Фобиад хийсэн анализ кейс by З. Фрейд

1-р хэсэг
[Энэхүү ажил нь үндсэн гурван хэсэгтэй : Танилцуулга, кейсийн түүх болон анализ, мөн хэлэлцүүлгээс бүрдэнэ. Дагалдах эмхэтгэл нь шүүмжээс үндэслэсэн бөгөөд кейсийн түүх болон анализаас ашиглав.]
Миний бичсэн гурван эссений нэг болох бэлгийн амьдралын онол, 1905 дээрээ үндэслэж түүний хүлээн зөвшөөрснөөр бяцхан Хансын хүүхэд насны бэлгийн амьдралын дүр зургийг ил гаргах нь миний гол санаа байлаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлхийн өмнө би хоёр зүйлтэй тулгарч, тэдгээрийг зохицуулах ёстой болов. Учир нь зорилгодоо хүрэх гэсэн одоогийн задлан шинжлэл хийх явцад саад болж буй хэрэг. Эхний асуудал бол Ханс бусад хүүхдүүд шиг жирийн биш. Неврозод хүргэх өөрийн сонирхолтой, сул доройбайдал нь дөнгөж эхэлж байсан.  Энэ нь зөрчилдөөнд ч хүргэж болох юм. Үүнээс гадна бусад энгийн хүүхдүүдийн дүгнэлтээр энэ бүхэн түүний хувьд үнэн болж таарч байна. Би энэ асуудлыг түр хойш тавья. Харин хоёр дахь асуудал бол илүү нарийн төвөгтэй. Хүүхдэд задлан шинжлэл хийх үйл явцыг түүний аав нь удирдсан. Тэрээр миний онолын үзэл баримтлалаар болон ятгалгын нөлөөгөөр бага багаар ажиллаж ямар ч асуудал тулгарсан няцашгүй байна хэмээн үүрэг даалгавар авсан юм. Хүүхдэд итгүүлэн үнэмшүүлэх, хүндлэл үзүүлэх нь чухал, магадгүй ааваас нь илүү. Аав нь түүний талаар хангалттай мэдээлэл өгсөнд талархахаас гадна тэр өөрийгөө ямар ч хамаагүй байдлаар хүчлэхийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Хүүхдүүд найдваргүй, хэт дур зоргоороо байдаг гэсэн орчин үеийн үзэл баримтлалыг би хүлээн зөвшөөрдөггүй юм. Дур зоргоороо байна гэдэг оюун ухаант амьдралын хэсэг биш. Хүүхдэд итгэхийн аргагүй гэж ярьж, баталдаг хүмүүсийн буруу ойлголт ихэсч давамгайлаад байна. Үнэн хэрэгтээ хүүхэд шалтгаангүйгээр худал ярьдаггүй. Хэрэв бид бяцхан Хансын байр суурийг үгүйсгэвэл, түүнд ноцтой гэм хор учруулж байгаа хэрэг. Нөгөө талаас түүнийг баримтыг гуйвуулж буй шалтагуудыг ялган зааглах эсвэл эсэргүүцлийг тулган шаардаж мөн түүний гүнд нуугдсан мэдээллийг задлах юм. Үүнийг томчууд эргэлзээгүй сайн хийдэг гэвэл худлаа. Задлан шинжээчийн үүргийг хүлээсэн түүний аав психоанализын үнэлэлт дүгнэлтгүйгээр оромдож орхисон нь тун харамсалтай. Иймэрхүү буруу арга барилаар шууд туршлагаар зорьсондоо хүрэх болохоос уншаад олж мэднэ гэж байхгүй. Гэхдээ томчуудыг ийм болгож сургана гэвэл бэрхшээлтэй хэрэг.
Эцэг эх нь Хансыг сайхан зантай, илэн далангуй хүүхэд гэж тайлбарласан ба түүний боловсролд анхаардаг гэсэн. Ингэж л боловсролын алдаа бүрдсэн байгаа юм даа. Энэ нь өвчний эхлэл ба задлан шинжлэл хийх үетэй давхцжээ. Түүний юу ярих, юу сэтгэх нь тэдний гадаад тайлбар хийсэнтэй зөрж буй нь асуудлыг үүсгэж байна. Эдгээр нь ухамсаргүйн баримтууд тул аав нь ердөө хэсэгхэн зүйлийг ойлгожээ. Тэр өөрийгөө хүчлээд ч ганц тохиолдлоор бүгдийг мэдэж чадахгүй. Гүйцэт бус гэхийн учир нь түүний эцэг эхтэйгээ харилцах холбоонд түүний эртнээс уцаарласан бодол санааны агуулга оршиж байгаа юм. Энэ бол томчуудын анализ хийснээс илүү төгс, хэцүү биш гэсэн алагчилж үзээгүй санаа минь байлаа. Тэрээр бодол санаагаа илэрхийлэн ярьж чаддаггүй, одоо болтол өөрийгөө удирдаж чадахгүй нь илт, мөн түүний анхаарал ааваас нь шууд хамааралтай зэрэг маш олон зүйлийг хэлж өгсөн юм. Задлан шинжлэл хийх явцад түүний хэлсэн нь үнэн болж таарлаа. Энэ үйл явдал задлан шинжлэл хийх баримтын үнэ цэнийг алдагдуулж байгаа ч кейс бүрт иймэрхүү зүйл тохиолддог. Психоанализын хувьд бол нэн баталгаатай шинжлэх ухааны судалгаа биш хэдий ч эмчилгээний онош мөн юм. Үүний мөн чанар нь ямар ч зүйлийг шалгаж батлахгүй, харин өөрчлөн хувирган засахад оршино. Психоанализд эмч үргэлж өвчтөнийг танин мэдэх, ухамсаргүйн баримтуудыг ойлгоход нь хүсэлт тавьж ухамсрын санааг ойлгуулан тусалдаг юм. Түүнд эрчимтэй дэмжлэг хэрэгтэй байгаа нь түүний оюун ухааны системийн бяцхан хөгжлийн тайлбараар тодорхой байна. Мөн задлан шинжлэл хийх үеэр бяцхан өвтөн маань ярилцлага-ыг хариуцлагатай байдлаар өөрийн үүрэг амлалтаа биелүүлэн бие дааж хангалттай их баримтуудыг ярьж өгсөн юм.
Бяцхан Хансаас ажиглагдаж байгаа эхний шинж чанар бол тэрээр бэлэг эрхтнээ /widdler/ маш онцгой хэмээн сонирхдог. Энэ нь түүний бэлгийн амьдралын нэгэн хэсэг юм. Бэлэг эрхтэн /widdler/ гэдэг нь эрхтэн үүсэх хоёр үйл ажиллагааны нэгнийх нь нэр ажээ. Нөгөө үйл ажиллагаанаасаа арай бага ач холбогдолтой, сурган хүмүүжүүлж үүнийг засаж залруулж болдоггүй. Энэ сонирхол нь түүний оюун санааны олж мэдье гэсэн эрэлт хэрэгцээг бий болгоход хүргэсэн байна. Улмаар хүү бэлэг эрхтнийхээ оролцсон эсвэл оролцоогүй байдлаар ямар нэг зүйлд хөөрөх болон хөөрөхгүй байхын хоорондын ялгааг тодорхойлж сурсан байна. Тэр санаанаасаа зохиож бүх объектод хөөрөх нь түүнд таалагддаг. Мөн энэхүү чухал биеийн эрхтнээрээ таашаал хүртдэг. Хүү том амьтдын байгаа байдлыг ажиглан мэдсэнээ эцэг эхтэйгээ адилтган тэднийг хардсан. Саяхан төрсөн дүү рүүгээ харж буй үнэнийг гэрчлэх түүний харцыг саатуулсангүй.
Хэсэгхэн хугацааны дараа Ханс усанд орж буй төрөөд долоо хоног болж байгаа охин дүү рүүгээ ширтэж байлаа. Гэхдээ түүний бэлэг эрхтэн одоо хүртэл жижигхэн байна гэж дүү охиноо хэлэв. Тэгээд тайвширч дүү маань том хүн болохоороо бэлэг эрхтэн нь илүү сайн том болно гэж нэмээд хэлсэн аж.
Магадгүй түүний хэлсэн дээрх үгний цаана ертөнцийг үзэх үзлийг нь бүр үгүй хийчиж байгаа бололтой. Хэрэв хүү өөрийнхийгөө адилтгаж энэ эрхтнийхээ гадаад байдлыг тэвчихийн тулд оюун санаагаа хуурамчаар зохиосон бол өөрийгөө золиосолж байгаа хэрэг юм. Энэ үйл явдал ээжийнх нь заналхийллээс үүдэлтэй бэлэг эрхтнээ алдахвий гэсэн санаа зовнилыг үүсгэсэн байж магадгүй. Энэ бодлыг нь нэн даруй болиулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Дараагийн удаад илэрхий нөлөө үзүүлж түүний бодлыг эргүүлж чадсан.
Ханс 3,5 настай байхдаа бэлэг эрхтнээ бариад байж байхыг ээж нь хараад айлган дараах үгсийг хэлсэн байна: “Чамайг ингээд байвал доктор А дээр очиж наадхыг чинь тайруулна. Тэгээд чи бэлэг эрхтэнгүй болчихоод яах юм бэ ?” гэжээ.
Ханс: Тайрагдаад юу ч үгүй болно.
Түүний ээжийнх нь хөндлөнгөөс оролцсон түрэмгийллийн шалтгаан хүүхдийг нөгөөхөө оролдож өөртөө таашаалыг мэдэрдэг үр дагаварт хүргэсэн байна. Хүү нөгөөхөө оролдож эхлэх нь ердийн үзэгдэл, маш энгийн болгоод, цаашлаад аутоэротик бэлгийн идэвхжлийн нэг хэлбэрийг хэвшүүлсэн байна.
Бэлэг эрхтнээрээ таашаал хүртэхдээ scopophilia хамт бий болсон байж магадгүй (эсвэл харж бэлгийн таашаал хүртдэг). Эдгээр идэвхтэй, идэвхгүй хэлбэрийн арга ухааныг Алфред Адлер (1908) “confluence of instincts” нийтлэлээрээ яг зөв тайлбарлаж чадсан. Тэгэхлээр Ханс бусад хүмүүсийн бэлэг эрхтнийг ажиглан харахыг хичээх болсон. Түүний бэлгийн сониуч зан нь хөгжихийн сацуу өөрийн бэлэг эрхтнээ бусдад үзүүлэх дуртай болсон аж. Түүний зүүднүүдийн дарагдмал хэсгээс нь эхлэн тодорхойлбол түүний бяцхан найз охидын нэг нь Хансад үзэгдэж том бэлэг эрхтэнтэй болгоход түүнд туслах гэсэн хүсэл илэрхийлэгдсэн байна. Зүүд энэ бүхнийг харуулсан төдийгүй дараа нь хүртэл энэхүү хүсэл дарагдаагүй үлджээ. Ингэж таашаал авдаг зуршилтай болсон нь хожим баримт нотолгоогоор батлагдсан билээ. Түүний бэлгийн амьдралын идэвхтэй тал болох scopophilia төд удалгүй түүнтэй холбоотой тодорхой сэдвийг хөндсөн юм. Тэрээр аав, ээжийнхээ бэлэг эрхтнийг урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүйдээ харамсдаг гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Магадгүй түүний хувьд харьцуулалт хийх шаардлагатай байсан нь ийм үр дүнд хүргэсэн байж болох юм. Өөрийнхтэйгөө тогтмол харьцуулалт хийдэг нь гадаад ертөнцөөс аливааг сурч ойлгон өөрийн эго-г стандарт түвшинд байлгадаг нэгэн арга болсон байна. Ханс том амьтдын бэлэг эрхтнийг ажиглаж том байгааг нь өөрийнхтэйгөө ижил тэнцүү байлгах гэж мөрөөддөг болсон. Ийм учраас Ханс аав ээжийнх нь үнэн гэсэнийг сэжиглэж, үүнээсээ сэтгэл нь түгших болжээ. Ханс ээжийгээ яг л мориных шиг бэлэг эрхтэнтэй байх ёстой гээд бодчихсон. Дараа нь хүү өөрийнхөө бэлэг эрхтнээ цаашид том болно хэмээн бодож өөрийгөө тайтгаруулан бэлдэж байсан юм. Энэ үйл явдал нь хүүхэд бэлэг эрхтнээ илүү том болно гэсэн хүсэл дээр төвлөрсөнийг харуулж байна.
Ийм маягаар Бяцхан Хансын бэлгийн бие махбодын бүтцэд байрлах эроген (сэрэл хөдөлгөдөг) бүсүүдийн эхлэл гениталь (бэлэг эрхтний) бүс нь түүнд асар их таашаалыг мэдрүүлдэг болсон байж. Гэдсээ цэвэрлэн гадагшлуулах явцдаа шээхдээ болон хошногоны амсартаа хүчээр барьж таашаал авдаг гэсэн баримтуудыг надад өгсөн юм. Ханс өөрийгөө хүүдүүдтэй болж тэднийгээ угаалгын өрөөнд оруулаад бэлэг эрхтэнтэй болгож ар талыг нь арчина хэмээн төсөөлсөн түүний таашаалын эцсийн хөөрөл нь түүнийг эмгэгтэй болоход хүргэжээ. Товчхондоо хүүхдүүдтэй бүх зүйлийг хийнэ гэж байгаа юм. Иймээс Ханс өөрөө нялх хүүхдийг асрах үедээ үүрэг хариуцлагаас зугтах боломжгүй мэт санагдуулж байна. Эдгээр үйлдлүүд нь өөртөө таашаалын мэдрэмж төрүүлэх эх сурвалж нь байв.
Үүнтэй холбоод түүний фобиагийн үеэр илрэх түүний сайн хөгжсөн бэлгийн идэвхийн бүрдэл хэсгүүдийн алдаагүй олсон дээрх хоёр [хэлмэгдүүлэлт] – ийн нэгэн баримтыг тодруулан үзье. Тэр бусад хүмүүсийн өмнө шээхээс ичдэг, гараа бэлэг эрхтэндээ хүргэхийг гэм буруутан мэт өөрийгөө үздэг болсон. Гар хангалга хийхээ болихыг хичээсэн, бэлэг эрхтэнтэй байхыг жигшин зэвцүүцдэгээ илэрхийлэх гээд бүгдийг нь хүмүүст сануулсан байна. Хүүхэд асрах гэсэн түүний уран сэтгэмж болох сүүлчийн хэлмэгдүүлэлтээ болиулсан.
Түүний аав, ээжтэйгээ харилцах харьцааны хувьд Ханс аавынхаа ер бусын зүйлтэй байхыг хүсдэг, түүнийг өөрөөсөө зайлуулах гэсэн бяцхан эдип-тэй байна. Тэгэхлээр магадгүй тэр ээжтэйгээ ганцаараа үлдэж хамт унтах гэсэн санаатай байж болзошгүй. Аавынх нь эзгүй байхад Хансын анхаарал түүнийг иртэл ээжтэйгээ урт удаан хугацаанд эрхлэх хамааралтай болгох нөхцлийг бүрдүүлснээр зуны амралтын үеэр түүний эдип-ийн хүсэл нь бий болсон байна. Түүний аавыгаа алга болоосой гэсэн хүсэл нь ийм байдалд хүргэжээ. Гэвч хожим (магадгүй тэд Вена руу буцах хүртлээ биш аав нь венад удаагүй байж болно) аав нь өөрчлөгдөөсэй, үхээсэй гэсэн хүслийн хэлбэр тогтсон байж. Айдас бол түүний аавтайгаа сөргөөцөлдөх үхлийн хүслээс үүдэлтэй. Энэ мэтээр энгийн шалтгаануудыг хэлсэн нь задлан шинжлэл хийхэд үндсэн бэрхшээлийг үүсгэж байна.
Хансын психосексуаль хөгжлийн явцад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол 3,5 настай байхад охин дүү нь төрсөн явдал юм. Энэ үйл явдал аав, ээжтэйгээ харилцах харилцааг хурцатган бодоод ч оломгүй зарим шийлвэрлэшгүй асуудлыг өөртөө бий болгожээ. Мөн хожим тэрээр өөрийнхөө хөгжүүлсэн таашаалыг хүртэх эртний туршлагад нь байдаг дурсамжиндаа нялх хүүхэд асрах аргыг харсан байна.
Өглөөний таван цагт ажил эхлэв. Түүний орыг хажуугийн өрөөнд оруулсан юм. Ханс долоон цагт сэрээд ээжийнхээ дугарч байхыг сонсож ээж яагаад ханиагаад байгаа юм бэ ?” гэж асуулаа. Дараа нь хэсэг зогсож байснаа Өрөвтас шувуу өнөөдөр ирэх нь тодорхой гэв. Яг угтаа бол хүү сүүлийн хэдэн өдөр өрөвтас шувуу жоохон хүү эсвэл охиноо дагуулаад хачин муухай дуутай ирж яваа гэж хэдэнтээ хэлсэн юм.
Дараа нь тэр унтлахын өрөө рүү хэн нэгэнтэй уулзах гэж орсон боловч ээж рүүгээ биш харин цус болон усаар дүүрсэн түмпэн, сав руу харж байсан. Тэр цустай түмпэн рүү зааж Гэхдээ миний бэлэг эрхтнээс цус гардаггүй гэсэн гайхсан хоолойг нь сонслоо. Нөхцөл байдалд харийн хүн буюу ирж буй өрөвтастай холбоотой бүх зүйлийг илэрхийлж байв. Тэр бүх зүйлстэй танилцаж маш сэжигтэй, гярхай байдлаар ханддаг. Мөн түүний эхний асуудал өрөвтасын мөн чанарын тухай асуулт гарч ирдэггүй.
Ханс гадны буюу шинэ хүн ирж хэдийд ч хамаагүй хэн нэгэн түүний дүүг магтаж байхад үүнд маш атаа жөтөөчөөр ханддаг. Тэр дүүгээ хөөрхөн гэдэг. Тэрэнд одоо хүртэл ганц ч шүд байхгүй байна хэмээн доог тохуу хийсэн юм. Эхний хэдэн өдрүүдийн үеэр түүний цаад мөн чанар нь хангалттай их илрэн гарч байна. Хансын хоолой гэнэт өвдөж халуурсан байлаа. Тэрээр халуундаа Би охин дүүтэй болохыг хүсэхгүй байна гэж хэлсэн нь сонсдов.
Охин дүүдээ хандах бачим зан нь хожим өшөөрхлийн эхний хандлагыг бий болгожээ. Цаг хугацаа өнгөрөх тусам өөр дүү хүүхэд ирэхвий гэсээр түүний ухамсарт бодол санаа нь дунд айдас үүсчээ. Түүнийг неврозод хүргэсэн өшөө хорсол нь угаалгын онгоцноос айх тусгай айдсаар үгүй болж орлуулагдсан байв.
Түүнээс тодруулах гэж асуулт асуув.
Ханс: Тэгэхийн учир нь.
Би: Чи жижигхэн угаалгын онгоцонд орохдоо яагаад ер айж байгаагүй юм бэ ?
Ханс: Яагаад гэнэ үү ? Би ганцхан сууж л чаддаг. Хэвтэх гэхлээр багтдаггүй юм.
Би: Gmunden-д чи завиар аялахдаа ус руу унахвий гэж айдаг байсан уу ?
Ханс: Үгүй, Би бүрэн дүүрэн багтдаг байсан болохоор унахгүй л дээ. Зөвхөн том угаалгын онгоцонд байхдаа унахаас айдаг.
Би: Гэхдээ ээж чинь чамайг угааж байхдаа ус руу унагаахвий гэдгээс айж байна уу ?
Ханс: Ээжийг алга болохоос айдаг.
Би: Гэхдээ ээж чинь чамд хайртай, чамайг орхихгүй гэдгийг чи мэдэж байгаа.
Ханс: Би яг энийг л боддог.
Би: Яагаад ?
Ханс: Би юм бүхнийг мэдэхгүй шүү дээ.
Би: Магадгүй үүний учир нь чиний дүрсгүй зан, бодол санаанаас болж ээж чинь чамайг ер хайрлахгүй байна гэсэн үг үү ?
Ханс: Тийм
Би: Чиний ээж охин дүүг чинь усанд оруулж байхыг чи хараад түүнийг хаяад, унагаасай гэж хүсдэг байх тийм үү ?
Ханс: Тийм.
Задлан шинжлэл хийх явцад дүүтэйгээ сөргөөцөлдөх түүний үхлийн хүсэл тов тодорхойгоор илэрхийлэгдсэн. Үүнтэй төстэй аавтайгаа сөргөөцөлдөх нэгэн хэрцгий хүслийг түүний дотоод сэтгэл наана цаана гэж авч хэлэлцэхгүй байна. Гэхдээ эдгээр нь цэвэр түүний ухамсаргүй юм. Хүү хоёулантай нь иймэрхүү байдлаар сөргөөцөлдсөн. Учир нь тэд хоёулаа түүнийг ээжээс нь салгах гэсэн болохоор тэр юм. Мөн ээжтэйгээ ганцаараа байхад нь гай болоод байгаа хэрэг.

2-р хэсэг
Нэгэн өдөр Ханс гудамжинд түгшсэн байдалтай зогсож байлаа. Тэр юунаас болоод түгшээд байгааг хараахан хэлж чадахгүй байсан юм. Гэхдээ түгшүүрийн байдал маш тодорхой. Аавынхаа эсрэг тэрслэх нь түүнийг эмгэг өвчинтэй болгоход хүргэсэн. Хүү ээжтэйгаа үлдэж, түүнтэй эрхлэхийг хүссэн. Дүү нь төрсөн цагаас эхлэн ээжээсээ тусгаарлагдах болсон гэж түүний дурсамжинд үлдсэн байна. Мөн аавынх нь оролцоо түүнийг хүслийг бадраажээ. Түүний түгшүүр хүслийг нь урт хугацаанд орлохоо больсон нь төд удалгүй тодорхой болсон. Ээж нь түүнтэй явахад ч гэсэн ижил айдас байсаар л байсан. Энэ хооронд түүний либидо (одоо түүний түгшүүрлүү шилжсэн) үүсч байгаа шинж тэмдгүүд харагдсан. Түүнийг цагаан морь хазаж байсан тухай бүрэн дүүрэн тодорхой айдсыг илэрхийлсэн юм.
Түүнийг эмгэгтэй болохоос хэдэн өдрийн өмнө түгшүүр нь дээд цэгтээ хүрээд байх үед морь өрөөнд орж ирнэ гэж айдсаа илэрхийлсэн. Энэ нь түүний нөхцөл байдлыг ойлгоход нилээд их чиглэл өгч тусалсан юм ...
Гэхдээ ийм сэтгэл зүйн нөхцөл байдлын эхлэл өнөөг хүртэл хуучиндаа хэвээрэй байна. Түрүү жилийн зуны үеэр Хансын хүсэл, айдас нь адилхан холилдсон сэтгэцийн байдлаа ярьсан. Ээж нь орондоо орсоноор Ханс өөртөө давуу талыг олж авдаг. Дараагийн үйл явдлыг бид төсөөлбөл Ханс бэлгийн хөөрлөө нэмэгдүүлэхдээ ээжийгээ объект болгон авдаг. Ээжийнхээ толгойг эргүүлж буй хоёр оролдлогоор энэхүү хөөрлийн нэмэгдэл нь харагдаж байгаа юм (хоёр дахь оролдлого түүний түгшүүрийн эхлэл бий болох яг өмнөх тохиолдол юм).
Хансыг 4,2 нас хүрэх өглөө уламжлал ёсоороо ээжээрээ усанд оруулж дараа нь хатаалгаж, нунтаг түрхүүлж байлаа. Ээж нь түүний бэлэг эрхтний эргэн тойронд нунтагаа түрхэж байхдаа хүрээгүй юм. Ханс Та яагаад гараа хүргэхгүй байгаа юм бэ ?” гэж асуув.
Ээж: Ичээд байна.
Ханс: Юу ?, Ичээд гэнэ үү?, Яагаад ?
Ээж: Ингэх ямар ч шаардлагагүй.
Ханс (инээгээд): Гэхдээ ингэх нь үнэхээр хөгжилтэй байна.
Тэр орой бүр гар хангалга хийхдээ давхар өөр аргыг олж ийм аргаар таашаал авдаг байна.
Бид түүний түгшүүрийн эхлэлд илрэх хүүхдийн зан үйлийг аль хэдийн тайлбарласан. Түүгээр зогсохгүй хүү эхний агуулга болох түүнийг хазсан зүйлийг МОРЬ гэж нэрлээд түүнийг тайлбарласан. Хавсарсан эмчилгээний нэг хэсгийг энд цохон тэмдэглэе. Эцэг эх нь түүний түгшүүр гар хангалгаас үүдэлтэй байгааг өөрт ойлгуулсан юм. Мөн түүний энэ зуршлыг болиулахад өөрт нь дэмжлэг үзүүлсэн. Аав ээж нь түүнд хэлэх үед маш их дарамт үзүүлж түүний ээждээ татагдах дур хүслээ морины айдсаар орлуулахыг хичээснийг ил гаргасныг би гярхайгаар анзаарсан юм. Эхний хөндлөнгийн оролцоо бага зэрэг ахиц авчирлаа. Гэвч бие махбодын өвчний үеэр төд удалгүй дахин таагүй явдал тохиолдов. Түүний нөхцөл байдал солигдоогүй үлдсэн байна. Дараа нь удалгүй Gmunden-д мориноос улбаатай төрсөн сэтгэгдэлээр хазуулсан айдсын гарал үүслийг эргэж санасан юм. Аав нь түүнд хандаж Гараа цагаан моринд битгий хүргэ эсвэл чамайг хазна шүү гэж анхааруулаад эхээс нь хөндийрүүлсэн байна. Гараа битгий хүргэ гэсэн анхааруулга Хансыг гар хангалга хийхтэй тэрсэлдэхэд хүргэсэн. Энэ явдал нь гар хангалга хийсэндээ уучлал гуйхаас эмээсэн байх гэсэн аав ээжийнх нь зөв таамаглалыг санагдуулж байна. Тэдний гэр бүлийн холбоо хөндий болж үлдсэн ба түүний мануухай болсон морины тохиолдлоор бараг ингэсэн байх.
Ханс одоо ч гэсэн ээжийнхээ бэлэг эрхтнийг харахын тулд хамаг бүхнээ зориулахад ч бэлэн түүний эзэмдэх хүсэл байгаад би эргэлзсэнээ илэрхийлсэн юм. Шинэ эмэгтэй хүнтэй зохицсон түүний зан чанарыг таамаглаж, түүний аав эмэгтэйчүүд бэлэг эрхтэнгүй гэсэн соён гэгээрлийн нэгэн хэсгийг түүнд ойлгуулсан юм. Ээжийнхээ бэлэг эрхтнийг харж байсан мэтээр мөрөөдөж түүнд туслах гэсэн аавынхаа нөлөөллийг эсэргүүцсэн. Түүний бэлэг эрхтнийг засна гэсэн ярианы нөлөөллөөс дээрх мөрөөдөл болон тайлбар үүссэн байна. Өвчтөний ухамсаргүйн оюун ухааны процессийн эхэнд бидний хальт үзэгдэж буй зүйлсийг бид өөрсдөдөө хүлээн зөвшөөрдөг. Түүний бэлэг эрхтний засуулах аюул нь эмгэг үйлчилж эхлэхээс 15 сарын өмнө ээжийнх нь сүрдүүлгээс улбаатай. Өөрийгөө зөвтгөх үзлээр ээж нь түүнтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг гэж фантазлан бодохоор шийдсэн. Энэ нь байр сууриа хамгаалах механизм юм.
Бэлэг эрхтээ засуулах түүний коплексийн хэсэгхэнийг мэдлээ. Одоо тэр өөрийн хүслээрээ ээжтэйгээ харилцах боломжтой болсон. Тэр хоёр анаашны мөрөөдлийн утга учираар бодит байдлын гадаад хэлбэрийг хувиргасан байгаа юм.
Ханс: Нэг шөнө өрөөнд том бас үрчгэр анааш байж байсан. Тэр үрчгэр анааш надаар нэг зүйл хийлгэхээр дуудаад байсан. Учир нь би түүнийг гадагш гаргаж чадах болохоор тэр. Дараа нь түүнийг гадагш гаргахад намайг дуудахаа болчихсон. Тэгээд би түүний орой дээр нь суусан юм.
Би (гайхаад): Юу ?, Үрчгэр анааш гэв үү ?, Тэр ямархуу байсан бэ ?
Ханс: Тиймээ. (Тэр маш хурдан цаасны хэлтэрхий авчираад түүнийгээ үрчийлгээд). Яг ийм үрчгэр байсан.
Би: Чи бас үрчгэр анаашны орой дээр суусан гэсэн бил үү ? Яаж ?
(Тэр газар сууж байгаагаар надад дахин үзүүлсэн юм.)
Би: Чи яагаад манай өрөөнд орж ирсэн юм бэ ?
Ханс: Яагаад орж ирсэнээ мэдэхгүй байна.
Би: Айгаад уу ?
Ханс: Мэдээж үгүй
Би: Чи анааш зүүдэлсэн юм уу ?
Ханс: Үгүй ээ, би зүүдлээгүй. Би энэ бүхнийг төсөөлөн бодсон юм. Арай эрт сэрчихлээ.
Би: Үрчгэр анааш ямар учиртай юм бэ ? Цаасны хэлтэрхийгээр анаашыг хүчээр тайлбарлаж болохгүй гэдгийг чи мэднэ.
Ханс: Би мэднэ ээ. Би зүгээр л үүнийг бодсон юм. Мэдээж тэр бүхэн бодит, үнэн биш. Тэр үрчгэр анааш байж байсан нь бас гараараа гаргаж байсан гээд бүгд худлаа.
Би: Юу ? Чи том анаашыг гараараа барьж чадна гэж үү ?
Ханс: Үрчгэр анаашыг би гараараа барьж байсан.
Би: Энэ хооронд том анааш хаана байсан бэ ?
Ханс: Том нь бүр цаана байж байсан.
Би: Чи үрчгэртэй юу хийсэн юм бэ ?
Ханс: Би жижигхэн болгоод гартаа барих хүртэл том нь тусламж хүсэхээ больсон. Тэгмцэгц би орой дээр суусан.
Би: Том нь яагаад тусламж хүсээгүй юм бэ ?
Ханс: Учир нь би түүнийг жижигхэн болгоод зайлуулчих болохоор.
Энэ яриаг түүний эцэг эх болон хүүгийн хоорондын өглөө тохиолддог унтлахын өрөөний дүр зурагийг мөрөөдсөнийг түүний аав таниж мэдсэн юм. Өнөөг хүртэл түүний нуугдаж байсан дүрээ хувиргасан үндсэн хүсэл одоо нэг юм ил тод болов. Хүүгийн ээж, аав бол хоёр анааш юм. Ханс Морь өрөөнд орж ирнэ гэж айдсаа илэрхийлэх үед миний итгэл үнэмшилд анаашны мөрөөдөл хүчтэй нөлөөлж чадсан юм. Тэр өстөн дайсны хүслээр аавтайгаа сөргөөцөлдөж, атаа жөтөөгөөр ханддаг учраас ааваасаа айдаг гэсэн түүнийг илчлэх мэдээлэл яг зөв цагтаа толгойд минь орж ирсэн юм. Ийм бол түүнийг айлгаж буй морины айдсын нэг хэсгийг тайлбарлавал морь түүний аав нь байж таарна. Айдсыг хүргэж буй дотоод шалтгаан нь дажгүй юм. Детайлчилж үзвэл тэр морины сахал, нүднийх нь урд байдаг зүйлсээс айдагаа харуулсан (том хүний онцгой шинж тэмдэг болох сахал болон нүдний шил юм). Энэ нь аавыгаа мориор шууд орлуулсан бололтой.
Түүнд ухамсаргүйн бодол санаануудыг нь ухамсарлуулахад тулгарч буй хамгийн төвөгтэй асуудлуудыг би нэг тийш зохицуулсан. Тухайлбал аав нь түүний эмч мэтээр дүр үзүүлж ойлгуулсан юм. Хангалттай их материалууд олдож төвөгтэй асуудлууд одоо байхгүй болсон. Бяцхан өвчтөн маань өөрийнхөө фобиаг детайлчлан тайлбарлахдаа их тэвчээр гаргасан. Мөн задлан шинжлэл удирдахад төд удалгүй бид идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн юм.
Бид дараа нь ямар объект, сэтгэгдлүүд Хансын айдас байв гэдгийг мэдэж авлаа. Моринд хазуулах бол зөвхөн ганц айдас нь биш харин тэргэнцэр, ачааны тэрэг, морин тэрэгнүүд (тэдгээр нь нийтлэг шинж тэмдэгтэй, хүнд ачаатай) хөдөлж эхлэхэд, моринууд том бөгөөд хүнд харагдахад, хурдан давхихад Ханс дуугүй болчихдог. Эдгээр өвөрмөц үзэгдлүүдийг Хансаар өөрөөр нь тайлбарлуулбал тэрээр морийг доошоо унахаас айдаг гэж хэлсэн. Мөн фобиа болж байгаа зүйлсүүдийг эцсийн байдлаар нэгтгэвэл унахтай холбоотой, тэднийг унахаас тусалж дэмжих хандлагатай байгаа нь мэдрэгдэж байна.
Задлан шинжлэлийн явцад өвчин эмгэг эхлэхээс өмнө урьдчилж хальт үзэгдсэн үйл явдал, өөрийнх нь хувьд үл ялиг зүйлсүүдийг эргэн санасан юм. Мөн өвчний үүслийн шалтгааныг авч үзэхэд эргэлзээгүй болсон. Тэр ээжтэйгээ алхахаар явж байтал тэргэнцэртэй морь унахыг харжээ. Энэ явдал түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэр айж, морийг үхсэн гэж бодсон. Мөн тэр бүх моринууд унасан гэж бодсон. Чи морь доошоо унаж байгааг харвал намайг бодох ёстой шүү гэж түүний аав өмнө сургасан байжээ. Ханс ижилхэн аргаар унаж бас үхээсэй гэж хүссэн бололтой. Ханс энэхүү тайлалтай санал зөрөлдсөн бөгөөд хэсэгхэн хугацааны дараа аавыгаа хазаж тоглодог болсон юм. Түүгээр барахгүй өөрийг нь айлгадаг морийг аавтайгаа адилтгаарай гэсэн зааврыг хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний аавтайгаа харьцах харилцаа хэт дур зоргоороо, аймшиггүй мөн бага зэрэг дээрэнгүй болж ирсэн. Ямартай ч морь унахтай холбоотой гинжин хэлхээний асуудал ухамсаргүйн хүслийг өдөөсөн нь тодорхой байна.
Аавынх нь ямар нэг оролцоогүйгээр, гэв гэнэт Ханс бэлэг эрхтнээ засуулах коплекстой болж мөн бие засахаа жигшин зэвүүцдэг гэдгээ хүмүүст харуулж эхэлсэн юм. Хансыг ээжтэйгээ заавал хамт угаалгын өрөөнд ордог байсан зуршил, мөн тэрхүү зуршилдаа найз Бертагаа санаанаасаа зохиож ээжийнхээ орон зайг дүүргэдэг байсныг бид мэднэ. Баримт нотолгоо тодорхой болж тэрээр энэ үйлдлээ хийе гэсэн ч хорио цээртэй тулгарч байсан юм. Эцэст нь түүний аав бэлгэ эрхтнээ засуулах бэлгэдэл болсон байна. Бэлгэдлийг тайлбарлавал хүнд ачаатай тэрэг бол ялгадсаар дүүрсэн бие, ачааны тэрэг хаалгаар гарч яваа нь өтгөн гадагшлах үзэгдэл гэж адилтгасан байна.
Ямар нэгэн анхааруулгагүй байдлаар Ханс шинэ зүйлийг мөрөөдөв. Дараа нь тэр Ааваа би зарим зүйлийг төсөөлөн бодлоо: Би угаалгын онгоцонд байж байлаа. Тэгээд ус түгээгч ирж онгоцны эрэг шургыг тайлсан. Дараа нь том өрөмдөгч гаргаж ирээд миний гэдсийг хатгаад байсан  гэж ярьжээ.
Хэрэг явдал ийм болсон учраас баримтыг ойлгож чадах хавьгүй давуу талтай задлан шинжлэлд оруулсан юм. Түгшүүрээс үүдэлтэй түүний гадаад хэлбэрээ алдсан мөрөөдлийг дахин зөв хэвэнд оруулах боломжтой гэж одоогоор таамаглаж байна. Усны том угаалтуур бол түүний төсөөлснөөр ээжийнх нь бэлэг эрхтэн. Өрөмдөгч бол түүний аавын бэлэг эрхтэн. Эдгээр нь төрөлттэй холбоотой битүү үгийг агуулж байна. Задлан шинжлэлийн тайлал бидэнд мөрөөдлийн ирээдүйн үйл явдлын учрыг нь олох таатай үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тайлбарлавал Том бэлэг эрхтэн чинь намайг өрөмдсөн (намайг төрүүл) бас миний ээжийн бэлэг эрхтэн рүү хий гэсэн утгатай аж. Тухайн агшинд мөрөөдөл гадаад хэлбэрээрээ тайлалыг гажуудуулахын сацуу түүний талаарх мэдээлэл цугларсаар байсан юм.
Ханс том угаалгын онгоцонд орохдоо айдагаа илэрхийлсэн. Мөн энэхүү айдас нь бас дахин нэг зүйлтэй холбоотой. Үүний нэг хэсгийг бид хараахан олоогүй байна. Харин бусад хэсгүүд дүүг нь усанд оруулж байгаатай холбоотой гэдгийг тайлбарласан. Охин дүүг нь усанд оруулж байхдаа түүнийг унагаасай, үхээсэй гэсэн Хансын хүсэл тодорхой байсан. Мөн тэр түгшүүрлэх үедээ усанд орж байхад нь ижилхэн зүйл тохиолдохвий, муухай хүслийнх нь төлөө шийтгэхвий гэсэн айдастай болдог. Ханс одоо Lumf-ийн тусгал (аав) - гаа орхиж охин дүү рүүгээ шууд шилжсэн. Түүний охин дүү Ханна өөрөө бэлгэ эрхтэнгүй, бүх дүү нар бэлэг эрхтэнгүй байдаг, бас  угаасаа бэлгэ эрхтэнгүй мэт төрдөг гэж боддог. Бид одоо л нэг ачааны тэрэгний сав эд зүйлс, хөллөдөг тэрэг, өрөвтас ачсан тэрэгний учрыг олов. Тэдгээр нь жирэмслэлтийн талаарх бэлгэдэлт төсөөлөл байж. Хүнд ачаатай морь доош унахад зөвхөн хүүхэд төрөлт гэж адилтган төсөөлөх болсон. Тэгэхээр морины уналт аавынх нь үхэлтэй холбоотой төдийгүй ээж нь түүний дүүг төрүүлсэнтэй холбоотой байна.
Мөн энэ хэрэг явдал дээр Ханс биднийг гайхшруулж орхив. Тэр ээжийнхээ жирэмсэн болсныг анзаарсан бөгөөд төрөлтийн дараа кейсийн баримтуудыг хэнд ч хэлэлгүй хэсэгчилсэн /нуусан/ байгаа юм. Магадгүй хэн нэгэнд хэлэх боломжгүй байсан биз. Төрөлтийн дараа хүү өрөвтасын гадаад төрхөнд ач холбогдол өгч бүх зүйлд хандах хандлага нь эрс үл итгэх шинжтэй болсныг харуулж байна. Тэр ухамсаргүйгээсээ гаргаж ирсэн хүүхэд, урьд өмнө нь тэнд юу болсон байсан талаар мэднэ. Тэрхүү ярьж байгаа ярианууд нь бүхэлдээ утгагүй болчихдог гэсэн эргэлзээг одоогийн задлан шинжлэлээр батлан харуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ энэхүү хүчин зүйлийг тайлж мэдэх нь хамгийн хэцүү бололтой. Түүний дүү Ханна төрөхөөсөө өмнөх зун Gmunden-д яаж хамт байсан, яаж тэдэнтэй хамт аялсан, төрөөд нэг жилийн дараа өмнөхөөсөө илүү зүйлийг хийх боломжтой болсон зэрэг зөгнөлүүд итгэхийн аргагүй баримтуудыг бүрдүүлсэн юм. Тэр ааваасаа өшөөгөө авахаар завдаж байсан нь түүний атгаг бодол санаатай тэрсэлдэж өөртөө төөрөгдүүлэхийн тулд өрөвтасыг зохион бодсон байна. Үүний учрыг тайлах зүйлийг Ханс хэлэхдээ: “миний зохиосон бүхэнд намайг мангар гэж бодож, өрөвтас Ханна дүүг авчирсан гэж надад найдсан бол хариу нь миний зохион бодсон үнэнийг та хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна хэмээн дурьдсан юм.
Одоо бидний өмнө учир битүүлэг далд зүйлс байхгүй болжээ. Хансад хийсэн задлан шинжлэлийн дүгнэлтийн хэсгийг батлах нотолгоонууд буюу бидний хийсэн тайлал аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн. Тухайн агшинд аав нь түүний үхлийн хүслийг ярихад Ханс аавыгаа үхээсэй гэж хүсдэгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна хүнд ачаатай тэрэг ээжийнх нь төрөлт мөн морь доош унах нь жирэмслтэлтийг илэрхийлсэн гэдгээ баталсан.
Бид аль хэдийн Хансын мөрөөдлүүдэд хийсэн хоёр дүгнэлтийг авч үзэн эмчилгээгээ өндөрлөж байна. Тэдгээр дүгнэлтийн нэгийг дурьдвал:
Ус түгээгч ирсэн. Тэр эхлээд миний ар талд байгаа хос хавчаарыг аваад өөрийг надад өгсөн. Дараа нь миний тэр хавчаар бэлэг эрхтэнтэй адилхан болсон. Тэр хэлэхдээ Та ар талаа харуулаач !” гэхээр нь би эргэсэн. Тэгээд тэр үүнийг авч хаячаад хэлэхдээ: “Бэлэг эрхтэнээ харуулаач гэсэн юм.
Хансын аав фантаз хүслийн мөн чанарыг гярхайгаар олж хараад тухайн агшинд тайлал хийхээс татгалзаагүй юм.
Би:  Аав чинь чамд том бэлэг эрхтэн, том ар талыг өгсөн байна.
Ханс: Тийм
Би: Яг л чиний аавынх шиг, Учир нь чи аав болно шүү дээ.
Ханс: Тиймээ, Би яг таных шиг сахалтай болно. Бас ийм үстэй (тэр миний цээжний үс рүү заав).
Энэ нь угаалтуур болон ус түгээгчид хандсан өмнөх мөрөөдлийн хуулбар бараг биш.  Харин шинэ мөрөөдөлд нь амжилтанд хүрэх, хүсэл, зөгнөл мөн бэлэг эрхтэнгүй болохвий гэсэн айдсаа даван туулсан зэрэг орно. Түүний бусад мөрөөдлийг авч үзвэл:
4-р сарын 30-нд Хансыг дахин хүүхэд төсөөлөн тоглож байгаагаар уулзлаа. Сайн уугэж түүнтэй мэндлээд Чиний хүүхэд одоо хүртэл байгаа юм уу, Жоохон хүүхэд байж хүүхэдтэй болно гэж байддаггүй гэдгийг чи сайн мэднэ шүү дээ гэж хэлэв.
Ханс: Мэднэ ээ, Би өмнө нь тэдний ээж байсан. Харин одоо аав нь болсон.
Би: Хэн ээж нь юм бэ ?
Ханс: Яагаад ээж гэж. Бас та тэдний өвөө нь болно.
Би: Тэгэхлээр чи над шиг том болоод эмэгтэй хүнтэй гэрлэнэ. Тэгээд л хүүхэдтэй болно.
Ханс: Тийм ээ, тэгээд миний ээж тэдний эмээ нь болох болно.

Энэ нь ухамсаргүйн коплексийн агуулгын бага сага нөлөө байсангүй. Харин ойчиж буй морины үзэгдэл түүнд өдөөлт өгсөн хэрэг. Улмаар түүний түгшүүр үүссэн юм. Аавыгаа үхүүлж ээжтэйгээ гэрлэж өөртөө ахиц гаргах гэсэн нийцэж боломгүй түүний бодлуудын нэг хэсэг нь үүнийг илтгэнэ. Энэхүү мөрөөдөлтэй холбоотой өвчин эмгэг болон задлан шинжлэл энд хүрээд нааштайгаар өндөрлөв.

Орчуулсан Л. Энхтүшиг