Их сургуулийн оюутнууд юу зүүдэлдэг вэ ?

Гриффит ба түүний хамтрагчид (1958) коллежийн оюутнуудын нийтлэг зүүдийг судалжээ. Судалгааны үр дүнгээс оюутнуудын 83 хувь нь уналтын тухай зүүдэлдэг байхад 77 хувь нь дайралтыг зүүдэлдэг, эдгээрийн араас сургууль, бэлгийн зан үйл, идэх, айдас, хайртай хүн нь нас барах зэрэг зүүднүүд удаах хувийг эзэлжээ. Мөн 41 хувь нь галыг, шалгалтандаа унаж байгааг 39 хувь нь зүүдэлдэг гэжээ. Бусад нийтлэг зүүдийг дурьдвал мөнгө олох, сэлэх, могой, нүцгэн болох, үхэл гэх зэрэг агуулгуудыг зүүдэлдэг гэнэ. Тэд хэдэн сонирхолтой ялгааг олжээ. Уналтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, дайралтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, романтик байдлыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, гэр бүл ба найзуудтайгаа байхыг эрэгтэйчүүд 53 хувь, эмэгтэйчүүд 81 хувь тус тус зүүдэлдэг гэжээ. Бэлгийн үйлдлийг ихэнх хүмүүс зүүдэлдэг ч хуучны судалгаанд хүйсийн хувьд ялгаатай байгааг тогтоосон байна. 1958 онд эрэгтэйчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 36 хувь зүүдэлдэг байсан бол 1988 онд эрэгтэйчүүд 76 хувь, эмэгтэйчүүд 72 хувь зүүдэлдэг болсон байна. Мөн 1988 онд авсан судалгаагаар оюутнууд нь зүүдлэхдээ сургууль, багш, сурах зэрэг үзэгдлийг 1958 онд авсан (эрэгтэйчүүд 41 хувь, эмэгтэйчүүд 70 хувь) судалгааны үр дүнтэй харьцуулбал бага зүүдэлдэг болсныг нотолжээ.

Ашигласан материал:
 Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг