Гордон Оллпорт /Gordon Allport 1897-1967/
Гордон Оллпорт 1897 онд Индианагийн Монтезумад төржээ. Тэрээр дээрээ дөрвөн ахтай, айлын бага нь байсан бөгөөд ичимхий хүүхэд байжээ. Гэхдээ Оллпорт нилээд хичээл зүтгэлтэй, онц сурдаг байсан. Түүний ээж нь дунд сургуулийн багш, аав нь эмч байсан тул Оллпортыг нилээд ёс зүйтэй ажиллахад сургасан аж.
Оллпортын амьдралд тохиолдсон нэгэн чухал үйл явдал бий. Тэрээр 22 настайдаа Вена руу аялсан юм. Улмаар агуу сэтгэгч Зигмунд Фрейдтэй уулзах завшаан олджээ. Түүнийг Фрейдийн оффис дээр ирэхэд Фрейд аяархан гэгч нь суугаад, Оллпортыг эхлэхийг хүлээв. Хэсэгхэн хугацааны дараа Оллпортын тэвчээр нь барагдаж чимээгүй сууж чадахгүй болоод Вена руу ирэх замд галт тэргэнд байсан бяцхан хүүгийн талаар ярьсан юм. Оллпорт тэр хүүгийн талаар тайлбарлахдаа бохир заваан болохоос айдаг, бохир хүнтэй ойртдоггүй гэжээ. Хүү энэхүү зан үйлийг эзэрхэг, түрэмгий ээжээсээ олж авсан гэж Оллпорт онолоор тайлбарлав.
Гэтэл Фрейд түүнийг хэсэгхэн зуур ажигласнаа, дараа нь "Тэр хүүхэд чи байсан уу ?" гэж хэлжээ.
Оллпорт хүүхэд насны ухамсаргүйн туршлагаа ийнхүү илэрхийлсэн бөгөөд энэхүү явдал нь түүнийг психоанализыг гүн гүнзгий судлахад хүргэж, харин бихевиоризм цаашид хол явж чадахгүй гэдгийг нилээд эрт ухаарсан юм.
Түүний ах, алдартай нийгмийн сэтгэл судлаач болж чадсан Флойд Оллпорт нь Харвардын их сургуулиас сэтгэл судлалын докторын зэрэг хүртэж, түүний араас дүү Гордон Оллпорт нь 1922 онд мөн адил докторын зэрэг хүртэж байв. Тэрээр амьдралынхаа ихэнхи үеийг онолоо хөгжүүлэхийн тулд нийгмийн асуудлыг судалж, мөн бие хүний тестийг хөгжүүлж байсан. Гордон Оллпорт 1967 онд Massachusetts-ийн Камбриджид насан эцэслэсэн билээ.
Эх сурвалж:
http://webspace.ship.edu/cgboer/allport.html
Л. Энхтүшиг
0 comments: