Байнга санаа зовох хэрэгтэй юу ?

Доктор Лаурэнсе Кохены “Сэтгэл зовнилын эсрэг тал” хэмээх номонд сэтгэл зовних буюу сөрөг сэтгэл хөдлөлийн эсрэг тал юу болох, сэтгэл зовнилоос хэрхэн ангижирч болох арга замуудын талаар өгүүлсэн энэхүү номноос ишлэн таньд хүргэж байна.  

Бүх сэтгэл хөдлөл, санаа зовох, айдас, түгшүүрт хүртэл эсрэг тал гэж бий. Тухайлбал, түгшүүр биднийг аюул осолд өртөхөөс сэргийлж анхааруулж байдаг шүү дээ. Гэхдээ хэт их түгшүүр нь биднийг хэт хашир өөрөөр хэлбэл аливаа юмыг хийж эхлэхэд маш тоом саадыг бий болгох сөрөг нөлөөтэй байдаг. Орц найрлага нь яг сайхан таарсан кофе хичнээн сайхныг та мэднэ биз дээ. Яг л түүнтэй адил тунг нь тааруулбал бүх л зүйлд эерэг тал гэж бий.  

Сэтгэл зовних болон болон түгшүүрийг хэрхэн давах вэ

Сөрөг сэтгэл хөдлөлөөс хэрхэн хурдан хуацаанд ангижирч болох вэ? Танд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Үгүйсгэх: “Өөрт мэдрэгдэж бй сөрөг бодлуудаа үгүйсгэх”

Зайлсхийх: ”Би айдастайгаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулмааргүй байна. Намайг айлгадаг зүйлсээс би аль болох зайлсхиймээр байна”

Шахан зайлуулах: “Өөрийн жинхэнэ сэтгэл хөдлөлийг, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлийг нуун дарах хэрэгтэй.”

Үүнээс гадна доктор Кохен сэтгэл зовних мэдрэмжээс ангижрах дараах гурван боломжийн аргуудыг хүргэж байна:

Хайртай хүнийхээ гараас чанга атга. Хэт их болгоомжлол үүссэн үед үг хүртэл ямар ч нөлөөгүй үнэ цэнэгүй болсон байдаг. Ялангуяа хүүхдүүдэд энэ нь түгээмэл ажиглагдана. Тэдэнд аюулгүй байдлаа хамгаалах, өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа тогтвортой байлгах арга хэмжээ авах хүчтэй мэдрэмжүүд үүсч эхэлдэг байна. Хүүхдүүд сэтгэлийн амар амгалан байдлаа эцэг эхийн халамж хайраас мэдэрч байдаг тул хүний гараас атгахад хүмүүс амар амгалан аюулгүй байдлыг мэдэрч байдаг байна. Насанд хүрэгчдийн хувьд ч мөн адил, хайртай хүнийх нь гар тэдний сэтгэл зовнилыг нимгэлж байдаг. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаануудаас үзэхэд хайртай хүмүүсийнх нь хэн нэгний гар хүмүүсийн бие физиологийн болоод сэтгэл санааны бүх л өвчин зовлонг багасгаж байгаа нь ажиглагдсан байна.

Өөрийг чинь тайвшруулж байдаг дотоод ертөнц, дотоод дуу хоолойгоо сонсох чадвараа хөгжүүлэх.” Энэ бол зөвхөн түр зуурын мэдрэмж, Чи удахгүй үүнээс илүү дэрдэх болно. Бүх зүйл сайхан болж эхэлнэ”, эсвэл “Өөрийн чадах чинээгээрээ л үүнийг хийгээд оролдоод үз” гэх зэргээр өөрөө өөртэйгээ ярилцаж байх нь таныг түгшүүрийн “түймэр”-т өртөхөөс сэргийлэх болно.

Бүх сэтгэл хөдлөлтэйгээ найзал. Сэтгэл зовнилын эсрэг тал нь бүх сэтгэл хөдлөлийг хүлээн авч, сэтгэл зовнилын сөрөг байдлыг арилгаж байдаг. “Өөрийн гаргаж буй сэтгэл хөдлөлөө хянаж, өөрчлөхөд их хичээл зүтгэл шаардагдахгүй” гэж Доктор Кохены хэлсэнчлэн та бүхэн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, гаргаж байдаг ба эргээд үүнийгээ хянаж хязгаарлах чадвартай байдаг байна. Кохен энэхүү үйл явцыг “ Эрүүл сэтгэд хөдлөлийн урсгал“ гэж нэрлэдэг.

Дүгнэлт: Тэгэхээр “оюун санааны тайван байдал” эсвэл “амгалан байдал” бол энэ асуултын хариулт биш юм. Сэтгэл зовнилын эсрэг тал нь бидний мэдэрч байгаа мэдрэмжүүд, тэдгээр мэдрэмжийг шаардлагатай үед илэрхийлж гаргах, дараагийн сэтгэл хөдлөлөөс үүсэх мэдрэмжийг идэрхийлэх боломжыг олгох зэрэг энэхүү “сэтгэл хөдлөлийн урсгал” юм.  Иймд хүмүүс бид сэтгэл хөдлөлийн урсгалын дагуу өөрт мэдрэгдэж буй сэтгэл хөдлөлөө илэрхийлж түүндээ хяналт тавьж чадаж гэмээнэ сэтгэл зовнилоос өөрийгөө чөлөөлж чаддаг гэсэн үг юм.

Л. Сарангэрэл