Эргэлзэж байвал асуудал байна гэсэн үг
Хүний амьдралын гурван том сонголтын нэг нь ирээдүйн ханиа сонгох билээ. Гэрлэлтээс өмнөх эргэлзээг бид байх ёстой зүйл шиг л хүлээн авч магадгүй хэдэн жилийн дараа алга болно хэмээн итгэдэг байх. Гэхдээ тийм биш, хэдэн жилийн дараа эргэлзээний хариу сөргөөр гарах магадлал тун өндөр байдаг байна. Өөрөөр хэлбэл эргэлзээ нь таны гэрлэлт салалтаар төгсөж болзошгүй гэсэн дохио юм. Хэрэв та гэрлэхийнхээ өмнө эргэлзэж байвал үүнийг үл тоомсорлон орхиж болохгүй. Судалгаагаар салсан хосуудын дийлэнх нь гэрлэх үедээ эргэлзэж байжээ. Уг судалгаагаар гэрлэхдээ эргэлзэж байсан эмэгтэйчүүдийн 19% нь эргэлзэлгүй гэрлэсэн эмэгтэйчүүдийн 8% нь харин эрчүүдийн хувьд эргэлзэж байсан 14% нь эргэлзээгүй 9% нь гэр бүл болоод дунджаар 4 жилийн дараа салсан байдаг байна. Тиймээс эргэлзэж байна гэдэг нь хосуудын хувьд эцэг эхээс нь ч том асуудал болж байгаа юм.
Гэр бүл болсон хосууд салах үед тэдний хайраас ургасан алдрайхан хүүхдүүд нь ямар ч буруу зүйл хийгээгүй ч хохирогч болон үлддэг. Эцэг эхийн харилцаанд зөрчил гармагц тэд уцаартай болж айдас түгшүүрт орж сэтгэл нь шархалдаг. Цаашлаад эцэг эхдээ хаягдсан сэтгэгдэл төрж хүмүүжлээр доголдож эхэлнэ. Харин насны хувьд арай том хүүхдийн хувьд\10-18\ эцэг эхийнхээ салсан бодит шалтгааныг ойлгоно, найз нөхдийн харилцаагаа өөрчилж худал хэлэх болон өөр сөрөг зан характер гаргана. Мөн сэтгэлээр унаж уйтгар гунигтай нэгэн болж хувирдаг. Бодит байдал дээр гэр бүл салалт нь хүүхдэд хамгийн хүндээр тусч тэдний ирээдүйд ч нөлөөлж болзошгүй байдаг гэвч хүүхдүүд ямар ч гэм буруугүй.
Хэрвээ та ийм байдалд орохыг хүсэхгүй байгаа бол эргэлзэж байгаа яг тэр мөчид өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Би түүнийг насан туршдаа хайрлаж чадах уу?
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Ганзул
0 comments: