Олимпийн тамирчдыг ялагдалд бэлтгэх нь
Олимпийн тамирчидтай ажилладаг зарим спортын сэтгэл судлаачид тамирчдыг зоригжуулах уламжлалт арга болох сүүлийн хэдэн минутанд ялагдлын тухай юу ч битгий бод, тэгээд хэзээ ч бүтэхгүй гэж элдэв янзын шалтаг бүү тооч ! хэмээн аль алиныг нь тайлбарлан тэдний адил төстэй байдлын тухай санаануудыг хэлэлцдэг. Сүүлийн 10 жилд мэргэжилтнүүд ирээдүйн олимпийн тамирчидтай ажиллахын тулд одоо ашиглаж буй аргаа өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна.

АНУ-ын Олимпийн хорооны спортын ахлах сэтгэл судлаач Петер Хаберл “Тамирчид бэлтгэл хийж байхдаа мэдээж ялахыг л хүсч байдаг боловч хэрвээ би ялагдвал яах вэ” гэсэн бодлыг ч бас зайлшгүй бодож байх хэрэгтэй” гэжээ.

Сүүлийн үед хийгдэж буй судалгаанаас үзэхэд сүүлийн 25 жилийн туршид бид тамирчдыг илүү хүчирхэг болгохын тулд тэдний бодол санааг хүчээр удирдаж, тэдэнд үүссэн сөрөг сэтгэл хөдлөл, үхмэл бодлуудыг хүчээр устгаж өөрөөр хэлбэл “зомби” шиг байлгахыг оролдож ирсэн. Тамхи татах талаар бодохгүйг хичээж буй тамхичдаар жишээ татаж болох юм. Тамхичдын хувьд тамхи татахыг хүсэх бодлууд маш хүчтэйгээр илэрдэг бөгөөд тэрхүү бодлоосоо илүүтэйгээр энэ явдлаа эцэслэж тамхинаас гаръя гэсэн бодлоо илүү дээгүүр буюу хүчтэйгээр бодсоноор даван туулж чаддаг. Олимпийн тэмцээнд медальгүй үлдэж магадгүй гэсэн айдсаас үүсэх дарамтнаас болж тамирчдад хэт мэдрэмтгий байдал үүсдэг тул дээрх аргаар энэхүү байдлыг зогсоох хэрэгтэй.
Яг энэ тохиолдолд Харвардын сэтгэл сэтгэл судлаач Даниел Вегнерийн явуулсан судалгаанаас үзэхэд тамирчдын таагүй сэтгэл хөдлөл өөрөөр хэлбэл тархинд үүссэн бодол нь амжилтгүй болсон үед тамирчинд үүссэн тэрхүү хэт мэдрэмтгий байдлыг түр зуур л тайвшруулж дарж чаддаг байна. Бидний тархи нэг талаас хэрэгцээгүй бодол санаануудыг хөөхийг оролдож байдаг боловч нөгөө талд хориглосон өөрөөр хэлбэл хүсээгүй сөрөг бодол санаануудыг эрж хайж байдаг. Хэрвээ чиний тархины нэг хэсэг ялагдлын тухай бодлуудыг хөөхийг оролдож байхад нөгөө хэсэг нь тэр чигтээ ялагдах тухай бодсоор л байдаг гэсэн үг юм.

Айдсаа анзаарах нь зүйтэй боловч түүний дараагаар одоогийн хэвийн байдалдаа зөв эргэн ирэх хэрэгтэй гэж Сочид ажиллаж байгаа АНУ-ын цанын холбооны спортын сэтгэл судлаач Лаурен Лоберг хэлж байна.
Мөн тэрээр тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчиддаа хандаж “Альпийн нуруу-энэ бол дэлхий дээрх бүхий л газруудаас хамгийн гайхалтай газар, энд тэмцээнд оролцоно гэдэг юутай гайхалтай вэ, энэ сайхан байгалийг биширч, үзэсгэлэнт байдлыг олж хараад дотоод сэтгэлдээ чангаар дуул, чангаар орил. Хэсэг хугацааны дараа зөвхөн азтай боломжийг л бод, энэ өдөр би юу хийж чадах вэ? Би энэ зүйлийг хийж чадсанаараа хэрхэн гайхалтай амжилтыг бий болгох вэ” хэмээн ялалтын тухай биш, зүгээр өөрийн дотоод ертөнцтэйгөө сайн ярь гэж зөвлөж байна.
Харин Сочид ажиллаж буй АНУ-ын агаарын цаначидтай ажиллаж буй спортын сэтгэл судлаач Никол Детлинг тамирчиддаа хандаж “Амттай сайхан ялалт байгуулахын тулд “ХЭРВЭЭ” гэдэг бодлоо бүр мөсөн хаях хэрэгтэй” гэж зөвлөж байна.
“Бүтэлгүйтэл ямар муу үр дагавартай вэ? Надад тохиолдож байсан хамгийн муу тэмцээн юу билээ? Хэрэв чи медаль авч чадахгүй бол яах вэ? Түүний дараа юу тохиолдох вэ? Заримдаа би энэ талаар тамирчидтайгаа ярилцаж, тэдний дотоод айдсыг гадагшлуулахыг хичээх хэрэгтэй” Детлинг

“Тамирчдын сэтгэлзүйд энэ дарамт байнга байдаг боловч Олимпийн тэмцээний үед тэд бүгд энэхүү мэдрэмжээ дарах хэрэгтэй болдог. Би улс орныхоо нэр хүндийг унагаах нь хамгийн гутамшигтай явдал гэсэн энэ бодол нь тамирчдыг сэтгэлзүйн хувьд төөрөгдөлд оруулж байдаг.” АНУ-ын усан пологийн шигшээ багийн сэтгэл зүйч Хабэрл хэлсэн байна.
“Тамирчин тэмцээнд сайн оролцож амжилт үзүүлж чадаагүй явдлыг сонины гарчиганд “Үндэсний гашуудлын үе” гэж нэрлэх эсвэл Төрийн далбааг хагас бөхийлгөсөн байдалтай нийтэлж байсан тохиолдлыг лав би санадаггүй. Би тамирчиддаа энэ нэг л зүйлийн тухай ойлгуулахыг хичээдэг юм.
![]() |
Ютагийн Парк хотын Виза чөлөөт стилийн олон улсын тэмцээний бэлтгэлийн үеэр харайж буй Эмили Күүкийн зураг. |
Арванхоёрдугаар сард Паралимпийн цаначин Катлин Сарубби 2014 оны Паралимп тэмцээний дөрвөн гол сонгон шалгаруулах тэмцээний турш амжилт болон бүтэлгүйтлийн тухай өөрийнхөө оюун санаанд арай өөр өнцгөөс эргэцүүлэх хэрэгтэй болсон. Бэлтгэлийн уралдааны эхний тойрогт Сарубби унаж ухаан алдсан ба доргилтоос болж маш хүнд гэмтэл авч цаашид тэмцээнд оролцох чадваргүй болсон юм.

Дэтлинг өөрийн тамирчидтайгаа тэдний ур чадварын тухай бүгдийг нь, тэр ч бүү хэл хамгийн бага зүйлийг ч орхигдуулахгүйгээр ярилцаж тэднийг зоригжуулдаг. Мөн ямар зорилгод хүрсэн бэ, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ямар арга замыг туулсан бэ гэдгийг нь хүртэл нэг бүрчилэн асуудаг. Эдгээр нь хувь хүмүүст хамгийн чухал зүйл байдаг хэдий ч бидний соёлд тийм ч чухал зүйл биш юм.” Детлинг
Харин Саруббигийн хувьд түүний эцэг эхийн түүнтэй харилцах харилцаа нь эдгээр ур чадварыг ялгаж танихад тусалдаг юм. “Миний эцэг эх миний азгүйтлийг ойлгож цаашид намайг энэ бүхэнтэй хэрхэн тэмцэх арга замыг ойлгуулж өгдөг." Детлинг
Жон Кэндигийн “Хэрэв чи медальгүйгээр өөртөө итгэлтэй байж чадахгүй бол чи хэзээ ч медальтайгаар сэтгэл ханамжтай байж чадахгүй ” гэдэг философийг Дэтлинг өөрийн тамирчдаа идэвхжүүлэхийн тулд үргэлж ашигладаг.
“Эцсийн эцэст, медаль гэдэг бол зүгээр л төмрийн хэлтэрхий юм” “Чи төмөртэй ба төмөргүй байснаараа өөр хүн болохгүй. Чи хэн бэ? Чи дэлхийд юу авчирсан бэ? Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.” Дэтлинг
Эх сурвалж:
www.nbcnews.com
Мелисса Дэйл
Орчуулсан Л. Сарангэрэл
0 comments: