Эцэг эхийн яриа нялх хүүхдэд хүчтэй нөлөөлдөг

Сэргэн мандалтын үед нэгэн хаан хүүхдийн хэл ярианы хөгжилд эргэн тойрны хүчин зүйлс нөлөөлдөг юм уу эсвэл тэдэнд төрөлхийн өгөгдөл байдаг юм болов уу? Орос хүний хүүхэд орос хэлээр, Монгол хүний хүүхэд монгол хэлээр ярьдаг хэрэг үү? Үнэхээр төрөлхийн өгөгдөл гэж байдаг бол тухайн улс үндэстний хүүхэд удамшлын явцад эх хэлээ сурдаг болж таарах нь аль эсвэл хүнд хэл яриа ямар ч хэрэггүй юм болов уу гэж гайхширч гэнэ. Ингээд хаан дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийг сонсголгүй, хэл яриагүй зарц үйлчлэгч нартай хамт тусгай арал руу илгээж тэндээ хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх зарлиг өгчээ. Хаан асуултынхаа хариултыг төд удалгүй авсан билээ. Харамсалтай нь юу болсон гэж санана? Хэдхэн сарын дараа нялх хүүхдүүд тодорхой шалтгаангүйгээр өөд болсон юм. Мэдээж үүнд шалтгаан бий. Тэр нь хэл ярианы буюу амьд харилцаагүй бол хүүхэд цаашид амьдрах боломжгүйд хүрч ийм аюултай үр дагаварт хүрсэн байна. Үүнийг ойлгосон хаан энэ талаар туршилтыг хав дарж хэнд ч хэлээгүй юм гэнэ лээ.

Эл явдал хааны харгис бөгөөд гэнэн туршилт мөн хэдий ч үүнээс хойш хүмүүс хүүхдээ бяцхан гэлтгүй үргэлж ярьж харилцаж, улмаар танин мэдэхүйн хөгжилд нь ахиц гарна, эерэг үр дүнд хүрнэ гэдгийг ойлгосон юм. Гэхдээ бид (хүн төрөлхтөн) иймэрхүү сэтгэлзүйн, ялангуяа хэл ярианы хөгжлийн талаарх үзэгдлийг аль эртнээс мэддэг байсан. Харин энэ удаад хүүхдийн эрт үеийн хэл ярианы хөгжилтэй холбоотой сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа гарсныг та бүхэнд хүргэе. 

Брауны их сургуулийн хүүхдийн эмнэлзүйн профессор, доктор Бетти Войр (Betty Vohr) ба түүнээр ахлуулсан судалгааны багийнхан хүүхэдтэйгээ харилцахыг хичээж, ярьж буй эх ба хүүхэд рүү хандаж харилцаагүй, түүний эргэн тойронд ярилцаж буй хүмүүс эсвэл хүүхэдтэйгээ энгийнээр харилцаж буй ээж гэсэн үндсэн хоёр бүлгийн үзэгдлийг судалжээ. 

Войр ба түүний багийнхан 32, 36 долоо хоногтой нийт 36 нялх хүүхдийг тус бүр 16 цагийн тандалтын бичлэг хийжээ. Гэвч тэдгээр хүүхдүүдийн 32 долоо хоногтой нь төрөх ёстой хугацаанаас 8 долоо хоногийн өмнө, 36 долоо хоногтой нь төрөх ёстой хугацаанаас 4 долоо хоногийн өмнө мэндэлсэн "дутуу" төрсөн хүүхдүүд юм. Тэднийг 7 ба 18 сартай байхад судлаачид харилцааг хэрхэн хүлээж, өөрийгөө яаж илэрхийлж буй, ялангуяа анх хэлд орж буй үгс гэх мэт хэл яриа ба танин мэдэхүйн чадваруудыг нь шалтгаж тогтоосон байна. 

Ингээд судлаачдын олж тогтоосноор томчууд тэдгээр дутуу төрсөн хүүхдүүд рүү хандаж хэлэх 100 үгс нь нэмэгдэх бүрт 18 сартай хүүхэд хэл ярианы тестэнд өмнөхөөсөө хоёр дахин, өөрийгөө илэрхийлэх харилцааны тестэнд 1.5 дахин өндөр оноо авсан байна.

"Найман долоо хоног дутуу төрсөн хүүхдийн хэл ярианы хөгжлийн үр дүнд эцэг эхийн үүрэг маш хүчтэй нөлөөлсөн нь үнэхээр гайхалтай" профессор Войр

Ер нь дутуу төрсөн хүүхдийн цаашдын хэл ярианы хөгжил, ба түүний ирээдүй нилээд таагүй байдаг бөгөөд эдгээр хүүхдүүд хэл ярианы бэрхшээлээсээ болж сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар асуудлуудтай тулгардаг боловч Войрын судалгаанаас үзэхэд эцэг эхийн хүүхэд рүү хандсан харилцаа ач тустай гэжээ.

Эх сурвалж:
www.healthland.time.com

Л. Энхтүшиг