Жендерийн адилтгал ба Хүйсийн үүрэг
Биолоийг хүйсийг тодорхойлогч хэмээх ойлголт байдаг хэдий ч нийгэм дэх хүйсийг үүрэг болон бодгалийн жендерийн адилтгалын хөгжилд суралцдаг билээ. Жендерийн адилтгал бол бодгаль нь эрэгтэй, эмэгтэй хүйсээ мэдрэхэд суралдаг сэтгэл зүйн адилтгал юм. Жендерийн адилтгал ихэвчлэн хүүхдийг хоёр нас орчмоос хэлбэрээ олдог. Мөн тухайн үед хүүхэд хэл ярианы чадвараа эзэмшиж эхэлдэг.
Хүйсийг үүрэг гэдэг нь нийгэмд аль нэг хүйсийн хүнтэй эсвэл бусадтай зан үйл, хандлагаараа зохицохыг хэлнэ. Охид, хөвгүүдийг бүр бага байх үеэс нь маш ялгаатайгаар авч үздэг (Tavris & Wade, 1984). Тэд бусадтай харьцах зан үйлээ тохируулан заалгадаг бөгөөд амьдралын хэв маягаа болгох тэдгээр зан үйлүүдээ нэгтгэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
Хүйсийн үүргийн хөгжилд нөлөөлөх маш олон хүчин зүйлс бий. Хүүхдийн хүйсийн үүрэгт нөлөөлөх нэгэн чухал хэсэг нь эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгч нар байдаг (Sedney, 1987). Хүүхдийг бага байх үеэс эхлэн эцэг, эхчүүд хүйсийн үүргийн талаарх ойлголтуудыг сайтар тайлбарлаж, тэдгээр ойлголтуудаар байнга харилцаж байх хэрэгтэй. Жишээ нь, тухайн хүүхдийн хүйсд тохирсон тоглоомоор тоглуулах, охид, хөвгүүдэд тохирсон зан үйлийг нь дэмжих юм. Зарим эцэг, эхчүүд өнөөг хүртэл андроген (эрэгтэйлэг, эмэгтэйлэг шинж) уламжлалт хүйсийн үүргийг чиглүүлэх арга барилаар хүүхдүүдтэй харьцаж буй судлаач Sedney онцолжээ.
Хүүхдүүд өсөх тусам тухайн насны ижил бүлгүүд илүү нөлөөтэй болж ирдэг. Өсвөр насны охид, хөвгүүд хүйсийг үүргийн талаарх үзэл нь хатуу тогтож, бүлгийн нормоо биелүүлэх гэж албадах шинжтэй болдог. Масс медиа (кино, сэтгүүл, сонин, интернет гэх мэт) аль ч хүйсийн хүмүүст ямар мэдээллийг хүсч байна түүнийг өгч чаддаг. Өсвөр насныхан насанд хүрэхээс өмнөхөн үед тухайн соёлынхоо хүйсийг үүрэг болон бэлгийн зан үйлд суралцсан байдаг.
Жендерийн адилтгал болон хүйсийн үүргийн хөгжлийн талаарх хэд хэдэн онолууд байдаг хэдий ч тэдгээрийн бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдсөн нь хараахан байдаггүй юм. Фрейдийн хөгжүүлсэн психоаналитик онолд хүүхэд эрэгтэй, эмэгтэй гениталийн ялгаанд будлих, мөн өөртэйгөө ижил хүйсний эцэг, эхтэйгээ өөрийгөө адилтгаснаар хүйсийн будлиан үүсдэг гэж тайлбарладаг. Нийгэм сургалтын онолд охид, хөвгүүдэд өөрсдөд нь таарсан зан үйлийг хэвшүүлж бататгахыг чухалчилдаг бол танин мэдэхүйн хөгжлийн онолын хувьд хүүхэд төрөлхөөс эрэгтэй, эмэгтэй хүйсийг үүрэг нь ангилагдсан байдаг бөгөөд тухайн хүйст тохирох зан үйлүүд нь цаашдаа хөгждөг гэж үздэг (Kohlber, 1966).
John Money (1987) жендерийн адилтгал болон хүйсийн үүрэг нь нарийн төвөгтэй зүйл бөгөөд тэдгээрийг салгах боломжгүй. Жендерийн адилтгал бол тухайн нэг хүйсийн хувийн хүртэхүйн асуудал бол хүйсийн үүрэг, жендерийн үүрэг гэдэг нь тухайн нэг хүйсийн адилтгалын нийтийн илэрхийлэл байдаг. Тэрээр үзэхдээ жендерийн адилтгал ба үүрэг нь хоорондоо уялдаа холбоотой учраас бэлгийн амьдралыг сэдвийг тайлбарлахаар бол жендерийн адилтгал/үүрэг гэсэн нэр томъёог ашиглах нь зүйтэй гэжээ.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: