DeJa Vu буюу Өмнө нь тохиолдсон мэт мэдрэмж
Таныг хаа нэг газраар явж байтал өмнө нь тэрхүү газраар өнгөрч байсан мэт мэдрэмж төрж байсан уу? Эсвэл ямар нэгэн зүйлийг хийж байх үед урьд нь бас хийж байсан юм шиг санагддаг уу? Зүүдэнд үзэгдсэн дүрслэл бодит амьдрал дээр тань биелээд байна уу? Тэгвэл үнэн хэрэгтээ энэхүү үзэгдэл нь хуурамч мэдрэмж төдий юм. Энэ мэдрэмжийг "Deja Vu" гэж нэрлэдэг бөгөөд Франц үг ажээ. Үүнийг орчуулбал "already seen" буюу аль хэдийн мэдэрсэн, тохиолдсон гэсэн утгатай. Жишээ нь, бид урьд өмнө нь хэзээ ч байж үзээгүй газар оронд очихдоо гудамж, эсвэл эд хогшил, материаллаг зүйлс нь нэг л дотно эсвэл ойр байсан мэдрэмжийг төрүүлэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ үзэгдэл нь бидний урьд нь хүртэж байсан мэдрэхүйн туршлагатай холбоогүй аж.
Гэхдээ зарим хүмүүс "Deja Vu" үзэгдлийг гарцаагүй баримт нотолгоотой үзэгдэл гэдэг итгэдэг бол нөгөө хэсэг нь өмнө нь байсан газар орныг төдий л ухамсарлаж чадаагүй болохоос тэр газраа байсан тул "Deja Vu" үйлчилдэг гэжээ. Гэвч хүн бүрт иймэрхүү бодит бус мэдрэмж төрдөг бөгөөд сэтгэцийн хэвийн үзэгдэл юм.
Л. Энхтүшиг
0 comments: