Emotional Intelligence (EQ) гэж юу вэ ?
Танин мэдэх хэрэгцээ л хүнийг өөд татдаг. Ийм хэрэгцээ байгаагүй бол хүн хэзээ ч хүмүүнлэгийн үзэл баримтлалд хүрч бидний амьдрал зөвхөн хувь хүн өөрөөс нь шалтгаална, хэний ч үр удам хөгжих боломжтой, хүн хичээсэн цагт л хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдгээ ойлгохгүй байх байжээ. Тэгээд таг харанхуй, дундад зууны феодализмын нөлөөнд хэдэн үеэрээ зовох байлаа.
Гэхдээ сурье, мэдье, хөгжье гэх хүсэл хаанаас гарч ирдэг вэ ? Яаж ийм хүслийг өдөөх вэ ? Ямар хүн тасралтгүй хөгжөөд, хэн нь хойш сууж залхуурдаг юм бэ ? Платон 2,000 жилийн өмнө "Бүхий л мэдлэг (сурахуй) нь сэтгэл санааны суурь болдог" хэмээн бичиж байжээ. Энэ цагаас хойш, сэтгэл судлаачид, философичид, оюун санааны удирдагчид, эрдэмтэд хүний хөгжилд сэтгэл санаа (сэтгэл хөдлөл) ач холбогдолтой эсэхийг баталж, бас үгүйсгэж байна. Учир нь гэвэл он цагийн явцад гарч ирсэн Абрахам Маслоу, Ховард Гарднер, Даниел Колмэн зэрэг эрдэмтдийн судалгаа ялгаатай ойлголтод хүргэдэг. Тухайлбал:
1950-аад онд Абрахам Маслоу хүний сэтгэл (emotion), бие махбодь, сэтгэцийн чадавхыг хэрэгцээний шаталсан байдлаар хангаснаар хэрхэн "өөрийгөө идэвхжүүлж" болох тухай анх бичиж байв. Түүний бичсэн "A Toward of being" бүтээл цоо шинэ ойлголтыг гаргаж ирсэн. Үүнээс хойш хүний чадавхи, нөөц бололцоог хөгжүүлэх янз бүрийн шинжлэх ухаанууд улам хүч нэмжээ.
Гэтэл Ховард Гарднер (Шимпанзе судлалаар нэрд гарсан) 1983 онд бичсэн номондоо дуу хөгжмийн, харааны, хэл ярианы, логик ба математикийн, бие махбодын, интерперсональ зэрэг долоон ур чадвараар хүний оюун ухаан гэгч зүйлийг дүгнэх боломжтой хэмээн бас нэгэн шинэ санааг гаргаж ирсэн байдаг. Энэ нь та бидний мэдэх IQ тестийг улан боловсронгуй болгож хүний оюун ухааныг тодорхойлох гэвэл дээрх долоон ур чадвараар шалгадаг болжээ. Үүнээс хойш дэлхий нийтээрээ IQ тестээр хүний үйл ажиллагааны чадамжийг тодорхойлж болно гэдэгт итгэсэн байв.
Харин 1995 онд Даниел Голмэн (Daniel Goleman) бичсэн "Emotional Intelligence (Заримдаа Emotional Quotient гэж нэрлэдэг)" бүтээл 80 долоо хоногийн турш бестселлерийн жагсаалтыг тэргүүлж нийт 5 сая хувь зарагдсан эл бүтээл нь IQ ойлголтыг эрс шинэчилж Emotional Intelligence (EI) хэмээх чухал ойлголтыг гаргаж ирэв. Түүний тодорхойлсноор "өөрийнхөө болон бусдын ашигтай үйл ажиллагааг бие махбодиор биш сэтгэлтэй нь харьцан зохицуулах, удирдах мөн хүмүүсийг идэвхжүүлдэг, тэднийг чин сэтгэлээсээ ойлгодог чадвар юм" гэжээ. Голмэний бичсэн ном хожим онол болтлоо хөгжиж дэлхийн өнцөг булан бүрт үр ашигаа өгдөг болжээ. Өмнөх Ховард Гарднерийн онолоор хүмүүсийн оюун ухааны хурд, авхаалж самбааг тодорхойлдог байсан нь хуучирч албан байгууллага ашигтай ажиллах үүднээс хүмүүсийн хэр хурдтай сэтгэж, сэргэлэнтэж байгааг биш, зөвхөн "сэтгэлээсээ" ажилладаг тийм хүмүүсийг олохын төлөө Голмэний онолыг ашиглах болсон юм.
Голмэн дараах алхамаар EQ (EI) сайжирна гэжээ:
- Өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ олж авах, ойлгох
- Сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулж сурах
- Өөртөө урам зориг өгөх, сэтгэлээрээ байнга эрч хүчтэй байх
- Хүмүүст ямар санагдаж байгааг, тэдний сэтгэлийг ойлгох, ухаарах
- Хүмүүсийн сэтгэл санааг зохицуулж, удирдаж чаддаг байх
Мэдээж ийм хүмүүс байгууллагын хамгийн доод албан ажлын байрнаас эхлээд дарга хүртлээ гайхалтай сайн ажилладаг. Тэд бусдыг манлайлж чадна, асуудлыг түргэн шийдэж чадна, сэтгэлээр мохдоггүй тийм нэгэн онцгой хүмүүс ажээ.
EQ (EI) өндөртэй хүмүүсийн нийтлэг шинжүүд:
- Өөрийгөө хамгийн сайн мэддэг хүмүүс. Янз бүрийн асуудал гарахад бусдаас туслалцаа авалгүй, өөрөө сэтгэлээр уналгүй хөнгөхөн зохицуулчихдаг. Голмэний бичсэнээр энэ нь Self-Awareness буюу өөрийгөө ойлгох гэж нэрлэж болно. Мэдээж байнга асуудалтай явдаг, өвчин зовлон, гуниг гутралаар дүүрэн хүнийг хэзээ ч бүү ажилд ав.
- Бусдыг хамгийн сайн ойлгодог хүнийг эмпати өндөртэй гэж нэрлэдэг. Багш хүн сурагчдаа, дарга хүн ажилчдаа, эгэл жирийн хүн өөр бусдад ямар хэцүү зүйл тохиолдоод байгааг, эсвэл тэд хичнээн аз жаргалтай байгааг төвөггүй мэдэрдэг, ойлгодог бол EQ (EI) сайтай хүний шинж
- Нийгэм хамт олонд тэмүүлсэн шинжтэй. Тэд бусадтай хэрхэн харилцах, яаж арга эвийг нь олохоо сайн мэддэг учир нийгмийн харилцааны ур чадвар өндөртэй болдог.
- Эмпати бол бусдад тохиолдсон явдал өөр тань тохиолдож ижил зовлон гунигтай, ижил аз жаргалтай байснаа ойлгох мэдрэмжийг хэлдэг. Гэхдээ хүнд эмпати төрүүлэхүйц үйл явдал тохиолдож байгаагүй бол яах вэ ? Хүмүүсийн сэтгэл санаа ямар байгааг ойлгох маш их хүсэлтэй, өөртөө зориудаар тусган авч байгаа хүний сэтгэл хөдлөлийг симпати гэдэг. Ийм хүмүүс бас л Emotional intelligence гэгч чухал чадварыг бүрдүүлэгч ажээ.
Орчин үед математикын бодлого, ой тогтоолт, харааны хүртэхүй шалгаж хүний оюун ухааны үйл ажиллагааг тодорхойлдог цаг үе ард хоцорчээ. Математектаа сайн, цаасан дээрх оньсон тоглоомыг хурдан гүйцэтгэж буй хүн асуудал шийдвэрлэхдээ сайн гэж боддог бол жинхэнэ эндүүрэл юм. Харин EQ (EI) бол өөр !
Эдийн засагч Д. Жаргалсайханы лекц - Emotional Quotient, Emotional Intelligence
ойлголтын тухай
Л. Энхтүшиг
Your blog is a gift to your readers. Thank you! Also check the how to get a family court case dismissed
ReplyDelete