Хүйсийн ялгаа


Та ном уншиж байхдаа эсвэл жүжиг үзэхдээ зохиолчынх нь талаар сонирхдог  уу? Та эрэгтэй зохиолч, эмэгтэй зохиолч хоёрын хооронд ялгаа байдаг гэж үздэг уу? Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн хийсэн ажлаас эрчүүдийн ажилд илүү итгэдэг гэдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс эрчүүд эмэгтэйчүүдээс илүү чадварлаг гэж үздэг. Мөн 8-12 насны 170 гаруй хүүхдээс ухаалаг болон энгийн хүнийг зурахыг хүссэн судлаачдын судалгаанаас  харахад тэдгээр хүүхдүүдийн зурагт ухаалаг хүнийг ихэнхдээ эрэгтэй хүнээр төлөөлүүлсэн байжээ. Гэвч эрчүүдийн чадвар эмэгтэйчүүдийн чадвараас илүү гэдэг нь худал юм. Тэдний чадвар зүгээр л ялгаатай. Тухайлбал эмэгтэйчүүд  аналог чадвар, бичгийн чадвар, ярих чадвар зэргээрээ эсрэг хүйстнээсээ илүү байдаг. Харин эрчүүдийн хувьд одон орон болон математикдаа сайн. Ахлах ангидаа хөвгүүд математикт илүү байдаг ч энэ нь маш өчүүхэн ялгаатай байдаг бөгөөд ихэвчлэн геометрийн хичээл дээр байдаг.
Харилцааны 50-80 хувь нь үгэн бус буюу биеийн илэрхийлэмжээр өрнөдөг. Жендерийн ялгаа нь биеийн хэл дээр ч харагддаг бөгөөд эмэгтэйчүүд энэ тал дээр илүү чадварлаг ажээ. Жишээ нь эсрэг хүйстэнтэйгээ нүдээрээ холбоо тогтоохын тулд эмэгтэйчүүдэд хол зай саад болдоггүй бол харин эрчүүдийн хувьд ойр зайнд илүү азтай байдаг гэжээ. Эмэгтэйчүүд энэ аргийг хавьгүй эрт эзэмшдэг бөгөөд сэтгэл хөдлөлөө үгэн бус аргаар илэрхийлэхдээ ч сайн байдаг. Мөн эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал нь хүч дорой байдлаас үүдэлтэй ба судлаачид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл гутралд орох магадлалтай гэж үздэг. Охид хөвгүүд өсвөр насны эхэн үеэс ялгаатай байдлаар сэтгэл гутралд ордог. Эрэгтэйчүүдийн хувьд энэ үедээ догшин ширүүн болж, үймээн тарьж, сексийн жолоогоо алддаг. Харин эмэгтэйчүүд уйлах, гуниглах гэх мэт сэтгэл хөдлөлийг гаргадаг.
Эмэгтэй хүн бүр нөхөрсөг, эелдэг, халамжтай биш. Эрэгтэй хүн бүр чадварлаг, хүйтэн хөндий биш. Өөрөөр хэлбэл 100% эрэгтэйлэг 100% эмэгтэйлэг хүн гэж байдаггүй. Үүнийг сэтгэл зүйн хүйс гэдэг ба энэ нь биологийн хүйснээс өөр ойлголт билээ. Сэтгэл зүйн хүйст эрэгтэйлэг, эмэгтэйлэг, андрогин чанар гэсэн ерөнхий 3 ойлголт байдаг.  
Эрэгтэйлэг чанар: өөртөө итгэлтэй, түрэмгий, аз туршсан, бие даасан байдал болон бусад онцлог шинжүүд орно.
Эмэгтэйлэг чанар: уламжлалт хандлагаар хүлцэнгүй, уян зөөлөн, мэдрэмтгий, ичимхий, бусдыг энэрэн хайрлах, ойлгох гэх мэт онцлогууд багтдаг
Андрогин чанар: эрэгтэйлэг эмэгтэйлэг чанарын зохицол
Ашигласан материал:  Robert H.Lauer  , Jeanette C.Lauer  Marriage and family
Б. Ганзул