Ой тогтоолт гэж юу вэ ?
Та өмнө нь Эббингаузын туршилтын талаар уншиж байсан бол ой тогтоолт болон сургалт хоёр ямар ялгаатай юм бэ гэж гайхаж магадгүй. Үнэн хэрэгтээ энэ хоёр ойлголтыг ялгахад төвөгтэй байдаг. Та ямарваа нэг зүйлийг эргэн санахын тулд эхлээд тухайн зүйлдээ суралцсан байх ёстой, харин суралцсан зүйлээр ямар зүйлийг тогтоосон бэ гэдгийг шалгаж болдог.
Сургалт бол шинэ мэдээллийг эзэмших бодол санаа болон зан үйлийн ур чадвар юм. Ой тогтоолтонд суралцсан зүйлээ эргэн санаж, дараа нь хадгалаад, ашигладаг. Мөн ой тогтоолтын процесст хүртэхүйн процесс (суралцсан зүйл буюу хүртэж буй өдөөгч), сургалтын процесс (хоорондоо холбоотой өдөөгчийг эзэмших), ухамсрын процесс (ямар ч үед гарцаагүй мэддэг зүйл) гэж байдаг.
Ямарваа нэг зүйлийг санахын тулд зан үйл (эсвэл мэдээллэл)-ийг эзэмших (эсвэл суралцах) хэрэгцээ бий болно, санахыг хүссэн зүйл хэрэгцээтэй болох хүртэл хадгалагдаж байдаг, дараа нь тэр зүйлээ эргэн санах боломжтой болдог. Сэтгэл судлаачид ой тогтоолтыг судлахдаа хадгалах түвшинг түлхүү авч үздэг. Хадгалах түвшин гэдэг нь сургалтыг эзэмшсэний дараа хадгалагдсан нарийвчилсан мэдээллийн хэмжээг хэлдэг.
Хадгалалтыг өмнө нь суралцсан мэдээллийг эргэн сануулж тодорхойлж болдог. Марталт болон хадгалалтын алдагдал нь эргэн санаж болдоггүй жинхэнэ сургалтын нэг хэсэг нь юм.
Ой тогтоолтын хадгалах үе шатуудыг тайлбарлах оролдлогуудыг нилээд эртнээс хийсэн байдаг. Жишээ нь, Виллиам Жеймс (1890) ухамсарт мэдлэгийн хэсэг нь анхдагч ой тогтоолт, хэрэгцээтэй үед гарч ирэх хадгалагдсан мэдлэг бүхий оюун ухааны хэсгийг хоёрдогч ой тогтоолт гэж үзжээ. Энэ загварыг 1960-аад оны үеэр ой тогтоолтын мэдээлэл процессийн хандлагаар дахин авч үзэх болсон.
Brewer, Pani (1983) бидний ой тогтоолт хувийн, ерөнхий, ур чадварын гэсэн гурван өөр төрлийн мэдээллээс бүрддэг хэмээн танилцуулж байв. Хувийн мэдээлэл нь өвөрмөц, тусгай дадал, ерөнхий мэдээлэл нь тодорхой нэг туршлага буюу дадалтай холбогддоггүй ямарваа нэг зүйлд хандах хандлага, үгийн баялаг гэх мэт ерөнхий мэдлэгүүдийг хэлдэг бол ур чадварын мэдээлэл нь машин унах эсвэл үгийн сүлжээ бөглөх гэх мэт зан үйлийн болоод танин мэдэхүйн чадваруудыг хэлдэг байна.
Ой тогтоолтын процесс. Та багш дээрээ миний бичсэн энэ мэдээллийг авч очлоо гэж бодъё. Багш танаас энэ мэдээллийг хэн бичсэн бэ ? гэж асуувал та гурван төрлийн хариултыг хэлэх боломжтой. Нэгдүгээрт, би ерөөсөө уншаагүй болохоор мэдэхгүй байна, хоёрдугаарт, би нэрийг нь сайн санаж байна, гуравдугаарт, би сайн санахгүй байна гэж хариулах юм. Эдгээр гурван хариултууд мэдээллийг кодлох, хадгалах, сэргээн санах гэсэн ой тогтоолтыг бүрдүүлдэг үндсэн системийг өгүүлж байгаа юм.
Эхний алхам бол кодлох буюу мэдээллийг ой тогтоолтонд байрлуулах процесс юм (Klatzy, 1984). Хэрэв бид аливаа зүйлийг сураагүй, туршлагажаагүй бол түүнийгээ хожим эргэн санана гэж байхгүй. Хүртэж авсан өдөөгчид болон хувиргах ёстой мэдлэгүүдийг тархин дахь ой тогтоолт гэсэн банкинд хадгалдаг гэсэн үг. Кодлох гэдэг нь өдөөгчийг дүрслэн хөгжүүлдэг мэдрэлийн систем буюу хүртэхүйн процесс юм.
Кодлох процессийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хэд хэдэн хувьсагч хэмжигдэхүүн байдаг. Бид ямарваа нэг үйл явдлыг хүлээж аваад, дараа нь тэр үйл явдлынхаа онцлог шинжүүдэд анхаарлаа хандуулдаг. Ямар нэг зүйлийг санахаар сэдэлжсэн бол мэдээллийн ач холбогдол ба таны амьдралд холбоотой талаар боддог. Өөрөөр хэлбэл мэдээллийг давтах эсвэл түүнд туршлагажиж байсан бол санах магадлал төдий чинээ ихсэх юм.
Одоо кодлосон мэдээллийг хадгалах хэрэгтэй. Хадгалахгүй бол мартана. Ой тогтоолтын хоёр дахь алхам бол хадгалалт аж. Урт эсвэл богино хугацаанд ой тогтоолтын системд хадгалах процессийг ой тогтоолтын хадгалалт гэдэг.
Хадгалагдсан ой тогтоолт нь яг л видео бичлэгийн урагш, хойш тоглуулдаг шиг боломжтой зүйл бөгөөд шинэ мэдээллийг олж авах үргэлжлэн өөрчлөгдөх динамик шинжтэй байдгийг судалгаагаар тогтоогоод байна (Loftus, 1980).
Ой тогтоолтын гурав дахь алхам бол сэргээн санах процесс юм. Бид сэргээн санахаас нааш ямар мэдээллийг хадгалсан бэ гэдгээ мэддэггүй. Зарим тохиолдолд мэдээллийг сайтар хадгалсан ч шаардлагатай үед хялбархан санадаггүй. Жишээ нь, таныг улирлын сүүлчийн шалгалт өгч байхад та зөв хариултаа ангиас гармагцаа санадаг уу ? Шалгалтын хариулт таны ой тогтоолтонд байсан ч тэдгээрийг эргэн санахад төвөгтэй байна. Амжилттай эргэн санах нь кодлох процессийн үйл ажиллагаатай холбоотой юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: