Тархи компьютер мөн үү?

Компьютер хэдэн жилийн өмнөөс л шатрын мастеруудыг ялж, телевизийн асуулт хариултын тэмцээнийг тэргүүлж байна. Компьютер хүний сэтгэцийн хөгжилд хүрэхийг зогсоож чадах юу байна?

Харицуулалт хийж үзье. Тархи компьютер 2 хоёулаа мэдээлэл хадгалж, тооцоолон бодож чаддаг. Гэсэн хэдий ч тархийг компьютер гэж үзэх энэхүү зүйрлэл нь ташаа ойлголт билээ. Энд бид бүхэн ялгааг гаргахын тулд тархины физиологи бүтцийг судлах болно.

Тархи үнэхээр компьютер шиг ажигладаг нь үнэн. Тархины хэмжигдэхүүн болох нейронууд нь сүлжээнд мэдээллийг хүлээн авч, дамжуулж боловсруулан гаргалт хийдэг. Гэвч энэ эргэх холбоо металлаар биш биологийн эд эсээр хийгддэг. Энд мэдээллийн агуулга нь эргэх холбооны учир шалтгаанаас гадна дамжуулагчийн физиологийн динамик байдлаас хамаардаг. Компьютер энэ үйлдлийг эцэс төгсгөлгүй, хариу нь юу гарлаа ч гэсэн ямар ч өөрчлөлтгүйгээр давтаж чадна. Харин тархины хувьд эргэх холбооны давтамж гарах үзүүлэлтийг хувиргадаг учраас 2 тусдаа үйл явдлын оролтын хувьд үр дүн нь өөр байх нь мэдээжийн хэрэг.  

Нейронууд нийлэн маш том сүлжээүүсгэдэг. Үнэндээ тархи маш том сүлжээнүүдийн сүлжээ юм. Зарим мэдрэлийн эс буюу нейронууд бүс газрыннейронуудтайгаа сүлжээ үүсгэж байхад зарим нь тархины бусад гадарт маш хол зайны сүлжээ тогтоодог.

Мэдрэлийн эсүүд хэвийн орчны нөхцөлд эргэх холбоонд холбоход цахилгаан дамжуулах чадвар нь тогтворждог. Гэсэн хэдий ч ашигласнаас хамаарч нейроны цахилгаан дамжуулах чадвар өөрчлөгддөг. Сүлжээг ихээр ашигласан тохиолдолд уг сүлжээ нь бага зэргийн цочроогчийн тусламжтайгаар л амархан идэвхжинэ.

Комьютерийн эргэх холбоо цахилгаан цэнэг эсвэл цахимаар мэдээлэл солилцдог. Нейронууд сүлжээнд химийн бодисуудаар харилцдаг. Энэхүү нейро-дамжуулагчдынолон систем байх ба хүний мэдрэлийн системд бүгд өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй.

Зарим мэдрэлийн эсүүд мэдээллийг кодоор шифрлэх  үүрэгтэй байдаг. Эдгээр нь тархины гадар болон гиппокампус зэрэг холбох хэсгүүдэд оршино. Мэдээллийг тайлж уншигч эдгээр мэдрэлийн эсүүд нейро-дамжуулагчдад мэдээллийг түгээхэд тусалдаг. Энэхүү хөөрөл саатлын процесс нь мэдрэлийн эсүүдэд нөлөөлж цаашлаад сүлжээ нь зөв хариу үйлдэл үзүүлэх боломжийг ихэсгэнэ.

Бусад мэдрэлийн эсүүд нь substantia nigra, raphe nucleus, locus coeruleus  гэх мэт зах мэдрэлийн хэсгүүдээс мэдээллэл дамжуулдаг ба тархины гадрын бусад бүсийн эсүүдэд хөөрөл саатлын процесс нөлөө үзүүлдэг. Эдгээр мэдрэлийн эсүүд серотонин, допамин болон норепинефрин зэрэг нейро-дамжуулагчдыг ялгаруулдаг. Энэхүү 3 систем нь тархины гадарт хэрхэн нөлөөлдгөөрөө ялгаатай. Ажиллах горимын хувьд допамин ялгарахад үйл хөдлөлийн идэвхийг нэмэгдүүлдэг, норепинефрин нь сэтгэн бодох болон хүртэхүйг хурцалдаг бол серотонин үйл хөдлөлийг өөрчилдөг.
 
Эдгээр нейро-дамжуулагчдын функцийн өөрчлөлт нь танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн болон зан үйлийн зохицуулалтанд тусах илрэлтэй. Тодорхойлвол амиа хорлох үзэгдэл болон түрэмгийлэл нь серотонин, сэтгэцийн өвчин болон донтолт нь допамин, харин түгшүүр болон сэтгэл санааны хэвийн бус байдал нь норепинефриний гажуудалтай холбоотой юм.

Норепинефрин, серотонин болон допамины нөлөөгөөр тархины гадрын хэсгүүдэд явагдах хөөрлийн процесстэй харицуулахад ацетилколин ялгаруулдаг мэдрэлийн эсүүд тархины гүнд болон гадарт үүссэн хөөрлийг намжаах арга хэмжээ авдаг.

Бусад молекулуудыг агуулагч нь биеийн физиологийн байдлыг хэрэгтэй мэдээллэл болгон хувиргах үүрэг гүйцэтгэдэг. Гипоталамус энэхүү “химийн сүлжээнд” гол үүрэгтэй. Гипоталамусын мэдрэлийн эсүүд хүний дааврын хэмжээ, хоол тэжээлийн түвшин, стресс зэргийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж тархины бүх л хэсгүүдэд нейро-дамжуулагчдыг намжаахаар тархсан байдаг.

Бидний хийдэг зүйлсийг компьютерүүд олон удаа, бүр хамаагүй сайн хийж чадна гэж маргаж болох ч хүний тархи хүрээлэн буй орчинд олон янзын нарийн хариу үйлдэл үзүүлэх мөн түүнчлэн дадал туршлагын хариуд өөрийн үйлдлээ автоматчилалгүйөөрчлөх боломжтой юм.

Сэтгэл судлаач Г. Индра

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл