Сэдэл гэж юу вэ ?

Сэдэл маш олон хэлбэрээр сэтгэл судлалын судалгааны төв болсоор байна. Танд үргэлж бий болдог зорилго ба зорилгод чиглэсэн гэх мэт зан үйл нь сэдэл байдаг. Сэдлийн талаарх ойлголт нь бодгаль ба бодгалиудын хоорондын зан үйлийн хувьсах чанарыг дүгнэх боломжийг олгодог юм (Beck, 1990).
Сэдэл бидний зорилгод чиглэх зан үйлийг чиглүүлж, өдөөдөг. Биологийн, өдөөгчийн, нийгмээс суралцсан гэсэн сэдлийн үндсэн гурван ангилал байдаг. Өлсөх, цангах, температур зохицуулах, секс гэх мэт физиологийн үндсээр биологийн сэдлийн тодорхойлдог. Өдөөгчийн сэдэл нь хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлээр бий болж байгаа сэрлийн өдөөгч, шинжлэх, сониуч байдал, тав тухтай байдалтай холбогдох, чадвар зэрэг юм. Тэдгээр нь дотоод шинжтэй бөгөөд суралцдаггүй боловч тусгай физиологийн үндэстэй гэж үзэж болохгүй. Харин суралцсан нийгмийн сэдэл гэдэг бол амжилт, эрх мэдэл, хамтрахыг хэлдэг.
Зан үйлийн үндэс нь дотоод өдөөгчөөр эсвэл гадаад орчноос ч нөлөөлж болдог. Жишээ нь, цусан дахь сахарын түвшин багасахаар өлсөх нь дотоод шинжтэй эсвэл амттай зүйлийг харсан болохоор өлсөх нь гадаад шинжтэй байдаг. Ер нь сэдэл бидний зан үйлийг удирдан чиглүүлдэг. Жишээ нь, өлссөн үедээ ном уншихаас илүү идэх зүйлийг эрж хайдаг биз дээ.
Сэтгэл судлаачид сэдлийг бодгалийн юу хийдгээр (өдөөлт), хэрхэн шийдвэр гаргаж байгаагаар (чиглүүлэг), зан үйлийг хэр зэрэг хүчтэй эзэмшиж байгаагаар (хүчлэх), зан үйлийг хэр зэрэг удаан хугацаанд эзэмшиж байгаагаар (тэвчээр) тодорхойлдог. Сэдлийг шууд ажиглах боломжгүй, харин тухайн хүний үйл ажиллагаанаас тооцоолон гаргадаг (Petri, 1991).

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг