Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 5 арга
Зохиолчид, зар сурталчилгааны ажилчид, зураач гээд маш олон мэргэжил бүтээлч байдлыг шаарддаг. Ширээн дээрээ суугаад эсвэл ажлын өрөөний цонхоор гадагш ширтэж зогслоо гээд бүтээлч байдал бий болохгүй. Ямар стратеги таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх вэ?
Алхах. Journal of Experimental Psychology сэтгүүлд хэвлэгдсэн сүүлийн үеийн судалгаагаар (2014 оны 4-р сарын дугаарт): Суухаас илүүтэй алхах үед хүмүүс илүү бүтээлч болдог. Зохиолч, нийтлэгчдийн хувьд алхалт хийсний дараагаар нийтлэл бичих нь хоёр дахин нэмэгдэж байжээ. Бүтээлч байдал нэмэгдэж буй шалтгааныг тогтоогоогүй байгаа ч “бие махбодийн үйл ажиллагаанаас” аль эсвэл “өөрлөгчдөж буй орчны үзэгдэлээс” гэж үзэж байгаа.
Дуу чимээ. Гайхалтай нь дуу чимээ бүтээлч байдлыг сэргээдэг. Судалгаагаар тодорхой хэмжээний гадаад орчны дуу чимээ – замын хөдөлгөөний чимээ, далайн чимээ, хүүхдүүдийн шуугилдах чимээ г.м. – биднийг асар их бүтээлч үйл ажиллагаа руу хөтөлдөг. Тиймээс зарим хүмүүс кофе шоп-д ажиллахыг илүүд үздэг шүү дээ. Та кофе шоп эсвэл борооны, далайн усны давалгаалах чимээг бичсэн CD-г худалдан авч бүтээлээ туурвихдаа сонсож болох юм.
Хөгжим. Хөгжим бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг, нэн ялангуяа математик болон шинжлэх ухааны даалгаваруудыг биелүүлэх үедээ сонсоод үзээрэй. Судлаачдын үзэж буйгаар хөгжим өөртөө математикийн тооцооллыг агуулж байдаг учраас ийм нөлөө үзүүлдэг.
Цаг хугацаа. Бие даалтыг сарын өмнө өгсөн атал хураалгахын өмнөх шөнө нь сууж байгаад л хийчихдэг. Шөнөжин сууж, цагтай уралдан ажлыг хийх нь илүү их “кайф” авчирдаг гэж хүмүүс яридаг. Гэхдээ аливаа ажлыг цагийг нь тулгаж хийх нь бүтээлч байдлыг бууруулдаг. Хэдий ихэнх менежерүүд ажлыг дуусгах эцсийн хугацаа ойртох тусам энэ дарамт ажилчдыг илүү бүтээлч болгодог гэж үздэг ч судалгаагаар энэ таамаглал батлагдаагүй юм. Тиймээс бүтээлч сэтгэхүйд хангалттай цаг гаргах нь хамгийн сайн арга.
Өөрийн хийж буй ажилдаа хандах эерэг хандлага. Эцэст нь өөрийн хийж буй ажилдаа зүрх сэтгэлээ зориулж, аз жаргалтай байх нь илүү бүтээлч санаа руу хөтлөнө. Ажилдаа дуртай байх нь ажлаа гүйцэтгэх сэдлийг өгч, ажлын чанар, бүтээмжээ дээшлүүлэх боломжийг олгодог. Бүтээлч байхын тулд та хийж буй зүйлдээ дурлах хэрэгтэй.
Б. Тунгалаг
Thank you for the incredible work on your blog. Also check the college park courthouse
ReplyDelete