Хэн аутизмтай болох магадлалтай вэ ?

Эрэгтэйчүүд мэдрэл хөгжлийн эмгэгттэй байх нь магадлалын хувьд эмэгтэйчүүдээс их байдаг, мөн ялангуяа аутизмын эмгэг эрэгтэйчүүдэд их тохиолддог гэж хүмүүс ойлгодог. Гэвч ихэнхи мэдрэл хөгжлийн эмгэгийн уг шалтгаан тодорхойгүй, аутизм ч мөн адил зөвхөн эрэгтэй хүнд биш, хүйс харгалзахгүй эмэгтэй хүнд ч гэсэн тохиолддог эмгэг билээ. 2014 оны 2 – р сарын 27 нд "Хүний удамшлын тухай Америкийн сэтгүүл" ийн дугаарт томоохон хэмжээний бүлгийг судалсан судалгааны үр дүн нийтлэгдсэн байна.

Дээрх нийтлэлийн судалгааны үр дүнгийн дагуу эмэгтэйчүүдэд хамгаалах загвар буюу тэдний тайлбайрласнаар аюулд хүргэх удамшлын өөрчлөлт нь эрэгтэйчүүдээс илүү байдаг гэжээ. Мөн Швейцарын Лозанна хотын их сургуулийн багш, судалгааны удирдагч Себастиан Жакемонтын хэлж байгаагаар урьд өмнө нь аутизмыг охид, хөвгүүдийн дунд түвшингээр нь харьцуулсан баталтгаатай судалгаа явуулж байгаагүй бөгөөд харин энэ удаагийн судалгаа анхны тохиолдол болж хүйсийн хувьд тархины хөгжил ялгаатай байсан, мөн эмэгтэйчүүд тодорхой давуу талтай мэт байсныг тайлбарлажээ.

Урьд өмнө нь ихэвчлэн эрэгтэйчүүдээс судалгаа авах судлаачдын алдаатай хандлага байсан гэж хэсэг судлаачид үздэг бол нөгөө хэсэг нь биологийн хувьд хүйсийн ялгаа эдгээр хөгжлийн эмгэгүүдэд бий гэж үзээд байгаа юм. Харин эдгээр асуудлуудыг нэг тийш болгохоор Вашингтоны анагаахын их сургуулийн Эван Эйшлер ба С. Жакемонт нар нийтдээ 16,000 гаруй хувь хүмүүс, 800 гаруй гэр бүлийг хооронд нь ДНХ анализ хийсний үр дүнд эмэгтэйчүүд мэдрэл хөгжлийн эмгэг буюу аутизмтай болох магадлал эрэгтэйчүүдээс хавьгүй их гэж гарсан байна. 

Эх сурвалж: Medical express

Л. Энхтүшиг