Сэтгэцийн өвчин тархины хэмжээтэй холбоотой
Харвардын анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хоёр туйлт сэтгэцийн эмгэг (bipolar disorder), шизофрени гэх мэт сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тархины шинж онцлог ямар байдгийг олж нээхэд тун ойр байна. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн авир тун өвөрмөц, этгээд байдаг. Жишээ нь, З. Фройд параной өвчтэй хүмүүсийг "тэр чигтээ алдаа төөрөгдөл" байдаггүй гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл өвчтэй гэхээсээ илүү зарим нууцлаг гоц чадварууд байдгийг ч гэсэн аналитик сэтгэл судлалын эцэг өөрийн бүтээлдээ олон дахин онцолсон байдаг юм.
Харин XX зууны сэтгэл судлалын сонгодог бүтээлүүдэд бичсэн эдгээр хүмүүсийн тархинд чухам юу болдгийг өнөөгийн технологийн тусламжтайгаар мэдэх боломжтой болжээ. Харвардын эрдэмтдийн судалгаанд хүмүүс сайн дураараа оролцсон бөгөөд тэдний 549 нь хий үзэгдэл хардаг, сонсдог, мэдэрдэг буюу хүртэхүйн өөрчлөлтэй, мөн шизофрени өвчтэй байсан бол 336 сэтгэцийн шалтгаант өвчтэй бус бие махбодийн өвчтэй хүмүүс байжээ.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ертөнцийг мэдрэх сэрэл мэдрэмж, хүртэхүйд өөрчлөлт орсон байдаг учир юмсыг бодитоор мэдрэх боломжгүйд хүрдэг. Эрдэмтдийн тайлбарласнаар эхний удаад гипоталамус тархины хэмжээ танин мэдэхүйн чадварт нөлөөлөх магадлалтай учраас сэтгэцийн өвчтэй хүн өнгөрсөн ба одоо цагийн ой санамжаа хутгах аюултай юм.
Хүн төрөлхтний хэзээ ч бүрэн гүйцэт тайлж мэдээгүй ганц эрхтэн бол тархи юм. Ямартай ч тархины тодорхой бүс хэсгүүд сэтгэцийн өвчлөлд хүргэх магадлалтай эсвэл сэтгэцийн өвчлөл нь тархины хэмжээг багасгах магадлалтай гэсэн хоёр хамаарлын таамгийг дэвшүүлэх боломжтой болжээ. Энэ мэтээр тархины судалгаа алхам алхамаар урагшилсаар байна.
Эх сурвалж: Medicalexpress.com
Эх сурвалж: Medicalexpress.com
Л. Энхтүшиг
0 comments: