Хэзээ хүүхэдтэйгээ ярилцах вэ?
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах шаардлагатай байгааг мэддэг. Гэвч хэзээ гэдэг нь тэдний хувьд асуудал байдаг. Нэг бол хичээлээсээ оройтож ирэхэд нь хаагуур явсан гэж асуусан асуултнаас эхлээд хүүхэд таагүй хариулахтай үргэлжлэн өөрийн бодсон зүйлээ хэлж харилцан ярилцах төлөвлөгөө маань нурдаг. Нэг бол харилцаагаа эхлэхдээ цуг сууж байгаад түүнийг шүүмжлэхээс эхэлдэг. Энэ нь хүүхдэд таагүй сэтгэгдэл үлдээдгийн дээр хэзээ ч хүүхэдийг орчин тойрныхон дутуу үнэлж байгаа нь түүнд таалагддаггүй. Ингээд л харилцаа мөн амжилтгүй болдог. Тэгвэл хүүхэдтэйгээ чухам яаж ярилцах ёстой юм бэ?
1-рт Энгийн нэгэн өглөө хүүхэд тань хичээлдээ явах гэж байхад хамтдаа цай ууж ярилцах нь хамгийн тохиромжтой үе гэж сэтгэл судлаачид үзэж байна. Инэгхдээ харилцаа маш энгийнээр эхлэх ёстой. Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байгаа талаар нь эсвэл түүний найз нөхөд, сонирхол хобби, найз нөхдийнх нь маргааны талаар ч асууж болно. Товчхондоо түүний хамгийн сайн найз бол. Энэ насны хүүхдэд ойлгож харилцах найз хэрэгтэй болохоос зааж сургасан, дарааллуулан зүйр үг хэлсэн харилцаа үр дүнд хүргэхгүй. Гэхдээ мэдээж түүний мэдрэмж сэтгэлийг хуваалцаад хамгийн сүүлд нь өөрийнхөө бодлыг хэлэх нь мэдээж чухал.
2-рт Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, сонирхолтой, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж явдаг улс. Түүний хувцаслалт ч танд этгээд сонин санагдвал та энэ санаагаа хэлж асуух хэрэгтэй. Гэхдээ олонхи эцэг эхчүүд харилцан яриа өрнөхөөр биш юу өмсчихсөн юм бэ? Наадахаа солиоч гээд л өнгөрдөг. Гэвч энэ нь зүгээр л шүүмж. Таныг ингэж хэлсний төлөө тэд хувцаслах сонирхолоо өөрчлөх нь юу л бол. Харин оронд нь та энэ ямар стиль вэ? Яагаад ингэж хувцаслах чамд таалагдаж байгаа юм ба? Надад бол ингэж санагдаж байна, чамд юу гэж бодогддог юм бэ? Гэх байдлаар харилцан ярилцах нь чухал. Ингэж асуусан тохиолдолд таны хүүхэд танд өөрийн үзэл бодлын талаар, өөрийн сонирхож буй зүйлийн талаар тайлбар өгөх нь лавтай. Үүн дээр л үндэслээд үргэлжлүүлэн энэ сэдэв болон өөр зүйлийн талаар ярилцах боломжтой.
3-рт Хүүхдийнхээ зурагтаар юу үзэж байгааг сонирхоод үз. Үүнийг мэдсэнээр та хүүхдийнхээ ертөнцөд амьдралд бага ч болтугай нэвтэрч чадах юм. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ямар нэгэн гадаад хэл суралцах нь тэдний хувьд хамгийн том бэлэг болдог гэнэ. Гэхдээ энгийн буюу түүний сургуульд заадаг хэлнээс ондоо өвөрмөц зүйлийг хамтдаа хийх нь илүү үр дүнтэй.
4-рт Таны хүүхэд уурлаж эхэлвэл түүнтэй харьцахгүй байх нь хамгийн зөв зам. Уур нь гарч тайвшрах хүртэл нь хүлээ. Хамгийн мэргэн арга бол түүний зөв гэж хэл. Гэхдээ таны бодолд байгаа "буруу" талыг нь эвтэйхнээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл: "Чиний юунд уурлаж, гомдож байгааг ойлгож байна. Гэхдээ чамайг тайвшрахаар эргээд энэ сэдвээр ярилцая" гэж хэлээрэй. Тайвширсны дараа чиний уурлах нь энэн дээр зөв байсан гэвч гэж зөөлрүүлээд өөрийнх нь алдааны талаар эвтэйхнээр ойлгуулах хэрэгтэй.
5-рт Хүүхэд эцэг эхээ хүндэлж байхаас гадна эцэг эхчүүд ч хүүхдээ мөн адил хүндлэх нь чухал. Би ээж нь учраас, би аав нь учраас бүх зүйлийг нь үзэх эрхтэй гэдэг ойлголт хоцрогдоод удаж байгаа. Түүний гэсэн зүйлийг хүндэтгэх нь та хүүхдээ хүндэлж буй хэргийн нэг илрэл гэж үзэж болно. Хэрвээ та хүүхэдтэйгээ хүндэтгэлтэйгээр харилцах юм бол тэр таныг ч хүндэтгэнэ.
6-рт Ар гэрийн анхаарал халамж сайн, эцэцг эхтэйгээ ойлголцож чаддаг хүүхдийн сурлагын амжилт дээгүүр байдаг. Хүүхэд эцэцг эхийн, гэр бүлийн бүтээгдэхүүн учир бид хүүхдийн зөв хүмүүжилд анхаарах нь гэр бүлийн нэг үүрэг юм.
Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг
0 comments: