Хүний хүчин зүйл, эргонимикийн сэтгэл судлал
Дээрх зурганд харагдаж байгаагаар энэ хаалгаар яаж орох вэ ? Бас яаж гарах вэ ? Миний хувьд аливаа албан газрын хаалгаар орж, гарахад push, pull гэдэг үгийг хольж хутгадаг ганц толгой муутай нь биш бололтой. Дэлхий нийтээрээ ингэж будилдагийг бодвол би арай тэнэг биш байх. Хэрэв орох хаалганы бариул байхгүй бол хүн түлхэнэ, бариул байвал татна. Энэ бол өөрөө хүний төрөлхийн хүртэхүй юм. Тэгвэл бид товчлууртай хэрхэн харьцдаг вэ ? Эргүүлдэг үү, дардаг уу ? Тэр бол мэдээж харагдах байдлаасаа шалтгаална.
Хүмүүс харж байгаа зүйлээсээ өөрөөр сэтгэх тохиолдол байдаг учир хүнийг машин техниктэй ажиллуулахад анхаардаг. Магадгүй тэр хүн эргүүлдэг товчлуурыг дардаг гэж хараад алдаа хийж мэднэ. Эсвэл компьютерийн унтраах товчлуур ногоон өнгөтэй байсан бол хэн ч түүнийг дарахгүй. Харин асаах товчлуур улаан байсан бол бас л бүгдээрээ будилна. Хүнийг хүнтэй нь харьцуулдаг, хүнийг зөвхөн өөрөөр нь хязгаарладаг сэдэв нэгэнт ард үлджээ. Дэлхий нийтээрээ хүнийг амьгүй зүйлстэй хэрхэн харьцаж байгааг судалдаг болжээ. Амьгүй зүйлс гэхийн учир нь сэтгэл судлаач хүнтэй ажиллаж, түүнд зөвлөгөө, засал явуулж, зөвхөн хүнд л тохирсон онол үйлдвэрлэх боловч сүүлийн үед хүн машинтай хийгээд машин хүнтэй яаж харьцаж байгааг судалдаг болжээ. Ийм мэргэжлийн хүмүүсийг эргономикч гэдэг.
Гэхдээ эргономикч хүмүүс зөвхөн хэрэглэгчийн буюу үйлдвэрийн бүтээгдхүүн хэрэглэгчдэд хэрхэн хүртэгдэх байдлыг судалдаг. Бараг л тав тухтай, техникийн хамгийн сайн үзүүлэлт гаргахыг хичээнэ. Харин хүний хүчин зүйлийн сэтгэл судлаач (Human-Factors psychologist) хэрэглэгчийн тав тухыг хангахын зэрэгцээ тэдний менталитад (ихэвчлэн танин мэдэхүй гэх утга) хэрхэн хүрч, түүнтэй нь яаж хоршуулахыг судалдаг (зарим талаараа инженерийн сэтгэл судлалтай төстэй - Үүнийг эндээс уншиж болно).
Хүний хүчин зүйлийн сэтгэл судлаач гэдэг нь байгууллагын сэтгэл судлал, хөдөлмөрийн сэтгэл судлал гэх ойголтоос нэлээд ялгаатай. Учир нь хүний хүчин зүйлийн сэтгэл судлаач хүнд хүрэх бүтээгдхүүний чанар, эргономикийн тухай, амьгүй обьектийг судалдаг бол байгууллагын сэтгэл судлаачид сонгон шалгаруулалт, ажлын анализ, сургалт, мэргэжил ба албан тушаалын томилолт хийх үүрэгтэй байдгаараа ялгаатай.
Ер нь Монголд төгсөж буй сэтгэл судлаачид зөвхөн хүн-хүнтэй харилцах үйл ажиллагааг эрхэмлэдэг, нөгөө талаас үйлдвэр, байгууллагын хүрээнд сургалт, оношилгооноос хэтэрдэггүй талтай. Гэтэл гадаадын сургуулиудад хүний хүчин зүйл-эргономикоор мэргэшдэггүй юм гэхэд энэ талын ном уншиж, ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй. Улмаар субьектив зүйлийг судалдаг ч гэлээ зохион бүтээх, үйлдвэрлэх үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой юм. Зохион бүтээгчид ч гэсэн таны заавар, зөвлөгөөг дагах болно. Учир нь зохион бүтээгчид, инженер хүмүүс хэзээ ч менталитын тухай бодож үздэггүй, тэр өнцгөөс хардаггүй.
Дээрх зурганд мөн адил хүний хүчин зүйл, менталит хэрхэн тусаж болохыг харгалзаж үзээгүй байна. Цахилгаан зуухны дөрвөн товчлуур аль хэсгээ халаах зориулттайг бүү мэд.
Хүний хүчин зүйлийн сэтгэл судлал зөвхөн гарт баригдах бүтээгдхүүн ба түүний үйл ажиллагааг судалдаггүй. Дээр бичсэнээр бүтээгдхүүн нь хүний хүртэхүйд хэрхэн тусаж байгааг авч үздэг. Хүний төрөлхийн менталит ногоон өнгийг эерэгээр, улааныг сөргөөр авч үздэг. Гэтэл энэ зурганд харагдаж байгаагаар та энэ альбомыг устгахыг хүсэж байна уу ? гэж асуухад устгахыг хүссэн хүн төрөлх менталитаар улааныг дарах магадлалтай, эсрэгээрээ авч үлдэхийг хүссэн хүн ногооныг дарж устгах аюултай байна.
Хүчин зүйлийн сэтгэл судлал ба эргономик: Бие махбодийн салбар
Хүний менталитыг харгалзаж үзэхээс гадна байгууллага, үйлдвэрийн ажлын бүтээмжийг өсгөх, алдагдлыг (turnover) бууруулахын тулд юунд түрүүнд осол гэмтэл, өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Магадгүй оффисын ажилтан гэмтэхгүй байх. Гэхдээ оффисын ажилтан нас ахих тусам гар бугуй, нурууны өвчтэй болдог ба биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биендээ шууд гэмтэл авах эрсдэл ихтэй. Гэмтэл бэртэл нь байгууллагын үйл ажиллагаанаас хэт хөндий мэт сонсогдож болох ч байгууллага түүнээс үүдэлтэй асар их хэмжээний алдагдал хүлээдгээ анзаардаггүй. Тухайлбал:
- Австрали улс 2010-2011 оны байдлаар 1,000 ажилчин тутмын 13 нь ноцтой гэмтдэг. Нэг цаг тутамд эрэгтэй ажилчдын 25% нь гэмтэх магадлалтай болж 4 долоо хоногийн турш ажилдаа явж чаддаггүй. 5 гэмтэл тутмын 1 нь нурууны өвчтэй холбоотой байдаг. Австрали улс 2008-2009 оны хооронд ажлын гэмтэлтэй холбоотой 60.5$ эрсдэл хүлээжээ. Иймд байгууллагын баялаг бол мөнгө, удирдлага, эд хөрөнгө биш, харин ажилтан, ажилчин бол энэ бүхнийг бүтээж чаддаг хүмүүс, тэдний буруу үйл ажиллагаа, гэмтэл ослоос шалтгаалж асар их алдагдал хүлээдэг байна.
Энэхүү эргонимик сандал нь хүний нурууг дэмжиж өгдөг, ажлын хажуугаар гар, нуруу, хүзүү амрах боломжтой хамгийн сайн загвартай нь юм
Хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг компьютерийн гар нь бугуйнд ачаалал өгдөг. Гэтэл эргомик гарыг та ашиглаад үзээрэй. Гаранд ачаалал өгөхгүй, таатай санагдах болно
Жилээс жилд сэтгэл судлалынханд тавигдах шаардлага нэмэгдэж байна. Сургалт, оношилгоо, лекцээс хальсан мэдлэг, туршлага, инноваци хэрэгтэй болжээ. Хүчин зүйлийн сэтгэл судлал бол манай оронд хамгийн түрүүнд үр өгөөжөө өгнө. Аппликейшин, телевизор, компьютер, гар утас гээд хүмүүсийн өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдхүүнд зөвлөгчөөр ажиллаж хүмүүсийн сэтгэл ханамжийг өсгөж, байгууллагын алдагдлыг бууруулахын зэрэгцээ ашиг их олно. Үүний тулд мэдээж хүний хүчин зүйл, эргономикоор мэргэших шаардлагатай.
Л. Энхүтшиг
Thanks for your commitment to sharing quality content. Also check the clifton municipal court nj
ReplyDelete