Сэтгэл судлалын тухай үлгэр /цуврал 3/


               
Ухамсар гэдэг  нь хүний хүрээлэн буй орчиноо бодитоор  хүлээн авч, таниж мэдрэх, харж хүртэх чадавхи бөгөөд хувь хүн үзэл бодол, санаа сэдэл, мэдрэмж, үйл хөдлөлдөө хяналт тавин удирдан жолоодоход чухал үүрэг гүйцэтгэдэг мөн чанар юм.
Өөрийгөө ертөнцийн нэгэн хэсэг  болохыг  ойлгодог   ухасмсарт хүнд  рефлексийн чаадавхи заяагдсан байна  өөрөөр хэлбэл бусад сэтгэхүйн үзэгдлүүдийг хүлээн авах хариу үйлдэл үзүүлэхэд үргэлж бэлэн байна гэсэн үг.
Рефлекс гэдэг нь  хүн өөрийн “Би” гийн сэтгэхүйн үйл ажиллагаа, байр байдал,  ертөнцийн юмс үзэгдлийн харилцааг  танин мэдэж тэнцвэрт боловсруулалт хийх үйлдэл  билээ.
Рефлекс -- хүний өөрийгөө хөгжүүлэх  механизм.
Үнэндээ рефлексийн арга барил чанар нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх хүчин зүйл болж ирсжээ: Хүний рефлексийн тухай ойлголт байхгүй тохиолдолд сэтгэхүйн тухай ойлголт ч байх учиргүй.
Ингээд Ухамсарын  тухай ярихад ухамсаргүйн талаар заавал яригдах ёстой.
Ухамсаргүй үйлдэл гэдэг нь тухайн хүнд нөлөө үзүүлэх сэтгэхүйн хяналтгүйгээр  үйлдэгдэх  процесс шинж чанарыг хэлнэ.Ихэнхи тохиолдолд ухамсартай үйлдлээс  үүдэлиэйгээр ухамсаргүй автомат үйлдэлд шилжсэн байдаг байна. Ухамсаргүй үйлдэл үйлдэгдэхдээ хувь хүний       сонирхол хэрэгцээ шаардлага, санаа бодолд ухамсартайгаар татагдсан мартагдсан  санамжаас үүдэлтэй байж болох нь.
Ухамсар, ухамсаргүйн ойлголттой холбоотойгоор дээд ухамсарын тухай яригдана.
Дээд ухамсар–нь амьдралын туршлага дахь  ил ба далд  ухамсарыг  удирдах төдийгүй, ой тойнд  бүрэн төгс агуулагдаагүй тийм  боломжит үйлдлүүдийг    сэтгэл санаанд санал болгодог байна.

 Үргэлжлэл бий ...

                           Нээлттэй хаалга   сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач, доктор Ж.Эрдэнэтуяа