Бэлгийн сэдэл

Хоол хүнс, ус, дулаан гэх мэт бүгд бидний амьд явах баталгаа байдаг. Бидний зөн билэг буюу (хүсэл) нь эдгээр хэрэгцээнүүдийг ашиглан хангалттай амьсгалж, биеийн илүүдэл зүйлсээ гадагшлуулж, нойрсож, өвчнийг даван туулдаг билээ. Аливаа хэрэгцээний гачигдал үүсэхэд зөн билэг улам нэмэгддэг. Жишээ нь, хүнс тэжээлээр дутагдсан бол түүнийг эрж хайх идэвхи  нь нэмэгдэнэ гэсэн үг.  
Бэлгийн сэдлийн өвөрмөц зүйлс. Бидний нууж хаадаг бэлгийн амьдралын нөгөө хэсэг нь тун хачирхалтай. Бэлгийн (сэдэл) хүслийг биологийн төрөлд авч үздэг хэдий ч ямар нэг гачигдал дутагдлыг улмаас үүсэх биш харин хүний амьдралд дэмжлэг үзүүлдэг чухал зүйл юм. Мөн эр хүйсийн зүйлүүд хүнд харууслын дараа бэлгийн сэдэл авдаггүй бөгөөд эр, эм хүйсийн зүйлүүд гэнэтийн ядралтын дараа бэлгийн идэвхи нь багасдаг. Тиймээс бэлгийн импульс нь бэлгийн хэрэгцээ гачигдлаас бүрэн хамааралтай гэдэг нь буруу юм. Хүн болон дээд хөгжилтэй амьтдын хувьд бүх цаг үед бэлгийн хавьтал хийхэд бэлэн байдаг бол доод хөгжилтэй амьтдын бэлгийн идэвхи нь даавар (бэлгийн эс) буюу зөн билгээр идэвхждэг. Эмэгчин амьтдын бэлгийн даавар эстроген нь цус руу ороход тэдний орооны үеийг идэвхжүүлдэг байна.
Хүний бэлгийн сэдэл. Хүнийг оршин тогтноход бэлгийн амьдралыг өдөөх сэдлийн учир шалтгаан үнэхээр чухал хэдий ч санаа бодол төдий байдаг. Судалгаанаас үзэхэд 1-р курсын оюутнууд лекцийн үеэр хичээлийн цагийн 20%-ийг сексийн тухай бодож өнгөрүүлдэг гэжээ (Cameron ба түүний хамтрагчид, 1969). Бид их тархины тусламжтайгаар бэлгийн чадвараа удирдан зохицуулах боломжтой болдог бөгөөд дур тавилт, сэрэл хөдлөх процесс төрөлхийн байдаг бол бид туршлагаас бэлгийн зан үйлд суралцдагаараа амьтдаас ялгаатай юм.
Хүний бэлгийн сэдэлд нөлөөлөх биологийн хүчин зүйлс. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдөөсөө илүү сэтгэл татам хүнийг эрж хайдаг нь хүний төрөлхийн мөн чанар юм. Юу бидний сэрлийг хөдөлгөдөг вэ ? Buss (1989) эмэгтэйчүүдийн хувьд бие махбодын сэтгэл татам байдал голлох үүргийг гүйцэтгэдэг. Социобиологийн онолд бие махбодын сэтгэл татам байдлыг олон дахин амжилт гаргах чадвартай хамааралтай, мөн бид эсрэг хүйстнээ зөн билгийн шинжтэйгээр сонгодог хэмээн танилцуулдаг билээ.
Залуу эмэгтэйчүүд бие махбодын хувьд эрүүл бол амжилт гаргаж, хүүхэд өсгөх чадамжтай байдаг. Энэхүү онолоор бол эрэгтэйчүүд сэтгэл татам, эрүүл залуу эмэгтэйчүүдийг эрж хайхаар сэдэлждэг гэж үздэг. Эсрэгээрээ эрэгтэйчүүдийн бие махбодын шинж дэх сэтгэл татам харагдац байдал эмэгтэйчүүдийн хувьд тийм ч чухал биш, харин эрэгтэйчүүдийн ур чадвар, нийгэм дэх статус чухал гэж үздэг. Эрэгтэй хүнд гэр бүлийнхээ дутуу байдлыг тэгшитгэн нөхөх чадвар байдаг. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд тэдний ийм л чадварыг үнэлдэг ажээ.
Бэлгийн дааврууд хүн болон доод хөгжилтэй амьтдад хүртэл маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Ихэнхи эмэгтэйчдүүдийн хувьд эстрогений түвшин дээд цэгтээ хүрэхэд бэлгийн хүсэл маш хүчтэй төрдөг (Adams ба түүний хамтрагчид, 1978). Харин эрчүүдийн хувьд тэд нас залуу, мөн тестостероны түвшин өндөр байвал бэлгийн сэдэл хүчтэй төрдөг.
Хүний бэлгийн зан үйл дэх ургийн дааврын үүргийг шалгасан судалгаа байдаг. Bloom (1984) заримдаа үнэрлэх сэрлээ алдахад гол төлөв бэлгийн хавьталд сонирхолгүй болдог гэжээ.
Хүний бэлгийн сэдэлд нөлөө үзүүлэх сэтгэл зүйн хүчин зүйлс. Бид бэлгийн сэдэл, зан үйлээ өөрсдийнхөө соёлоос барагцаалан суралцдаг (Luria ба түүний хамтрагчид, 1987). Мэдээллийн эх үүсвэр эцэг эх, гэр бүл, найзууд, сургууль, масс медиа гэх мэт байж болно. Эдгээр мэдээллээс бид юу сурч байгаа нь ямархуу сэтгэл татам эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхож байгаатай холбоотой юм.
Бэлгийн хамтрагчаа сонгох, түүний дадал туршлага, мөн сонирхол зэрэг нь соёлоос шалтгаалж хэлбэрээ олдог бөгөөд амьдралын турш эдгээр нь өөрчлөгдөх боломжтой байдаг (Kelly, 1992). Бэлгийн амьдрал биологи үндэстэй хэдий ч сэтгэл зүйн учир шалтгаа голлох үүргийг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг