Амьтдаар эмчлэх нь
Амьтдаар эмчлэх нь эртний түүхтэй ч цаг хугацааны явцад мартагдсан энэ арга ХХI зууны үеэс сэргээгдэж ирж байгаа билээ. Хүний сэтгэл санаанд нөлөөлөх амьтдын нөлөө улам илэрхий болж ирж байна. Хүмүүсийн хоорондох харилцааны дутагдал стресс, депресс, ганцаардал болон төрөл бүрийн өвчин эмгэг үүсэх хүчин зүйл болдог.
Анималотерапи (animal-амьтан, therapia-эмчилгээний арга гэсэн грек үг)- амьтад болон тэдгээрийн дүр зургийг сэтгэл засах эмчилгээний явцад хэрэглэхийг хэлнэ. Энэ бол төрөл бүрийн өвчний эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг орчин үеийн шинжлэх ухааны арга юм. Анималотерапид амьтдын бэлэг тэмдгүүд болох дүр зураг, зураглал, үлгэрийн баатрууд, тоглоомнууд болон холбоо тогтооход аюулгүй амьтад хэрэглэгддэг.
Өвчтөнд үзүүлэх амьтдыг эерэг нөлөө нь туршилтаар батлагдсан. Мөн гэрийн тэжээвэр амьтадтай хүмүүс илүү удаан амьдарч, бага өвчилдөг байна. Тэдний мэдрэлийн эрхтэн тогтолцоо илүү сайн байдаг байна. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй баримт юм. Мөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөн, зөв хүн болж төлөвшин, бусдыг хайралдаг болоход нь тусалдаг байна.
Анималотерапи-гийн үүргүүд:
- Психофизиологийн үүрэг. Амьтадтай харилцах нь стресс тайлах, мэдрийн системийн үйл ажиллагааг тогтворжуулах, сэтгэлзүйд бүхэлд нь эерэг нөлөө үзүүлдэг.
- Сэтгэл заслын үүрэг. Амьтадтай харилцах нь хүмүүсийн хоорондох харилцааг тогтворжуулах нөлөө үзүүлнэ.
- Сэргээн засах үүрэг. Хүн ба амьтдын хоорондох харилцаа нь хүний гадаад орчинтой харилцах нэмэлт суваг болдог ба сэтгэлзүйн болон нийгмийн түвшинд түүнийг сэргээн засаж байдаг.
- Мэдлэг туршлага хуримтлуулах хэрэгцээг хангах үүрэг. Энэ хэрэгцээ нь "Би чадна" гэсэн томъёогоор илэрхийлэгдэх ба хүний хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг.
- Бүтээх хэрэгцээний үүрэг. Хүний чухал хэрэгцээний нэг бол өөрийн дотоод потенциал-ыг бодитжуулан, эргэн тойрон дахь хүмүүсийн хувьд хэрэгцээтэй хүн байх явдал юм.
- Харилцааны үүрэг. Амьтдын хүнд нөлөөлөх хамгийн чухал үүргийн нэг бол харилцагчийн үүрэг юм.
Анималотерапи-гийн хэлбэрүүд:
Чиглэсэн бус анималотерапи- эмчилгээний учир утгыг ойлголгүйгээр гэрийн нөхцөлд амьтадтай харилцах харилцаа.
Чиглэсэн анималотерапи- эмчилгээний программаар тусгайлан гаргасан ззаврын дагуу, зорилго чиглэлтэйгээр амьтад болон тэдгээрийн бэлэг тэмдгийг хэрэглэхийг хэлнэ.
Энэ тохиолдолд өвчтний гэрийн тэжээвэр амьтныг бус харин тусгайлан сургасан амьтдыг ашигладаг байна. Ямар амьтан ашиглаж байгаагаас хамаараад иппотерапи, дельфинотерапи, канистерапи, фелинотерапи гэх мэт ангилагддаг.
Мөн эмчилгээнд амвтдын дүр зургийг өргөнөөр ашигладаг. Сэтгэл засалд эмчилгээний хэрэгсэл болгон амьтдын дуу чимээг хэрэглэдэг байна.
Иппотерапи- морьтой харьцах ба морь унахыг гол хэрэгсэлээ болгодог эмчилгээний хэлбэр. Иппотерапи бол үр нөлөө бүхий эмчилгээний биеийн тамир юм. Эхлээд 1950-аад оны үеэс мэдрэлийн болон сэтгэлзүйн эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн ба одоогоор Европ болон Хойд Америкийн 45 оронд морь уналтын эмчилгээний төвүүд нээгдсэн байгаа. Энэ аргыг тулгуур-хөдөлгөөний эрхтний эмгэг, атеросклероз, тархины гэмтэл, полиомиелит, хоол боловсруулах замын өвчнүүд, түрүү булчирхайн үрэвсэл, сколиоз, ой ухааны хомдлын эмчилгээнд хэрэглэдэг.
Дельфинотерапи- анагаах болон сэтгэл засалд дельфинүүдийг өргөнөр хэрэглэдэг. Тэд сэтгэ санаанд эерэг нөлөө үзүүлэн, сэтгэлзүйн дарамтнаас гарахад тусалдаг ба хүмүүсийг золгүй явдал, байгалийн гамшиг зэргийн дараа хэвийн байдалдаа ороход нь тусалдаг байна. Мөн аутизм, Дауны хам шинж, олигофрени зэрэг мэдрэлийн өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.
Канистеротерапи- эмчилгээнд нохойг ашигладаг анималотерапи-гийн хэлбэр. Нохой идэвхгүй амьдралын нөлөөнөөс бий болсон хөдөлгөөний дутагдлаас ангижруулна. Өдөр бүр нохойгоо салхилуулах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Нохой нь харилцааны дутгадлыг арилган, эзнийхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэн, илүү нийтэч болгон, гэр бүлийн маргааныг шийдэхэд тусалдаг.
Фелинотерапи- эмчилгээнд муурыг ашиглана. Муур нь сэтгэл санаанд нөлөөлхийн зэрэгцээгээр хүний биеийн өвчтэй хэсгүүдийн байршлыг мэдэрдэг байна. Учир нь биеийн аль нэг эрхтэн өвдөхөд тэр хэсэг газрын энергийн потенциал өөрчлөгддөг ба түүнийг муур сайн мэдэрдэг байна.
Мөн АНУ-ын "Дельта" анималотерапи-гийн нийгэмлэг далайн гахай, туулай, тахиа, гөрөөс, ухна, илжиг, тоть зэрэг 2000 төрлийн амьтанг эмчилгээнд хэрэглэдэг бол Африкт заан, матар, Австралид кенгуру-г ашиглан эмчилгээ явуулдаг байна.
0 comments: