Виктор Франкл (1972 он)

Виктор Франкл, 1972 оны 5 сард Торонтод болсон хурлын үеэр авсан бичлэг. Австрын сэтгэл судлаач Виктор Франкл 1939 онд гэр бүлтэйгээ хамт нацистуудын хорих лагерт дэлхийн II дайн дуустал хоригдсон юм. Дайны дараа төрөл төрөгсдөөс нь хэн ч амьд үлдээгүй бөгөөд хайрт эхнэр ч нас барсан байлаа. Тэрээр хорих лагерт байх үедээ асар их шаналалд автсан хоригдлуудад сэтгэлийн дэм өгч, мөн шоронгоос гараад амьдралын утга учир юу вэ гэдгийг өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаараа ойлгож, түүнийгээ өөрийн өнцгөөс ном болгон бичжээ.

Орчуулахдаа нарийн ёжлол, хэлцүүдийг сайн буулгаж чадсангүй. Гол санаа нь хүн утга учрынхаа төлөө өөрөө тэмүүлэх чадамжтай юм. Бусад хүмүүс түүнийг зааж сургахаасаа илүү түүнийг юу хийж чадах, юу түүний утга учир нь болдог юм түүнийг нь өөрт нь даатга, хажуугаас нь оролцвол нийгмийн эсрэг бие хүн болно гэсэн утга санаа энэ илтгэлээс ойлгогдож байна.




Л. Энхтүшиг