Үр хөндөлт сэтгэцийн эрүүл мэндэд

Гараасаа хөтлөх үртэй болно гэдэг хичнээн аз жаргалтай гайхалтайсан билээ. Гэвч хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс үүдэн үр хөндөлт гэх аймшигт зүйлийг  эмэгтэйчүүд маань сонгодог. Америкт жилд 1.5 сая, Монголд жилд 15 мянга орчим  \www.wikimon.mn \ эмэгтэй үр хөндөлт хийлгэдэг гэсэн статистик тоо бий. Түүхээс харахад олон улс үндэстэний эмэгтэйчүүд шашин шүтлэг, соёл иргэншил, цаг хугацаа хамааралгүй үр хөндөлтийг хийлгэж ирсэн ч үр хөндөлтийн талаар өнөөдөрт ч маргаантай хэвээр байдаг. Дэлхий дээрх 4 эмэгтэй тутмын 1 нь үр хөндөлтийг зөөвшөөрдөггүй улсад амьдардаг ба хуулиар зөвшөөрсөн улс оронд үр хөндөлттэй холбоотой  ёс суртахуун, үндэсний асуудлын талаар хүчтэй зөрчил өрнөдөг. Үр хөндөлт нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлыг бий болгодог. Америкт жирэмслэлтээ үр хөндөлтөөр төгсгөхийг ятган болиулахыг хичээх, эмч нар үр хөндөлт хийлгэх гэж буй үйлчлүүлэгчиддээ дараа нь үүсэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллүүд \ харамсал, сэтгэлийн зовлон, сэтгэл гутрал, “үр хөндөлтийн синдром” \-г  хэлэх ёстой хэмээн хуулиар заажээ. Үр хөндөлт нь ихэнх улсад хууль ёсных боловч таны сэтгэхүйн эрүүл мэндэд аюулгүй гэх баталгаагүй юм. Эмэгтэйчүүдийн олонхи нь жирэмсэн болсоноос хойш 3 сарын хугацаанд буюу хууль ёсны үр хөндөлт нь сөрөг сэтгэл зүйн нөлөөллийг үүсгэхгүй гэж ойлгодог. Сэтгэл судлаач Бренда Мажор үр хөндөлт хийлгэсэний дараа эмэгтэйчүүдийн 4.17 сэтгэл гутралыг тэр даруйдаа, 1.97 гурван долоо хоногийн дараа мэдэрдэг гэжээ.Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал үр хөндөлт хийлгэж байгаагүй эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг.
Үр хөндөлт хийлгэсэний дараа ихэнхи эмэгтэйчүүд эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг зэрэг мэдэрдэгч сөрөг мэдрэмж \ ичих, гэм буруутай санагдах, харамсах\ нь эерэг мэдрэмж \тайвшрах аз жаргалтай болох\-өөс бага байдаг байна.  Харин 2-3 сарын дараа сөрөг мэдрэмж давамгайлж ирдэг. Үр хөндөлтийн дараах сөрөг мэдрэмж нь дотоодод үндэслэсэн буюу хувь хүний асуудал, нийгэмд үндэслэсэн буюу хүмүүсийн хүлээн авч буй байдлаас  үүдэлтэй. Үр хөндөлт хийлгэсний дараа тэд зэмлэсэн хүмүүс, гэм бурууг тохсон нийгэм, тэднийг хүлээн авдаггүй хүмүүсийн дунд орсоноор стресст орж эхэлдэг. Тэр нь цаашдаа сэтгэл гутрал, ганцаардал, уур бухимдал, хий юм харах мөн үр хөндөлтийн синдромын эхлэл болдог байна.
Үр хөндөлт нь хүсээгүй жирэмслэлтий үрээр нэг хүний амь насыг үгүй хийхээс гадна нэг эмэгтэйд сэтгэхүйн эрүүл мэндийн хувьд аюултай байдлыг нөхцөлдүүлдэг. Сэтгэцийн аюулт байдал нь үр хөндөлтөөс үүсэх хор хөнөөөлийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм.


Эх сурвалж:  Joan C. Chrisler, Carla Golden, Patricia D. Rozee Psychology of Women

                                                                                                                                        Б.Ганзул