, Эмчилгээний коллежийн Биофизик, Биохимийн профессор тэрбээр сургуульдаа Зан үйл, Невробиологийн төв байгуулжээ. Профессор Канделын судалгааны гол чиглэл бол ой тогтоолт хэрхэн ажилладагийг тогтоох юм, харин 2000 онд мэдрэлийн эсүүд дэх ой тогтоолтын физиологи үндэс сэдэвтэй судалгаагаараа Анагаах, Физиологийн салбарын Нобелийн шагнал хүртжээ. 2006 онд бичсэн "In Search of Memory: The Emergence of a New Science of Mind" ном нь бестселлер болж Лос Анжелес Таймсын шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг номоор галгарчээ.

16. Антонио Дамасио /
ANTONIO DAMASIO/


Лисбоны их сургуульд неврологчоор төгссөн. Одоогоор  Хойд Калифорниагийн их сургуулийн неврологийн профессороор ажилладаг, мөн тус сургуулийн Creative Institute-ийн захиралын алба хашдаг. Тэрбээр XX зууны сэтгэл судлал, неврологи, философийн үзэл баримтлалын эсрэг баримт гарган сэтгэл хөдлөл нь танин мэдэхүйд өндөр түвшинд нөлөө үзүүлдэгийг нотлоход ойрхон байна. Профессор Антонио Дамасио хүний сэтгэл хөдлөл, хүний ухаан, биологи гэсэн гурван хүчин зүйлсийн холбоо хамаарлыг судалдаг.

15. Роберт Маурис Саполски /
ROBERT MAURICE SAPOLSKY/


Стэнфордын их сургуулийн мэдрэлийн мэс засалч, неврологич, невроиндокринологч (мэдрэл болон дотоод шүүрлийн хамаарлыг судалдаг салбар) биологийн профессор юм. Тэрбээр стресс, мэдрэлийн үхжилт, удамшлын терапи гэсэн сэдвийн хүрээнд судалгаа хийдэг.

14. Андрюв Нювберг /ANDREW NEWBERG/


Цөмийн анагаах ухааны салбарт тархины зургийг авдаг судлаач, мөн Thomas Jefferson University Hospital - дахь Integrative Medicine төвийн судалгааны эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр паркинсон, алцгеймер, толгойны гэмтэл, клиник шинжтэй сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эмгэг, неврологийн асуудлыг түлхүү судалдаг. Судлаач Андрюв тархи, шашин, онгод орох буюу эдгээрийн холбоо хамаарлын талаар 6 ном бичжээ.

13. Адели Даймонд /
ADELE DIAMOND/


Хөгжлийн когнитив неврологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байсан ч "Тэд чадна" гэх уриан дор судалгааны ажлаа хийдэг гэжээ. 

12. Фернандо Ноттебом /
FERNANDO NOTTEBOHM/


Рокефеллерийн их сургуулийн неврологич, профессор бөгөөд тус сургуулийн этологи, экологийн судалгааны төвийн захирал, амьтны зан үйлийн лабораторын эрхлэгчээр ажилладаг. Ихэнхи судлаачдын хувьд боломжгүй гэж байсан нас бие гүйцсэн сээр нуруутан амьтдын тархинд үүсэж буй мэдрэлийн өсөлт, хөгжлийг тодорхойлж чаджээ. Тархины гэмтэл, үхжих өвчнийг эмчлэх судалгаагаараа 2012 онд Benjamin Franklin in Life Sciences шагналыг хүртжээ.

11. Даниел Жозеф Левитин 
DANIEL JOSEPH LEVITIN/


Профессор Даниел сэтгэл судлаач, неврологич мэргэжилтэй бөгөөд неврологийн салбар ба хөгжмийн хоорондын хамаарлын тухай судалдагаараа олны танил болжээ. "This is Your Brain on Music: The Science of a Human Obsession", "The World in Six Songs: How the Musical Brain Created Human Nature" зэрэг хоёр бүтээл нь бестселлер болжээ. 

10. Бэн Карсон /
BEN CARSON/


Тэрбээр толгойгоороо нийлсэн сиамын ихрүүдийн толгойг дэлхийд анх удаагаа амжилттай салгаж байжээ. Бэн Карсон нь Жон Хопкинсийн их сургуулийн мэдрэлийн мэс заслын профессороор ажиллаж байгаад 2010 онд National Academy of Sciences-д нэр дэвшээд тэтгэвэртээ гарчээ. Гэхдээ эдүгээ хүртэл неврологийн тухай олон нийтэд зориулан лекц уншиж, нийтлэл бичиж байна.

9. Сир Колин Брайн Блейкмор /
SIR BRIAN BLAKEMORE/


Тархи ба харааны хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Оксфордын их сургуулийн неврлогийн профессор. British Medical Research Council байгууллагын гүйцэтгэх захирал, мөн The Observer байгууллагаас шалгаруулсан жагсаалтад Их баританы суут эрдэмтдийн нэгд багтжээ. Тэрбээр тархи өөрийгөө дахин төлжүүлэх чадамжтай эсэх, буюу невро пластикийн чиглэлээр хэдэн зуун эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.

8. Хенри Маркрэм /HENRY MARKRAM/


Хайделберг дэх Макс Планкын институтын үүсгэн байгуулагч, тэрбээр STDP гэдгээрээ олонд танигдсан мэдрэлийн эсүүдийн хооронд үүсэх суралцахуйн механизмыг судалж байв. Удалгүй Weizmann Institute of Science байгууллагын туслах профессор, сүүлд Ecole Polytechnique Federale de Lausanne - д профессор, Blue Brain Project - ийн захиралаар томилогджээ.

7. Махмүүд Амири-Могхаддам /MAHMOOD MOGHADDAM/


Хүний эрхийн зөвлөх, неврологич мэргэжилтэй. Пакистаанаас Норвейгт дүрвэж ирээд Ослогийн их сургуулийн анагаах ухааны факультетийг төгссөн. 2004 онд шилдэг докторантаар шалгарч алтан медаль, 2008 онд Anders Jahre нэрэмжит залуу судлаачийн шагналыг хүртжээ. Эдүгээ түүнийг Норвейгийн шилдэг 10 эрдэмтдийн нэгд зүй ёсоор тооцож байна. Тэрбээр неврологийн чиглэлээрээ ажиллахын зэрэгцээ хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч юм.

6. Жозеф E. Ледоикс /JOSEPH E. LEDOUX/


NYU сургуулийн сэтгэл судлал, неврологи, шинжлэх ухааны профессор, айдас, түгшүүрийн үндэс неврологийн төвийн захиралаар ажилладаг. Түүний ихэнхи судалгаа сэтгэл хөдлөл, ой тогтоолтын тухай бөгөөд хүний эмгэг айдас, түгшүүрийг олж нээхийн тулд амьтад дээр туршилт, судалгаа явуулдаг. Тэрбээр 2005 онд International Prize of the Fyssen Foundation шагналыг хүртжээ. 

5. Жеймс МакГау /JAMES L. MCGAUGH/


Ой тогтоолт, суралцахуйн чиглэлээр судалгаа хийдэг невробиологич. Тэрбээр 1950, 1960 онд ой тогтоолт шууд урт хугацааны дурсамжийг хадгалдаггүй, мөн ой тогтоолт нь тогтвортой зүйл биш гэдгийг олж нээссэн юм. Өдгөө тэрбээр UC Irvine дэх судалгааны профессороор ажиллаж байна. Тэрбээр сүүлийн үед сэтгэл хөдлөл ой тогтоолтын нягтралд нөлөөлж болзошгүй тухай судалж байна. Жеймс National Academy of Sciences байгууллагын гишүүн, Distinguished Scientific Award, Karl Lashley Prize шагналуудыг хүртжээ.

4. Майкл М. Мерзеник /MICHAEL M. MERZENICH/


Америкийн шинжлэх ухааны академийн гишүүн, US San Francisco дэх неврологийн профессор. 

3. Майкл Газзанига /MICHAEL GAZZANIGA/


UC Santa Barbara их сургуулийн сэтгэл судлалын профессор, Study of the Mind судалгааны төвийн захирал тэрбээр когнитив неврологийн чиглэлээр тэргүүлэх эрдэмтэн юм. Тэрбээр Split Brain буюу хоёр тал бөмбөлгийг холбодог мэдрэлийн ширхэгийг нь тасалсан өвчтөнүүдийн танин мэдэхүй, мэдрэлийн онцлогуудыг судалсан олон тооны эрдэм шинжилгээний өгүүллүүд бичжээ. Газзанига Америкийн шинжлэх ухааны академийн гишүүн юм.

2. Фред Гейж /FRED GAGE/


Сэлк институтын Удамшил зүйн лабораторын профессор. Профессор Фред Гейж насанд хүрсэн хүний төв мэдрэлийн тогтолцооны талаар ихээхэн судалгаа хийдэг бөгөөд 1998 онд насанд хүрэгчдэд мэдрэлийн эс дахин төлжих боломжтой гэдгийг баталсан юм (Зарим эрдэмтэд насанд хүрэх үеэс мэдрэлийн эсүүд үхжиж, дахин төлжих боломжгүй гэж үздэг). Тэрбээр өдгөө алцгеймерийн өвчин, гэмтлээс шалтгаалсан нугасны гэмтлийн эсрэг эрчимтэй судалгаа явуулж байна.

1. Мигуэл Николелис /MIGUEL NICOLELIS/


Бразилын анагаах ухааны их эмч, неврологич мэргэжилтэй. Тэрбээр саяхан 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн тоглолтын үйл ажиллагаанд саа өвчтэй хүүхдүүдээ авчирж олны өмнө тоглуулсан юм. Профессор Мигуэл гол төлөв сармагчны тархинд судалгаа хийж амьтны тархинаас үүдэлтэй хөдөлгөөнийг судалдаг.

Л. Энхтүшиг