Путин “Наполеон комплекс”-тэй юу?


Наполеон Комплекс гэж байдаг уу? ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ийм комплекстой юм биш биздээ ? Түүний эрх мэдэлд хүрэх гэсэн шунал үүнтэй холбоотой юу ? Намхан нуруутай удирдагчийн сэтгэл зүй; биеийн өндөр болон манлайлал хоорондын харилцааг судалсан олон судалгаа байдаг. Ихэнх судалгаагаар удирдагчдын биеийн өндөр дунджаас дээгүүр байдаг нь тогтоогдсон. Харин Владимир Путин?


Владимир Путин меголоманиак (меголомани – хэт их өөртөө итгэлтэй ба эрх мэдэлтэй, бүгдийг чадагч мэтээр өөрийгөө үзэх сэтгэцийн эмгэг байдал) дарангуйлагч уу эсвэл улс төрийн ухаалаг стратегич уу? Тэрээр өөрөө өөрийгөө хэт дөвийлгөдөг хэв шинжийн (нарциссизм) хүн бөгөөд үүнээсээ болж өөрийгөө маш их итгэлтэй байдалд хүргэдэг юм болов уу? Аль эсвэл тэрээр ОХУ, орос хэлтэй хөрш орнуудын цөөнхийн бүлгийн ашиг сонирхолыг хамгаалж зогсож байгаа нь энэ үү ?

Мэдээж бид Путины тархинд яг юу болж байгааг мэдэх боломжгүй. Тиймээс л дараах дүгнэлтэнд хүрч байгаа юм. 

Хүйтэн дайн дууссаны дараа дэлхийн нийтийн анхаарал аажмаар Дундад Ази руу чиглэх болсон. Өнгөрсөн үед (магадгүй одоо ч) агуу хүчтэй гүрэн байсан Оросыг одоо хүмүүс төдийлөн сонирхохоо болисон.

Харин сэтгэл судлаачид бие хүн болох Путин дээр сэтгэл зүйн анализ хийдэг ба судлаачдын анхаарлыг ихэд татдаг. Түүний содон тэмдэг бол түүний намхан нуруу юм. Түүний өндөр 1.70 см бөгөөд бусад удирдагчидтай харьцуулахад намханд тооцогддог. Харин Барак Обама, Давид Камерон нар түүнээс 10 см-ээр  өндөр билээ.



Биеийн өндөр хийгээд манлайлал хоорондын холбоог харуулсан сэтгэл зүйн судалгаанууд ихээр хийгдсэн байдаг. Бараг бүх судалгаа удирдагчид (удирдагч биш хүмүүстэй харьцуулахад) илүү өндөр байдгийг баталсан.  Жишээлбэл, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр анализ хийхэд ерөнхийлөгчид нэр дэвшигч өндөр байх тусмаа сонгогдох магадлал нь өндөр байсан. Обамагийн дахин сонгогдсон явдал гэхдээ дээрхээс эсрэг байсан. Тэрээр өрсөлдөгч Митт Ромни-с 1 инч намхан байсан ч 2012 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон.  2008 оны сонгуулиар тэрээр өөрөөс нь намхан  John McCain (5ft7) - г ялсан.

Gregg Murray – н явуулсан сэтгэл зүйн судалгаагаар хүмүүст цаасан дээр удирдагчийг зурах заавар өгчээ. Судалгаанд оролцогчид удирдагчийг энгийн хүмүүсээс илүү том зурж байсан. Амстердамын VU их сургуулийн хийсэн судалгаагаар оролцогчдод бизнесмен болон бизнес бүсгүйн зураг харуулсан. Оролцогчдын тал хувьд нь өндөр Жоныг (185 см) харуулсан бол үлдсэн хүмүүст намхан Жоныг (165 см) харуулжээ. Тэд зургийн ар талын фоныг гуйвуулах замаар өндөрийг өөрчилсөн. Жоныг урд аваачихад тэр өндөр мэт хүртэгдэж, харин хойно тавихад намхан болж байсан. Жон, Софи нарын өндөр хувилбар бүхий зургийг хараад судлуулагч энэ хүмүүст (зураг дээрх) удирдагчид байх ёстой шинж чанар өндөр байна гэж дүгнэсэн. Дараа дараагийн судалгаагаар биеийн өндрөөс шалтгаалж удирдагчид үүсэх давуу тал эмэгтэйчүүдээс илүү эрчүүдийн хувьд ажиглагдаж байсан.   

Наполеон комплекс

Тэгвэл намхан удирдагчдын хувьд юу болж байна вэ? гэж асуух нь ойлгомжтой. Бид түүхэндээ олон намхан удирдагчидтай байсан. Жишээлбэл, Наполеон Бонапорт (170 см), Жосеф Сталин (165 см), сүүлд гарч ирсэн удирдагчид гэвэл Николас Саркози (165 см), Силвио Берлускони (165 см). Үүнд тайлбар хийх хэрэгтэй байх. Нэгэн сонирхолтой онол байдаг ба энэ нь Путинд, түүний зан чанарт тохирох байх. Намхан удирдагчид бидний нэрлээд байгаа “Наполеон комплекс”-тэй байдаг (зарим судлаачид энэ хандлагыг эсэргүүцдэг). Энэ нэр томьёо “жижигхэн император” Наполеон Бонапартаас үүдэлтэй гарч ирсэн. Энэ үзэгдэл нь “жижиг хүн өөрийн намхан байдлаа ХЭТ ИХ эрч хүч, нэр алдар, өөртөө итгэх итгэлээр нөхдөг” гэж тайлбарлагдаж байгаа юм. Намхан эрэгтэй меголоманитай байх магадлал их бөгөөд маргаан үүсгэх нь илүү байдаг гэж энэ хандлага тайлбарладаг. Император Наполеон Европ болон дэлхийг байлдан дагуулна гэсэн асар их хүсэл эрмэлзэлтэй байсан.   


Амьтны зан үйлийн судалгаагаар Наполеон комплекстой ижил зүйл олджээ. Биологчид зарим төрлийн загаснуудын жижиг эр загас том загаснуудтай харьцуулахад илүү их “зодоон” үүсгэж буйг олж илрүүлсэн. Үүнийг тайлбарлавал жижиг залуус бие махбодийн хангалтгүй байдлаа өөр тактикаар, жишээлбэл, хэт түрэмгий байх эсвэл тэмцэлд эсрэг талаа бууж өгтөл нь хичээдэг гэх зэргээр нөхдөг.

Судлаачид хүнд “Наполеон комплекс” ажиглагддаг эсэхийг одоо болтол судалсаар байгаа бөгөөд батлах зүйлсийг хайсаар л байгаа. Намхан залуус илүү их зодоон үүсгэдэг үү, тэд өөртөө хэт их итгэлтэй байдаг уу? “Хэрэв та хүчтэй биш бол ухаантай байсан нь дээр”. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх.  Энэ үзэгдлийг нотлох тодорхой баримт гарч ирвэл бид үүнийг Путины синдром гэж нэрлэж болох нь ээ.

Өөрсдийн хүчээ зузаатгахын тулд хөрш оронтойгоо сөргөлдөх арга замыг сонгох нь удирдагчдын нийтлэг үзэгдэл юм. 1970-д оноос хийгдэж эхэлсэн сэтгэл зүйн судалгаануудаас харахад бүлэгт удирдагчийн байр суурь тогтвогүй байгаа тохиолдолд удирдагч өөр бүлэг рүү довтлох аргыг ихэвчлэн сонгодог. Дайн зарлаж байснаас улсаа нэгтгэх нь илүү ашигтай. Украйнд гарч байгаа мөргөлдөөн ОХУ-д боломж авчирч байгааг Путин мэдэж байгаа нь лавтай. 


Наполеоноос гадна, 16-р зууны Италийн философич Niccolo Machiavelli – н үзэл санаа Путинд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Prince бүтээлдээ “удирдагч хүчтэй армитай байх ёстой” гэж Niccolo Machiavelli бичиж байсан. Мөн тэрээр “хайр хүндэтгэл хүлээсэн удирдагч байснаас айдас төрүүлэхүйц лидер байсан нь дээр” гэдгийг онцолсон. Цаашлаад, бусад орныг эзлэх хүсэлтэй байгаа бол таныг дэмжих дотоодын бүлэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэж номондоо бичжээ.  Эцэст нь, хэрэв таны төлөвлөгөөг эсрэг тал чинь таавал та сайн удирдагч биш хэмээжээ. Путины удирдах хэв маяг яг л Niccolo Machiavelli –ийх шиг гэж судлаачид үзэж байгаа юм.

Путин заримдаа өөрийн хүчтэй, зоримог талаа харуулдаг. Энэ зүгээр л нэг харуулж байгаа явдал биш. Түүний ан хийж байгаа эсвэл загасчилж байгаа зураг олон нийтэд дэлгэгддэг. Тэдгээр зурган дээр Путин ихэвчлэн цамцгүй, дээгүүрээ нүцгэн байдаг. Ингэж тэрээр өөрийнхөө “жинхэнэ эр хүн” гэдгээ олон нийтэд харуулж байгаа юм. Энэ бол түүний өгч байгаа чухал дохио юм. Судалгаагаар: Дайны үед сонгогчид хүчирхэг удирдагчийг илүүд үздэг (мөн тайван үед эмэгтэйлэг удирдагчийг).


Путины эрэлхэг байдал мөн бэлгийн сэдлээр тодорхойлогдоно. Тэрээр хуучин найз бүсгүй Олимпийн гимнастикийн тамирчин, өөрөөс нь 30 насаар дүү Alina Kabayeva –г гайхшруулахаар хичээдэг нь мэдээж.

Хэрэв улс төрийн сөрөг хүчин, ард түмэн, эхнэрээ гайхшруулах гэсэн намхан нуруутай хүний Мегаломаник хийгэд Мачиавеллиан хандлагууд Дэлхийн 3-р дайн гарахад нөлөөлвөл дэлхий нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй. Боломжгүй зүйл гэж байхгүй гэвч түүхээс харахад улс төрийн ихэнх том шийдвэрүүдийг намхан хүн хийсэн байдаг.  

Б. Тунгалаг