Нүүдэл суудал: нийгмийн сэтгэлзүй
Хэдэн жилийн өмнө Италийн хоёр эрдэмтэн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ миний бодож явсан нэгэн зүйлийн талаар маш таатай зүйлийг дурсаж билээ. Тэд этноархеологийн чиглэлээр судалгаа явуулдаг бөгөөд монголчуудын өвөлжөө, нутагшлын тухай судалгаа хийж байв. Тэд хэлэхдээ:
“Монголчууд хичнээн зууны өмнө Европынхны гаргасан алдааг давтах гэж улайрч буй нь харуусалтай. Нүүдлийн соёл иргэншил бол нийгмийн нэгдмэл байдал, хүний мөс чанарыг хамгийн дээд цэгт хадгалж ирсэн соёл” хэмээн өгүүлж билээ. Чухамдаа өмнөөс нь баахан монголчууд дүрлийтэл ширтэж суугаа болохоор тэгж хэлсэн ч байж болох юм. Ямартай ч чухал үг.
Нүүдэлчдэд нийгэм байсан. Тэр нийгэм нь одоогийн бидний мэдэх нийгмээс тэс өөр бөгөөд түүнийг бүтээж буй хүмүүсийнх нь сэтгэлзүйн байдал тэс өөр байлаа. Атгаг санаа, хар муу хэл, буруу зөрүү хэрэг мэдээж байж л байсан. Харин тэдний нэгдмэл байдал бие биедээ хүч хавсрах, бие биенээ өгүүлэх, мал дагасан бор баараг амьдралаас гарахааргүй төгс нийгэм байсан шиг санагдана. Хүний мөс чанарыг эрхэмлэсэн, хүнд байж болох хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байжээ гэж болохоор. Үүнийгээ бид хуучин гэсэн үгээр хулдах дуртай. Тиймээ хуучин одоо шинийг харъя. Бид хотод унаанд суухдаа хулгайчийн тухай бодох хэрэг гарна, ажил хөөцөлдөхөөр гарахдаа хүн суртлын тухай эсвээс хахуулийн тухай бодно, бусдад яаж харагдах тухайгаа бас бодно. Ийм түг түмэн бодолтойгоо шуурган дунд явж орно цаана нь ийм бодолтой өчнөөн хүн бий. Бие биенээ хардаж, муу санаж, бүх хүн миний өрсөлдөгч мэт харагдана. Энэ бол сууриншил. Үүнийг тодорхой жишээгээр авч үзье:

Уртнасангийн Бямбаням
Монгол сэтгэлзүй цуврал нийтлэл # 3
0 comments: