Хөгжил гэж юу вэ ?

Ж. Пиажегийн судалгаа хүүхдийг зөвхөн сэрэл-мэдрэхүйн мунхагн оюун ухаантай гэсэн баримлалыг шинэчилж хүүхдийлогик сэтгэхүй, учир шалтгааны чадварын хөгжил байдгийг нотолсон нь хөгжлийн сэтгэл судлалд үнэтэй хувь нэмэр болж чадсан юм.
Хөгжил гэдэг ойлголтод бие махбодын, танин мэдэхүйн, бие хүн-бодгалийн нийгмийн зан төлөв багтдаг. Бие махбодь өөрчлөгдөх буюу өндөр болох, жин нэмэх, хөдөлгөөнт зан үйл сайжрах, мөн үүнтэй зэрэгцэж физиологи гаралтай бэлгийн хөгжил, нас ахих гэх мэт процессуудыг бие махбодын хөгжилд хамааруулдаг. Мөн сэтгэхүйн, ой тогтоолтын, хэл ярианы, асуудлыг шийдвэрлэх зэрэг процессуудын өөрчлөлтийг танин мэдэхүйн хөгжил гэнэ. Бие хүн болон нийгмийн хөгжил гэдэг нь бодгалийн зан чанар, нийгмийн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөл зэрэг нь өөрчлөгдөхийг хэлдэг. Хөгжлийн өөрчлөлтийг тоо болон чанараар тодорхойлоход хялбар байдаг. Жишээ нь, үгийн баялагийг хүүхэд хэр их үг ашиглаж байгаагаар тогтоодог (тооны). Хэл ярианы хөгжлийг хүүхэд өгүүлбэрийн бүтцийг хэрхэн ашиглаж байгаагаар тогтоодог (чанарын).
Хөгжлийн сэтгэл судлал бол бодгаль үхэх хүртэлх зан үйлийн өөрчлөлт, оюун ухааны хөгжил, бие махбодийн судалгаа юм. Хөгжлийн сэтгэл судлаачид хүний зан үйлийн хөгжилд орчин ба удамшлын харьцааны яг юу нь нөлөөлөөд байна вэ гэсэн нарийвчилсан тодорхойлолтыг хараахан гаргаагүй байна.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг