Хүйс тодрох нь

Та өөрийгөө болон бусдыг бэлгийн амьдралгүйгээр төсөөлөөд үздээ. Бэлгийн амьдрал бол бидний бие хүний, зан үйлийн, сэтгэл хөдлөлийн, хандлагын нэгэн хэсэг юм. Бэлгийн адилтгалын процесс биднийг төрсөн үеэс эхэлдэг. Эрэгтэй хүүхдийг цэнхэр, эмэгтэй хүүхдийг цэнхэр өнгөөр хувцаслаж хүйсийг тодорхойлж эхэлдэг. Хүүхдүүд өсөх тусам хүү өөрийгөө аавтайгаа, охин нь ээжтэйгээ адилтгадаг. Харин нас бие бүрэн гүйцэхэд шинэ ойлголттой болж, шинэ мэдрэмжийг хүртдэг байна.
Бэлгийн амьдрал маш олон утгыг илэрхийлдэг. Нөгөө талаас хүйсээ адилтгах (эрэгтэй, эмэгтэй гэдгээ мэдрэх), бэлгийн үүрэг (бэлгийн зан үйл) гэх мэт сэдвүүд байж болно.
Бэлгийн чиг хандлага. Бүх хүмүүс эрэгтэй, эмэгтэй хүйсийг төвөггүй ялгаж чадна. Тэдгээр хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээ, яриа, үйлдлээс нь тодорхойлж болно. Гэвч зарим тохиолдолд тийм ч амар байдаггүй билээ. Калифорниад нүд судлалын ухааны эрдэмтэн байсан Dr. Richard Raskind хожим Renee Richards хэмээн нэрээ солисон эмэгтэй мэргэжлийн теннисчин болсон юм. Ийм учраас гадаад байдлаар нь бэлгийн чиг хандлага буюу дотоод дааврыг тодорхойлно гэдэг төвөгтэй ажээ.
Хүйсийн биологийн тодорхойлогч. Хүйс буюу жендер нь эрэгтэй, эмэгтэй гэсэн нэршлээр ялган заагладаг. Money, Ehrhardt (1972) хүйсийн хэд хэдэн биологийн тодорхойлогчдыг тайлбарлажээ. Хромосомын хүйс бол хромосомын хэв маяг хүйсийг тодорхойлогчийг хэлнэ. Эрэгтэй хүйс XY, эмэгтэй хүйс XX юм. Өндгөвч, эр бэлгийн эс хоёрын эвсэлээс хромосом үүсдэг гэсэн ойлголтоор хромосомын хүйс хэмээх хандлага бий болдог. Бие махбодид эмэгтэй (эстроген), эрэгтэй (тестостерон) даавруудын аль нэг нь давамгайлахад хүйс тодордог. 6 долоо хоногийн дараа өндгөвч/төмсөг хөгжиж, даавар ялгаруулж эхэлдэг. Ураг тестостероны дааваргүйгээр генетик цааш эмэгтэй хүйсийн бүтцээр хөгждөг. Эсрэгээрээ эрэгтэй даавар эмэгтэй генетикт байсан тохиолдолд (эх бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд болзошгүй) эмэгтэй хүйс эршүүд болж, эр бэлэг эрхтэн үүсэх магадлалтай байдаг. Гонодал төрлийн хүйс нь төмсөг болон өндгөвчийг хоёуланг нь агуулдаг бөгөөд тэдгээр нь хоёул эр, эм бэлгийн хромосомын ялгаруулах чадамжтай байдаг. Харин эрэгтэй, эмэгтэй хоёр бэлэг эрхтэнтэй төрх байдлыг гениталь хүйс гэдэг. Дахин төлжих хүйс гэдэг нь дахин төлжихөд шаардлагатай бүх дотоод бие эрхтнийг хэлдэг. Мөн хүүхдийг төрсөн үеэс эхлэн эмч, эцэг эх нараар эрэгтэй, эмэгтэй байна гэж хүйсийг тодорхойлуулахын ASSIGNED SEX гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн гениталь төрх байдалтай хүмүүст тохиолддог.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг