Зан чанар гэж юу вэ ?
Бид зан чанар хэмээх нэр томъёог ямар нэг тайлбаргүйгээр байнга хэрэглэдэг. Гэхдээ монголчуудын хувьд зан ааш гэдэг үгийг түлхүү хэрэглэх хандлагатай ч манай мэргэжлийн хүмүүс зан ааш, зан чанар гэдэг нэр томъёог ялгах юм. Тэгэхээр тэр хүн ийм зан чанартай гэж ярих нь зүйтэй болдог. Та өмнө нь тэр залуу их хөдөлгөөнтэй, тэр эмэгтэй "галзуу" гэх мэт тухайн хүний онцлогийг агуулсан яриаг зөндөө л сонсож байсан байх.
Харин Hall, Lindzey (1985) нар хүмүүсийг үнэлэх гэж зан чанарын ойлголтыг ашигладаг юм гэж тайлбарлажээ.
Сэтгэл судлалын судалгааны гол зорилго нь зан чанар байдаг. Гэхдээ сэтгэл судлаач нар зан чанарыг үеийн үед тайлбарлах гэж нилээд бэрхшээлтэй тулгарсан юм. Ялангуяа Гордон Оллпорт 1961 онд зан чанарын 50 шахуу тодорхойлолтыг танилцуулж, тэрнээс хойш маш олон тодорхойлолтуудыг гаргасан байна. Үнэн хэрэгтээ зан чанарын сэдэв нь сэтгэл судлалын гол цөмийг бүрдүүлдэг аж. Зан чанар гэдэг нь хүн гэж юу вэ гэсэн нэгдсэн ойлголт бөгөөд түүнд зан үйл, бодол санаа, мэдрэмжүүд ордог. Зан чанарын төрөлхийн агуулга байдаг тул сэтгэл судлаач нар хүлээн зөвшөөрөгдөхүйц тодорхойлолтыг гаргаж чадаагүй байна.
Зан чанарын ихэнхи тодорхойлолтууд төстэй байдаг. Сэтгэл судлаач Walter Mischel (1986) хүн болон хүрээлэн буй орчинд хариу үйлдэл үзүүлж буй хүний зан үйлийн өвөрмөц, тогтвортой, ерөнхий хэв маягийг хэлнэ гэжээ.
Зарим хүмүүс олон нийтийн газар дуугүй, эелдэг зан чанартай байдаг ч үүнийг тухайн хүний зан чанарт чухал ач холбогдол өгч болохгүй. Үүнтэй адил, сэтгэл судлаач нар бодгалийн зан үйлийн хэв маягийн ялгааг нь түлхүү судалдаг. Бодгалийн зан үйлийг ойлгохын тулд сэтгэл судлаач нар хүний юу нь онцлог байна вэ, бусдаас бодгаль хүн юугаараа ялгарч байна вэ гэдгийг мэдэхийг хүсдэг юм.
Хүний зан үйлийн талаарх системчилсэн тайлбар ба нээлт хийхээр чармайн ажилладаг сэтгэл судлаачийг бие хүний онолч гэдэг. Тэдний тайлбар хүмүүсийг төрөл болгон ангилах ач холбогдолтой байдаг билээ.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: