Монгол дахь сэтгэл зүйн үйлчилгээг Ж.Б.Роттерийн онолоор тайлбарлах нь.

МУИС-СССХУ тэнхим болон салбар НШУС-ийн дунд зохиогдсон оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрыг эзэлсэн Н. Энх-Отгон, Б. Эрхжаргал нарын хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлийг толилуулж байна.

Илтгэлийн хураангуй
           Монголчуудын сэтгэл зүйчид хандах шаардлагатай байгаа гол асуудлуудыг тодорхойлсон нийгмийн судалгаа, мөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйн төв, сэтгэцийн эмнэлгүүдийн талаарх нэгдсэн мэдээлэл өнөөг хүртэл хараахан гараагүй байгаа учраас энэ талыг онцлон судлав.
Нэг талаас иргэдийн сэтгэл зүйчид хандах хандлага, гол асуудлууд  нөгөө талаас сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйн төвүүд болон сэтгэцийн эмнэлгүүдийн үйлчилгээний чиглэл, онцлог гэсэн хоёр талыг судалсан судалгаануудаа хооронд нь харьцуулж, сэтгэл судлаач Ж.Б.Роттерийн “Нийгмээс суралцах онол”-ын үүднээс тайлбар хийв.
Монголчуудын хэрэгцээ шаардлага юу байна вэ? гэдгийг  тодруулсны үндсэн дээр сэтгэл зүйн үйлчилгээг илүү оновчтой, хүртээмжтэй хүргэх арга замыг мэдэх боломжтой болох бөгөөд энэ төрлийн дараа дараагийн судалгааны суурь болох ач холбогдолтой юм. Олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэж чадсанаараа нийгмийг илүү аядуу зөөлөн уур амьстгалтай болгож чадна.
Түлхүүр үг
Хэрэгцээ, Хандлага, Судалгаа, “Нийгмээс суралцах онол”

               
Оршил
Монголд сэтгэл судлалын салбар үүсэн, хөгжиж албан ёсоор боловсон хүчин бэлтгэж эхэлсэн 1992 оноос эхлээд өнөөг хүртэл хорин жил өнгөрчээ. Өнгөрөгч жилүүдэд МУИС, МУБИС, Энх-Орчлон, Боловсрол гэх зэрэг дотоодын  их, дээд сургууль, Оросын Холбооны Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс зэрэг бусад гадаадын их, дээд сургуулийг сэтгэл судлалын чиглэлээр төгссөн 1500 орчим сэтгэл судлаачид байгаа боловч ойролцоогоор 200 орчим нь л мэргэжлийнхээ дагуу сэтгэл зүйн төв, эмнэлгэд , цөөхөн хувь нь төрийн алба, хүчний байгууллага, сургууль, цэцэрлэгт ажиллаж, ихэнх нь мэргэжлээсээ өөр чиглэлийн ажил хөдөлмөр эрхэлж байна. Сүүлийн үед Монголд олон сэтгэл зүйн төв, сэтгэцийн эмнэлгүүд байгаа ч цөөн хэд нь л тогтмол үйл ажиллагаагаа явуулан иргэдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрийн талаарх нэгдсэн мэдээлэл байдаггүй ба ард иргэдийн санаа бодлыг илэрхийлсэн суурь судалгаа тэр бүр байдаггүй нь уг сэдвийн үндэслэл болно.
                Роттерийн онолоор хүн нь нийгмээсээ шууд хамааралтай байдаг. Аливаа шинжлэх ухааны хөгжих гол механизм нь нийгэмтэйгээ хэрхэн уялдаа холбоотой байгаагаас шалтгаалдаг. Сэтгэл судлалын салбарын хувьд ч нийгмийн хүлээлт буюу Монголчуудын шаардлагад үндэслэн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах нь чухал  ач холбогдолтой юм.
                Мөн хүн нийгмээс алхам тутамдаа суралцаж байдаг.  Иймээс Сэтгэл зүйн төвүүд, Сэтгэцийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны судалгааг нийгмийн байдалтай харьцуулан авч үзсэнээрээ  бидний ажил онцлогтой юм.


1.      Нийгэм дэх сэтгэл зүйч мэргэжлийн эрэлт
Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нэгдсэн ойлголтод :
Сэтгэцийн хувьд харьцангуй эрүүл хүмүүс гэдэг нь сэтгэцийн эрүүл байдал гэдэг нь хувь хүн сэтгэцийн өвчингүй байхын зэрэгцээ нийгэмтэйгээ ба хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож, өөрийн бүхий л ухамсарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үр бүтээлтэй ажиллаж, бас нийгэмдээ зохих хувь нэмрээ оруулж чадаж байгаа тийм энх амгалан байдлыг хэлнэ гэжээ.
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс гэдэг нь  сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хоёрын хооронд байх завсрын байдал гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл стресст өртөх нийгэм сэтгэл зүйн гаралтай шалтгааны улмаас хувь хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл болон зан үйл түр хямрахыг сэтгэцийн тулгамдсан асуудал гэж ойлгоно.
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэдэг нь орчин үед сэтгэцийн эмгэг гэдэг ойлголт сэтгэцийн өвчин хэмээх ухагдахуунтай утга нэг болсон. Шизофрени, үечилсэн солиорол мэтийн сэтгэцийн өвчнүүдийг сэтгэцийн эмгэгүүд гэдэг.
2010 онд Эрүүл Мэндийн Яам болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хамтарсан судлагаагаар доорх үр дүн гарсан байна.
Дээрх судалгаанаас үзэхэд Монгол улсын нийт хүн амын 3 хувь буюу ойролцоогоор 80 орчим мянган хүн сэтгэцийн ямар нэгэн төрлийн эмгэгтэй. Харин хүн амын 46 хувь буюу ойролцоогоор 1 сая 200 орчим мянган хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай Өөрөөр хэлбэл, архи ууж, тамхи татаж тайвширдаг, үргэлж айж түгшдэг, нойр муутай байдал, сэтгэл зүйн ямар нэгэн бухимдлаас болж сэтгэлээр унадаг хүмүүс энэ хэсэгт хамаарч байгаа юм.
Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Нээлттэй хаалга сангаас 2010 онд Монгол улсын хэмжээнд хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн салбарыг тодруулсан ба энэ жагсаалтын 7-р байранд сэтгэл судлаач мэргэжил оржээ.  Одоо нийгэмд хамгийн их эрэлттэй байгаа буюу зах зээлийн орон зай  хоосон байгаа салбаруудад нийгмийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, спортын сэтгэл судлал, эрүүл мэндийн, цэцэрлэг болон сургууль, сэтгэл сулалын судлагааны салбар, төрийн байгууллагууд, инженээрийн салбар гээд бараг бүх л салбар орж байна. Эдгээр салбаруудад сэтгэл судлаачид хэдий ажиллаж байгаа боловч хуруу дарам бага, эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин их байгаа нь харагдаж байна.
Энэ бүгдээс үзэхэд сэтгэл судлаач мэргэжил нь улсын хэмжээнд эрэлттэй байгаа ба сүүлийн жилүүдэд сэтгэл судлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад элсч орж буй оюутнуудын тоо ч нэмэгдэх хандлагатай  байна. Хамгийн гол нь эрэлттэй байгаа энэ мэргэжлээр чадварлаг мэргэшсэн боловсон хүчин бэлтгэн гаргах нь чухал асуудал болоод байна.
2. Сэтгэл зүйн төвүүд болон сэтгэлцийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны чиглэл, онцлог
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төвүүдийн тоо нь 16 байна. Үүнээс МУИС болон МУБИС-ийн сэтгэл зүйн 2 лаборатор бусад 14 нь сэтгэл зүйн зөвлөгөөний төвүүд байна. Эдгээр төвүүд нь бүгд  сургалт болон оншилгоо хийж, зөвлөгөө өгдөг нийтлэг талтай байна. Ялангуяа сургалт голчлон явуулж байна.  Бүлгийн сургалтыг ихэвчлэн албан газар , аж ахуй нэгжүүдийн ажилчдын уур амьсгал, ажлын бүтээмж  талруу сургалт явуулж зөвлөгөө өгч байна.
Хувь хүнд зориулсан  нь тухайн хүний дотоод мэдрэмж, зан байдлын талаар, өөрийгөө идэвхжүүлэх, дотоод нөөц боломжийг нь илрүүлэх талын зөвлөгөө, сургалтууд голчилдог.
Уг судлагаанд орсон сэтгэл зүйн төвүүдээс хамгийн онцлог төв нь “Ухамсарт сэтгэл” бизнесийн сэтгэл зүйн төв байлаа. Энэ  төв нь зөвхөн бизнесийн чиглэлээр дагнан сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулдаг. Эдгээрт нь -Өөрийгөө танин мэдэх, хөгжүүлэх, -Бизнесийн хувцаслалт, имидж, дүр төрх, -Бизнесийн ухамсар, компанийн имидж, -Бизнесийн уулзалт, гэрээ хэлэлцээр зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч сургалт явуулж байна.
Мөн өөр нэг онцлог байгууллага нбайлаа. Тэр нь  “Монгол өрх” сэтгэц заслын холбоо юм. Энэ холбоо нь түлхүү гэр бүлд зориулсан сургалт , зөвлөгөө мөн нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа архинд донтолт ба аль хэдийнэ  донтсон хүмүүст зориулан зөвлөгөө өгч , сургалт явуулдагаараа  бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүдээсээ онцлог, ялгаатай байлаа.
Сэтгэцийн эмнэлгийн хувьд уг судлагаанд нийт 11 сэтгэцийн эмнэлэг орсон. Эдгээр бүх сэтгэцийн эмнэлгүүд, мэрэгжлийн түвшинд оношилж, түүнд тохирсон сэтгэцийн эмчилгээ, сэтгэц засал хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.





Сэтгэлзүйн зөвлөгөөний төв
НЭР
ҮЙЛЧИЛГЭЭ
УТАС

ХАЯГ

И-МЭЙЛ, БЛОГ
1
Сэтгэл судлалын үндэсний төв.
Оношлогоо
Зөвлөгөө
Сургалт
324233, 99071820
СБД, Тусгаар тогтнолын ордны 1 давхарт

2
Нандин Ертөнц
Зөвлөгөө
Сургалт
91155091, 96018999, 99771848
Идэр дээд сургуулийн 3 давхарт

3
Саруул Гэрэлт Ирээдүй
Зөвлөгөө
Сургалт
50057015, 98647015, 98217033
БГД, Баруун дөрвөн зам Grand plaza урд 69-р байр


4
Сэтгэлийн Толь
Оношлогоо
Зөвлөгөө
Сургалт
331175,
99076165
ЧД, Багатойруу Нэгдсэн үндэстний гудамж, 20-р байр 34 тоот

5
Ариун Өргөө
2 төрлийн сургалт
Зөвлөгөө
99398928, 88120800
Goldenbridge хэлний төвийн байранд
-
6
Гэгээн Мөрөөдөл
-
-
-
-
7
Инээмсэглэл
Зөвлөгөө
Сургалт
99290267, 88602350
ЧД, Жуулчны гудамж, Урт цагаан TEDY төвийн баруун талд

8
Хайрын Хэл
Сургалт
Зөвлөгөө
70151300
БЗД, 2-р хороо Сансрын ШТС Гэр бүлийн радио 104-н байрны 3 давхарт

9
Монгол Өрх
Зөвлөгөө /-Гэр бүл, -Архины хэрэглээ/
Сургалт
70145145, 96667583, 96657495, 99007377
БГД 12-р хороо Хасбаатарын гудамж, 6-р Бичил хороолол MASS төв 103 тоот

10
Мөрөөдөл Сэтгэлийн Диваажин
Зөвлөгөө
Сургалт
96002049
Цирк зүүн талд Д.Нацагдоржийн төв номын сангийн байранд

11
Ариусахуй Ертөнц
Зөвлөгөө
Сургалт
99299594
Хүнсний 4-р дэлгүүр, Cherry супермаркетын арын байрны 2-р орц
-
12
Ухамсарт Сэтгэл
өрлийн Сургалт
Зөвлөгөө
Бизнесийн чиглэлээр явуулдаг
99999578
88809593
СБД, Central Tower 6 давхарт

13
Увидаст Сар
Зөвлөгөө
Сургалт
70111191
ЧД, Жуулчны гудамж, Дельта төв 301 тоот

14
ХСҮТ, Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх кабинет
Оношлогоо
Эмчилгээ
Хяналт
-
БЗД, ХСҮТ Хөнгөвчлөх эмчилгээний тасагт

15
МУИС
Зөвлөгөө
Оношлогоо
Лаборатор
77307730 (2333)
МУИС-ийн хичээлийн 2-р байр 262
16
МУБИС
(сэтгэл зүйн үйлчилгээний үндэсний кабинет)
Зөвлөгөө
Оношлогоо
Лаборатор
70-120014
МУБИС Хичээлийн “Ё” байр
Сэтгэцийн эмнэлгүүд
НЭР
ҮЙЛЧИЛГЭЭ
УТАС

ХАЯГ

1
СЭМҮТ
Мэргэжлийн түвшний Нэгдсэн бүх үйлчилгээ
458298
Улаанбаатар хот
Баянз
үрх дүүрэг IX хороо
Шархад
2
Гэгээн Золбоо
Сэтгэцийн үзлэг, оношлогоо
Сэтгэлзүйн зөвлөгөө
99192810
БЗД 9-р хороо Сэтгэцийн Клиникийн эмнэлгийн байранд
3
Боржгоны Оточ
Сэтгэцийн үзлэг, оношлогоо, эмчилгээ
99177428
ЧД 5-р хороо ОС-ны 18-36 тоот
4
Психоанализ
Сэтгэцийн оношлогоо, сэтгэц засал
99182664, 99198937
СБД , Бага  тойруу 8-р хороо 29-30 тоот
5
Ди-Эл
Сэтгэцийн үзлэг, оношлогоо, эмчилгээ
99179099,
326807
СБД 7-р хороо СЭМСТ-д түрээс
6
Амбат Илч
Сэтгэцийн эмгэг, архинд донтох эмгэгийг оношлох эмчлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулах
99880950,
99197501
БЗД 2-р хороо Их Өвөх компаны байранд
7
Эрүүл Мэдрэмж
Сэтгэцийн үзлэг, оношлогоо, эмчилгээ
зөвлөгөө өгөх, сургалт явуулах
99137240
99177428
СБД эмийн үйлдвэрийн байранд
8
ТӨГ СУН
Сэтгэцийн үзлэг, оношлогоо, эмчилгээ
зөвлөгөө өгөх, сургалт явуулах
Психоанализ сэтгэц засал
99036633
96000608
БЗД Сансрын тунелээс Баянцээл худалдааны төвийн эсрэг талд  Зохиомж Дээд сургуулийн хойно 125-А байр
9
Эдгэрэл
Сэтгэцийн үзлэг, оношлогоо, эмчилгээ
зөвлөгөө өгөх, сургалт явуулах
Стресс тайлах эмчилгээ
99285825
СБД 11-р хороо ЭМҮТ-н 2 давхарт
10
Сэтгэшгүй
зөвлөгөө өгөх, сургалт явуулах
Ховсоор эмчилнэ
91912599
91912199
БГД 4-р хороо 102-р байр 2,3 тоот
11
МЭНД-ОРШИХУЙ
Сэтгэл зүйн зөвлөгөө , архинаас гаргах эмчилгээ, сэтгэц засал
99086530, 99270311, 99152960
БЗД, Хотон трейд, 15 тоот


1.        
2.      Сэтгэл зүйчид хандах хандлагыг судалсан нь

Судлагааны зорилго
Өнөөгийн Монголчуудын сэтгэл судлаачдад хандах хандлагыг бодит тоо баримт дээр тулгуурлан шинжлэх, хүмүүсийн санаа бодлыг илэрхийлэх , шаардлагатай асуудлыг тодорхойлох, холбогдох онол дээр тулгуурлан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгох, хэтийн төлвийг тодорхойлоход оршино.
Мөн түүнчлэн энэ судалгаа нь энэ төрлийн дараа дараагийн судалгааны суурийг тавьсан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон судалгаа юм.
Судалгааны аргазүй
Уг судалгаа нь ерөнхий мэдээллийн 2 асуулт, гол 4 асуулгатай ба нийт 6 асуултаас бүрдсэн асуулга юм.
Ерөнхий мэдээлэл гэсэн 2 асуулга нь “нас” болон “хүйс”-ийг тодруулах зорилготой.  Хандлагыг тодруулах гол 4 асуулга нь:
- Сэтгэл судлаач гэж хэн бэ? гэдэг талаар
- Өмнө нь сэтгэл судлаачид хандаж байсан эсэх
- Сэтгэл судлаачид хандах хандлагын ( эерэг, сөрөг ) талаар
- Сэтгэл судлаачид хандаж буй гол гол асуудлуудын талаар мэдэхийг зорисон болно.
Оролцогчдын тухайд 14-65 насны 300 хүн хамрагдсан ба тэдний 162 нь эмэгтэй, 138 нь эрэгтэй байлаа. Тэднийг ерөнхий насны байдлаар хувааж үзвэл 14-17 нас буюу дунд сургуулийн ахлах ангийн 98 сурагч (54 эмэгтэй, 44 эрэгтэй), 18-24 насны буюу их сургуулийн насны 96 оюутан (53 эмэгтэй, 43 эрэгтэй), 25 дээш насны 106 хүн (55 эмэгтэй, 51 эрэгтэй) тус тус ороцсон. Судалгааны онцлог тал нь янз бүрийн орчин нөхцөл дэх, боломж бололцооны хувьд өөр хоорондоо ялгаатай бүлгүүдээс түүвэрлэсэн болно. ( Хавсралт  хуудсанд судалгааны материалаа хавсаргав.)


1-р асуулт : Та сэтгэл судлаач, сэтгэл зүйчийг ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэх үү?


Дээрх судалгаанаас үзэхэд нийт судалгаанд оролцогчдын 27 хувь нь сэтгэл зүйч, сэтгэл судлаачид ямар үйл ажиллагаа явуулдгийг огт мэддэггүй гэсэн байна. Тодруулбал 14-17 насны хүүхдүүдийн 54 хувь буюу талаас их нь энэ мэргэжлийн талаар огт ойлголтгүй, 25 дээш насныхны 26 хувь энэ талаар мэддэггүй гэж хариулжээ. Нийт судалгаанд оролцогчдын 13 хувь нь ерөнхийдөө бага зэрэг мэдэх ч гэсэн тодорхой зүйл мэддэггүй гэсэн хариулт өгсөн.

2-р асуулт : Та өмнө нь сэтгэл зүйчид хандаж байсан уу
Сэтгэл судлаачид хандаж байсан эсэхийг мэдэх асуулгын үр дүнд нийт оролцогчдын 83 хувь нь огт очиж үзээгүй (7 хувь хандаж үзсэн, 10 хувь нь очиж байгаагүй ч очихыг хүсдэг) байсан ба үүний шалтгаан нь боломж бололцоо гэхээс илүүтэйгээр нийгэмд хангалттай мэдээ, мэдээлэл хомс байдлаас болсон байж болох юм.


3-р асуулт :  Таны сэтгэл зүйчид хандах хандлага ?
Сэтгэл зүйчид хандах хандлагыг асуусан асуулгын үр дүнгээс үзэхэд 61,4 хувь нь сэтгэл судлаач бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй шаардлагатай хүмүүс гэсэн бол 10,5 хувь нь огт шаардлагагүй хэрэггүй, 10,2 хувь нь болгоомжилдог, 17,7 хувь нь мэдэхгүй байна гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд судалгаанд оролцогчдын 38,4 хувь нь сэтгэл судлаачдад хандах хандлагын хувьд ямар нэгэн байдлаар сөрөг эсвэл энэ талаар бодож үзээгүй огт хайхардаггүй гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.



4-р асуулт : Хэрвээ та сэтгэл зүйчид хандвал тэр нь ямар асуудлаар байх вэ?
 Хандаж байсан бол ямар асуудал байсан вэ?

Хэрэв сэтгэл судлаачид хандвал ямар асуудлаар хандах вэ?  гэсэн асуулганд 14-17 насныхан ихэвчлэн 1.Өөрийгөө ойлгох болон дотоод мэдрэмжтэй холбоотой, 2.Эцэг эх болон ах дүүтэй холбоотой , 3. Хайр сэтгэл мөн өөрсдийн ирээдүйтэй холбоотой асуудалд санаа зовниж байгаа нь ажиглагдсан.

18-25 насныхны хувьд эцэг эх, ах дүүтэй холбоотой асуудал багассан боловч, бусдаар 14-17 насныхантай ижилхэн дүн ажиглагдсан.

Харин 25-с дээш насныхны хувьд үр хүүхэдтэй холбоотой асуудал болон хайр сэтгэл , эхнэр нөхрийн харилцааны асуудал илүү хөндөгдөж байгаа нь илэрхий харагдаж байлаа.

Дүгнэлт
Ж.Б.Роттерийн нийгмээс суралцах онолын үүднээс үзэхэд олон нийтэд сэтгэл судлаачдын талаар эерэг бодлуудыг нийгэм орчиноор дамжуулан хүргэж чадвал хүн өөрөө эерэг нөлөөлөлд татагдана гэж үзээд, очны эерэг нөлөөг үргэлж хайж байдаг онцлог нь бидэнд давуу талыг үүсгэнэ. Харин үүний эсрэгээр бидний талаарх сөрөг хандлага өсвөл Роттерийн онолын дагуу  нийгэм таагүй нөлөөллөөс зугтах хандлагыг үүсгэж тэр хэмжээгээрээ сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо олширч, нэг талаараа энэ нь нийгэмд дарамт үүсгэн үүнийг шийдвэрлэхэд  улам хүндрэлтэй болох магадлалтай юм.
Судлагааны дүнг харахад нийтлэгээр бүх насныханд  өөрийгөө ойлгох, дотоод мэдрэмжтэй холбоотой асуудлаар хандмаар байна гэсэн хариулт  маш их хувийг (22%)  эзлэж байна. Хүн гэдэг амьдарлын явцад тулгарах олон бэрхшээлийг туулах явцдаа олон янзын ааш зан гарган, сэтгэл хөдлөлөө гадагшлуулдаг.
 Гэвч гадагшилалгүй хуримтлагдсан эсвэл барьж чадахгүй хэт их хэмжээний сэтгэл хөдлөл нь биеийн өвчин үүсэх суурь үндэн болдог. Энэ үе дээрээ л хэн нэгэнтэй ярилцан, зөвөлгөө авч зөв голдиролд нь оруулж чадвал биеийн олон төрлийн өвчин тусалгүй өнгөрөх бүрэн боломжтой.  Бие хүнд хандсан энэ төрлийн зөвөлгөө нь сэтгэл зүйчдийн, сэтгэл зүйн төвүүдийн хийдэг цорын ганц ажил биш юм. Сургалт, оншилгоо,  зөвөлгөө гэсэн цогц үйлчилгээг бид үзүүлдэг.
Сэтгэл зүйч бидний өдөр тутмийн амьдралд хэрэгтэй, шаардлагатай юм байна гэдгийг хичнээн ойлгосон ч нэг удаа ирээд дахин ирэхгүй байх тохилдол маш их байдаг. Гол нь төлбөр өндөр байна гэсэн хариу хэлдэг. Гэвч Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судлагаанаас үзэхэд Монгол нэг өрхийн дундаж орлого 450000 орчим байна. Гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдөхөд өнгөн ханиад биш) сардаа дунджаар 50000-120000 төгрөг зөрцуулдаг гэсэн тооцоо байдаг. Харин сэтгэл зүйч дээр сард хамгийн  ихдээ  гурван удаа (ихэвчлэн нэг эсвэл хоёр очдог) очно гэх үзэхэд  30000 төгрөг зарцуулна. Энэ хоорон дахь ялгааг хэн ч ойлгоно байх. Тулгамдсан асуудлаа дөнгөж эхэн үед нь шийдвэрлэж чадвал бид хичнээн их зүйлийг олж авч чадах билээдээ.
  Дээрх онолын үүднээс үзэхэд өөрсдийн ажил мэрэгжлийн шаардлага, хэрэгцээг таниулсан мэдээ мэдээлэл, сурталчилгааг  эерэг талаас нь түгээж, нийгэмд үүссэн сөрөг хандлагыг арилгаж чадвал  бидэнд зах зээл нээлттэй байна.  Мөн зөвхөн зах зээл ихсэх бус сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс багассанаар нийгэм дэх дарамт багасан, хүмүүсийн амьдрал аядуу тайван, эрүүл голдирлоор явж, архи тамхи ажилгүйдэл гэмт хэрэг гэх мэтчилэн нийгмийн олон сөрөг  асуудлуудыг багасгах онцгой чухал ач холбогдолтой юм.




             Номзүй
·         Крысько  В.Г. Нийгмийн сэтгэл судлалын бүдүүвч. УБ., 2008
·         Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ., 1999
·         Мягмар О. Сэтгэл судлалын ухааны судалгааны аргыг практикт харах. УБ., 1988
·         Макконнелл Р, Брю Л. Экономикс. УБ., 1999
·         Сувд Б, Алтанцэцэг Б. Экономикс. УБ., 2008
·         Туяа Б. Сэтгэц оношлогооны тайлбар толь. УБ., 2008
·         Цэцгээ П ба бусад. Нийгмийн судалгааны арга зүйн гарын авлага. УБ., 2001

Бусад эх сурвалж

·         http://ncmh.gov.mn
·         http://www.moh.mn/
·         http://www.nso.mn/