Үнэр ба Ой тогтоолт



Нэг жишээ дурдая. Нэгэн эмэгтэй ажлын уулзалтаар нэгэн албан байгууллагын тасалгаанд ормогц аз жаргалтай атлаа нэгэн зэрэг эвгүй мэдрэмж түүнд төржээ. Уг байгууллагад өмнө хэзээ ч тэрээр орж ирж байгаагүй юм.
Үнэр. Үнэр таатай эсвэл таагүй гэдэг нь энд чухал биш харин өвөрмөц байсан юм. Энэ тодорхой үнэр байгаагүй. Энэ үнэр түүний хуучин найз залуугийн өрөөний үнэртэй яг адилхан байсан юм.  5 жилийн турш энэ мэдрэмжийг тэрээр мэдрээгүй явсан байж. Сэтгэл хөдөлгөсөн атлаа догдлон буй энэ холилдсон мэдрэмжийг тэр үнэр сэргээж байлаа.  
Бид ч гэсэн ийм байдалтай тулгардаг: дотно үнэртэй ус, хоолны үнэр, шатаж буй модны үнэр - энэ бүгд маш олон дурсамжийг сэргээдэг. Хэсэг зуур биднийг өнгөрсөн рүү аваачиж буй мэт. Яагаад ийм зүйл болдог вэ?
Үнэрлэх мэдрэхүй бол амьтадын хамгийн эртний, нэн чухал мэдрэхүй юм. Үнэрлэх булцуу нь сээр нуруутай амьтадын хувьд уураг тархины нэн эртний хэсэгт тооцогддог ба тархины ихээхэн хэсгийг эзэлдэг. Гэвч хүмүүс бидний уураг тархины энэ хэсэг /үнэрлэх булцуу/ маш жижиг бөгөөд духны дэлбэнгийн яг доор байрладаг. Үнэрлэх мэдрэхүйн систем маш онцгой ба үнэрлэх булцуу дахь нейрон аксонуудаа таламус руу эхлээд явуулдаггүй харин шууд үнэрийг танидаг тархины гадарга /их тархины өмнөд хэсэг/ руу явуулдаг.

      
Бид ямар нэг зүйл үнэрлэмэгц үнэрийн молекулууд нь үнэрлэхүйн хүлээн авуур эсүүд дээр байрладаг сормуустай хүрэлцэн үнэрийн сэрлийг үүсгэдэг. Энэ хүлээн авууруудын аксонууд үнэрийн булцууд нийлж, үнэрийн замыг бий болгодог ба духны дэлбэнд очиж нэгтгэгдэж боловсруулагддаг.


1-үнэрлэх булцуу
2-нэгтгэгч эс
3-яс
4-хамрын хучуур эд
5-эсүүдийн холбоос
6-үнэрийг хүлээн авагч эс


Үнэрийн зам амигдала болон гиппокампийг дамжин өнгөрдөг. Амигдала нь сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг хянадаг ба нийгмийн харилцаа тэр дундаа хайр дурлалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гиппокамп нь ой тогтоолтод оролцдог бөгөөд Алцгеймэр өвчиний үед хамгийн түрүүнд өөрчлөлт ажиглагддаг төв юм.
Тиймээс бидний үнэрлэх мэдрэхүй ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг дагуулж байдаг. Үнэр болон сэтгэл хөдлөлийн мэдээлэл нэг цэг буюу лимбийн системд нийлдэг.
Пенсилваний их сургуулийн сэтгэц заслын эмч Bruce Turetsky үнэр гэдэг бол маш хүчтэй сэтгэл хөдлөлийн цочроогч юм гэж хэлсэн байдаг. Тэрээр “зураг харах эсвэл дуу сонсохоос илүүтэйгээр үнэр нь сэтгэл хөдлөлийн ой тогтоолтыг сэргээх чадвартай” гэж тайлбарласан.
Тэрээр шизофрени оноштой 26 өвчтөний үнэрлэх булцууны хэмжээг судалсан.  Дунджаар шизофрени өвчтэй хүмүүсийн булцууны хэмжээ хяналтын бүлгийнхээс 23%-р бага байсан. Энэ үр дүн өвчтөнүүдийн үнэрлэх чадвар хэвийн биш байдагыг харуулсан ба үнэр сэтгэл хөдлөлийг бий болгодог шиг, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ажиглагддаг өвчинүүдтэй холбоотой болохыг тогтоосон.
“Үнэр нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, стрессийг багасгаж, нойрсолтыг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэглдүүлж, бие махбодийн болон танин мэдэхүйн гүйцэтгэлийг дээшлүүлдэг” хэмээн Үнэрийн мэдрэхүй институтын захирал  Theresa Molnar хэлсэн юм.
Үнэр нь ямар нэг утга учиртай зүйлтэй холбогдохоос нааш дан ганццар ямар ч ач холбогдолгүй байдаг. Үнэр нь сэтгэл хөдлөлтэй холбогдож байж утга учиртай болдог. Шалгалт өгч байхдаа та үнэрлэх мэдрэхүйн тусламжтай ой тогтоолтоо сэргээх боломжтой гэсэн үг. Судалгаагаар аливаа нэг мэдээллийг сэргээн санах чадвараа тухайн мэдээллийг ойлгож байхдаа үнэрлэсэн үнэрийн тусламжтай нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тогтоожээ. Жишээлбэл, хичээл хийж байхдаа хүж асаа, дараагаар нь шалгалтын өдөр жижиг шилэнд хүжний үнэрт эфирийн тосыг авч ирэн үнэртэхэд мэдээлэл сэргээн санагдах нь амар байх болно. Мөн түүнчлэн хайртай хүнээсээ хол байх үед түүнийг санахдаа үнэрийг ашиглаж болно. Түүний цамцыг үнэртэхэд л хажууд байгаа мэт мэдрэмж төрнө. Түүний зургийг харсанаас үнэрийг нь үнэртэх нь илүү сайхан мэдрэмж төрүүлнэ.
“Үнэрийн тусламжтай тайвшралыг бий болгож болно” гэж Monell Chemical Senses төвийн  /Philadelphia/ сэтгэл судлаач Pamela Dalton хэлсэн. Нэг өвөрмөц үнэрийг сонгож аваад тайвшруулах бясалгалын хичээлтэй холбо. Хэд хэдэн хичээлийн дараагаар дан ганц тэр үнэрийг үнэртэхэд л танд тайвшралыг авчрах болно.
Аносмиа бол үнэрлэх чадвараа алдах явдал юм. Ихэвчлэн депресси дагуулдаг. Үнэрлэх чадвар буурах, алга болох нь мэдрэлийн өвчиний /Паркинсон, Алцгеймер г.м./ дохио байж болзошгүй. 

 Б. Тунгалаг