Рэймонд Кэттелл /Raymond Cattell 1905-1998/

Британ, Америкын сэтгэл судлаач Рэймонд Кэттелл 1905 оны 3-р сарын 20-нд төрсөн бөгөөд түүний судалгаа сэтгэл судлалын шинжлэх ухааны бие хүн, темперамент, танин мэдэхүйн чадварууд, сэдэл ба сэтгэл хөдлөл, бие хүний динамик хэмжигдэхүүн, нийгмийн зан үйл ба бүлгийн хэв маяг, сэтгэл засал явагдах бие хүний судалгааны хэрэглээ, суралцахуйн онол зэрэг сэдвүүдэд үнэтэй хувь нэмэр оруулж, амжилт ба бүтээлч шинжийг урьдчилан тодорхойлогчийг зохиож, мөн оношилгоонд хэрэглэгдэх маш олон шинжлэх ухааны арга зүйг зохиож байв. Тэрээр нийт хамтарсан 50 гаруй ном, 500 гаруй нийтлэл бичиж, 30 гаруй стандарт тестүүдийг зохиосон юм. Кэттелийг 20-р зууны хамгийн шилдэг, нөлөө бүхий  сэтгэл судлаачдын 16-р байранд жагсаажээ.

Түүний алдартай бүтээлүүд:
- Бие хүний оношилгоо ба тайлбарууд (1946)
- Бие хүн: системтэй, онол ба баримттай судалгаа (1950)
- Хүчин зүйлийн онол (1952)
- Бие хүн ба Сэдлийн бүтэц ба оношилгоо (1957)
- Бие хүний шинжлэх ухааны анализ (1965)
- Асуулгын аргаар сэтгэцийн байдал болон бие хүнийг тодорхойлох нь (1973)
- Амьдрал ба зан байдал дахь хүчин зүйлийн анализын шинжлэх ухааны хэрэглээ (1978)

Эх сурвалж: www.wikipedia.org
http://helpingpsychology.com