Та дахин гэрлэхэд бэлэн үү ???
Хоёр дахь амьдралаа зохиож буй хүмүүсийн хувьд анхны гэрлэлтээс илүү их үүрэг хариуцлага, асуудал, бэрхшээлүүд үүсдэг. Мэдээж өмнөх гэрлэлтээсээ хүүхэдтэй салсан бол тэдгээр асуудал, бэрхшээлүүд улам л хүндэрдэг. Үнэхээр хосууд асар их хайр сэтгэлээр нэгдэн нийлж дахин гэрлэх шийдвэр гаргасан л бол дараах хэд хэдэн асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдэлд хүрч байж дахин гэрлэлтийн асуудлыг эцэслэн шийдэх нь зүйтэй. Ингэснээр таны дахин гэрлэлт үнэ цэнэтэй, бат бөх байх төдийгүй, таны хүүхдийн салалтаас авсан сэтгэл зүйн том шархыг ч багасгахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.
1. Эдийн засгийн болоод амьдрах орчны асуудал. Дахин гэрлэж буй хосууд төдийгүй анхны гэрлэлтээ хийж буй хосын хувьд ч санхүүгийн бэрхшээл, амьдрах газар гэдэг хамгийн том асуудлын нэг байдаг. Ялангуяа дахин гэрлэлтийн үед санхүүгээ хэрхэн зохицуулж хүргэх, хэрхэн хадгалах, юунд зарцуулах зэрэг асуудлуудад үл ойлголцол үүсэх нь бий. Энэ үед хосууд “Нэг сав”-ны аргыг ашиглавал илүү үр дүнтэй. Энэ арга нь хосууд хоёр талаас бүх мөнгөө нийлүүлэх өөрөөр хэлбэл ижил хэмжээгээр хуримтлал үүсгээд үүнээсээ хамгийн түрүүнд шаардлагатай байгаа зүйлээ жагсаан бичиж түүнээсээ дарааллын дагуу авах арга юм.
2. Өмнөх гэрлэлтийн талаар эргэн сөхөхгүй байх. Хоёр дахь удаагаа гэрлэхэд үүсдэг хамгийн том асуудал бол үл ойлголцол маргааны үед өмнөх гэрлэлт, өмнөх амьдралын асуудлыг сөхөх явдал юм. Ялангуяа өмнөх гэрлэлтээс хүүхэд хамгийн их шархалдаг бөгөөд энэ талаар хүүхдийн хажууд маргалдах нь тун ч зохимжгүй юм. Тиймээс хос хоёр анхнаасаа хуучны бүх үйл явдлыг сөхөхгүй байх талаар маш нухацтай ярилцаж, зөвшилцөх хэрэгтэй.
3. Хүүхдээ өсгөх. Судалгаагаар бага насныхан буюу 10-с доош насныхны хувьд гэр бүлд нь шинэ хүн орж ирэх нь тийм ч хүндээр хүлээж авах асуудал биш бөгөөд энэ үеийнхэнд хойд аав, ээжийн асуудал бусад насныхныг бодвол хурцаар сөхөгддөггүй байна. Өсвөр насныхан буюу 10-15 насны хүүхдүүдийн хувьд дахин гэрлэлт, хойд аав ээжийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй байдаг бөгөөд үүнийг хүлээж авахад хамгийн их бэрхшээл учирдаг байна. Харин 16-аас дээш насныхны хувьд энэ асуудлыг арай том хүний байр суурьнаас авч үздэг учраас хүлээж авах хандлага эцэг эхийн энэ шидвэрийг дэмжих байдал нь бусад насныхныг бодвол өндөр байдаг. Дахин гэрлэлтийн үед өмнөх амьдралаас хэн хэн нь хүүхэдтэй бол гэрлэлтийн дараагаар “хүний хүүхэд” өсгөх маш том бас хариуцлага бүхий албанд томилогдоно. Үүнээс болж хойд эцэг, хойд эхийн асуудал хурцаар тавигдаж гэр бүлийн гишүүдийн хооронд үл ойлголцлууд бий болж эхэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдэд зөв ойлголтыг төрүүлэх хэрэгтэй, дахин гэрлэлтийг хийхээсээ өмнө хүүхдийг энэ шинэ нөхцөлд дасгах нь чухал. Хүүхэд үгнээс илүүгээр үнсэх, тэврэх, хөтлөх зэрэг хөдөлгөөнөөс халуун дулаан дотно байдлыг мэдэрдэг учраас түүний эцэг/эх-ийг түүний хажууд хүндлэх, халамжилж яагаад энэ хүн өөртэй чинь амьдрахыг хүсч байгааг үйлдлээрээ ойлгуулж хүүхдэд нөлөөлөх хэрэгтэй. Хүүхдийн сэтгэлд энэ хүн аавд минь ээжид минь ингэж ханддаг юм байна аавыг, ээжийг минь хайрлаж байгаа хүн намайг ч бас хайрлаж чадна гэсэн итгэл бий болдог байна. Мөн үүний хажуугаар хүүхдийн дуртай зүйлсийг нь хамтдаа хийж, хөгжилдөж, түүнийг бүх талаар дэмжиж тусалж байх хэрэгтэй. Мөн гэр бүлд баримтлах хамгийн гол дүрэм бол “Гэр бүлийн гишүүн бүр тэгш эрхтэй бөгөөд таалагдахгүй байгаа зүйлийг тэр дор нь ярилцаж халуун дээр нь шийдэж байх” юм. Ингэснээр үүссэн үл ойлгоцлыг цаг алдалгүй залруулж гэр бүлийн гишүүдэд бие биенээ ойлгоход нь илүү дөхөм болж өгдөг байна.
Л. Сарангэрэл
Your posts are always so informative. Thank you! Also check the gloucester twp municipal court
ReplyDelete