Сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2012 (ССҮТ)


Өнөөдөр ССШУ нь дэлхий даяар хурдацтай хөгжиж, хүний амьдралын бүхий л нэгж хэсэгүүдэд ач тусаа өгч байна. Энэхүү хөгжил Монгол улсын Шинжлэх ухааны хөгжилд өөрийн орон зайгаа эзэлж, нийгмийн хэрэгцээ шаардлага буюу хүн бүрийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд нэн чухал үүрэгийг гүйцэтгэж байна. Тиймээс тус хэрэгцээ шаардлагыг зөв, оновчтойгоор хэрэгтэй салбаруудад хүргэж чадах мэдлэгтэй, чадварлаг, мэргэжилдээ дур сонирхолтой сэтгэл судлаачдийг бэлтгэн хүргэхэд тус нэмрээ үзүүлэх нь Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн эрхэм зорилтуудын нэг юм. Тиймээс тус ЭШБХ зохион байгуулагдаж байна.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв нь 2004 оноос сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо, сургалт, судалгааны чиглэлээр 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн хамт олон юм.
Тус ЭШБХ нь нэрт сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн мэндэлсний 156 жилийн ойг тохиолдуулан 2012 оны 05 сарын 06-нд болж байна. Хурлын сэдвийн хүрээнд Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог, байгууллагын сэтгэл зүйн асуудал зэрэг асуудлаар хэлэлцэгдэх ажээ. Мөн энэхүү хурлыг Монголын Лектор төв, Монголын Спортын маркетингийн агентлаг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна
ЭШБХ-д монгол улсын хэмжээнд сэтгэл судлаач бэлтгэдэг их дээд сургуулийн болон ОХУ-ын Дорнод Сибирийн Их сургуулийн оюутан оролцож эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэнээс 16 илтгэл шалгарч хоёрдугаар шатандаа өрсөлджээ.
Эхний байранд ХУС-ийн оюутан Ш.Доржханд “Мэдүүлгийн үнэн зөв байдалд ятгалгын нөлөө байдаг”, дэд байранд ОХУ-ын Дорнод Сибирийн их сургуулийн оюутан Г.Мандухай “Монгол өсвөр насны хүүхдийн бие хүний хөгжлийн судалгаа”, гуравдугаар байранд ХИС-ийн оюутан Э.Адьяасүрэн “Нийгмийн тулгамдсан асуудал болох сэтгэл зүйн шалтгаант эмгэгүүдийн оношилгоон дахь зүйрлэлийн хэрэглээ” сэдвээр тус тус байр эзэлжээ.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Эх сурвалж: www.psychology.mn