Сэтгэл судлаачдын 5 нууц
№1. Карл Юнг өвчтөнтэйгөө бэлгийн харьцаатай байсан - Сэтгэл судлалын түүхэнд Сабина Шбейлрин хэмээх бүсгүйн тухай төдийлөн дурьдагддаггүй, зарим судлаачид ч гэсэн түүнийг мэддэггүй. Энэ бүсгүй 19 настайдаа истеригээр өвчилж Швейцарын Цюрихийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байдаг. Ийн тэрбээр сэтгэл судлаач Карл Юнгийн өвчтөн болж, түүнийг сексийн дур тачаал ихтэй, мөрөөдөмтгий гэдгийг олж мэдсэн бөгөөд тэрбээр өвчтөн Сабина Шбейлринтэй нууц амрагийн дотно харилцаатай болжээ. Гэхдээ зөвхөн нууц амрагийн харилцаа давамгайлсангүй, Юнгийн бичсэнээр Шбейлрин психоанализын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэдэг. Учир нь Шбейлринийг эмнэлэгт ирсэнээс хойш Юнг өвчтөнийхөө кейс, шинж тэмдгийн тухай Фройдоос олон дахин лавлахдаа тэд маш хурдан хугацаанд сайн харилцаатай болж, психоанализын чухал элементүүдийг энэ цаг үед олж нээсэн байдаг. Харин энэ кейсийн гол эзэн Шбейлрин истеригийн өвчнөө даван гарсны дараа хожим төрөлх нутаг Оросдоо буцан ирж психоанализын тухай танилцуулж байсан бөгөөд сүүлд Фройдын бичсэн үхлийн инстинкийн онолын санааг аль хэдийн гаргасан байв. Гэвч 1942 онд Нацистуудын дайралтаар Шбейлрин зугтаж чадалгүй амиа алджээ. Юнг, Фройд, Шбейлрин нарын хоорондоо бичсэн захидал 1960-аад онд анх удаа орчуулагдан олны хүртээл болж, 1970 онд Шбейлриний кейс арай хийн яригдаж эхэлсэн юм. Тухайн үеийн Вена хотын амьдрал, сонгодог сэтгэл судлаачдын ажлын хэв маяг, өвчтөний кейсийг өгүүлэх "A dangerous method" кино 2011 онд нээлтээ хийсэн юм (Киноны тайлбарыг тусад нь уншихыг хүсвэл).

№3. Фройд бэр эгчтэйгээ унтсан байж магадгүй. Психоанализын эцэг Фройд амбицийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн хүн. Зарим судлаачдын бичсэнээр Фройд карьераа өсгөхийн тулд Мартатай гэрлэсэн ч гэж үздэг. Харин тэрбээр бэр эгчтэйгээ хайр сэтгэлийн холбоотой байсан нь зарим баримтаар нотлогддог ажээ. Жишээ нь, тэд 1898 онд Швейцарын нэгэн зочид буудалд өрөө авахдаа өөрсдийгөө гэрлэсэн хосууд гэж бүртгүүлсэн байна, Юнгийн хэлснээр эгчтэйгээ нууц амрагийн харьцаатай байсан, эмнэлэгт үр хөндүүлсэн гэх баримтууд байдаг гэжээ.

№5. Бие хүний сэтгэл судлаач Гордон Оллпортын байнга ярьдаг энэ түүх маш сонирхолтой. Хүний зан чанарыг судлах нь ч үүнтэй холбоотой гэдэг. XX зууны сүүл үеэр Олппорт хэний ч мэдэхгүй оюутан байжээ. Тэрбээр хүмүүсийн амнаас ам дамжин яригдах, худал үнэн нь үл мэдэгдэх, бараг л домог болсон Фройдтой биечлэн уулзахаар Веныг зориод байв. Фройдын оффист ирээд түүний урд суулаа. Олппорт замын турш галт тэргэнд үзсэн харсанаа ийн ярьж гэнэ. Нэгэн жаал хүү гал тэргэнд ормогцоо хүмүүсээс дөлөх аж, тэрбээр бохир болохоос үе үе эмээдэг, бохир хувцастай хэн нэгний суусан суудлаас зугтдаг, магадгүй жаал хүү ээжийгээ дууриаж ийм зан үйлтэй болсон болов уу, ээж нь нэлээд цэмцэгнүүр санагдсан гэжээ. Хэсэг хугацааны дараа Фройд "Тэр хүүхэд чи байсан уу ?" гэж ганц л өгүүлбэрээр түүнийг эргэц буцалтгүй психоаналист болоход хүргэсэн юм. Үнэхээр Фройдын зөв, Олппорт жаал хүүгийн кейс дээр проекц хийж өөрийнхөө бага насны дурсамжаа санаандгүй илэрхийлсэн нь энэ юм
Л. Энхтүшиг
Your blog content is always top-notch. Thanks! Also check the common pleas court findlay ohio
ReplyDelete