Алберт Бандура /Albert Bandura/
Алберт Бандура 1925 оны 12-р сарын 4-нд Канадын хойд Албертагийн "Mundare" хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тэрээр нилээд тааруухан дунд, ахлах сургуульд сурч байсан боловч өөрөө хангалттай сайн сурч чадсан юм.
Бандура 1949 онд Британ Колумбын Их Сургуулиас сэтгэл судлалын бакалаврын зэрэг, 1952 онд Иова Их Сургуулиас докторын зэрэг тус тус хүртэж байлаа. Чухамхүү Иова Их Сургуульд байх үедээ суралцахуйн онолыг үндэслэхэд болон уламжлалт бихевиорист болоход нөлөөлж чадсан юм.
1953 онд Станфордын Их Сургуульд багшилж, улмаар анхны шавь Ричард Валтерстай хамтран ажилласны үр дүнд 1959 онд "өсвөр насны хүүхдийн түрэмгийлэл" номоо бичсэн.
Тэрээр 1973 онд APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1980 онд тус байгууллагаас "Шинжлэх Ухааны Хувь Нэмэр Оруулсан" хэмээх шагналыг хүртсэн юм. Алберт Бандура өнөөг хүртэл Станфордын Их Сургуульд ажилласаар байна.
Эх сурвалж: http://webspace.ship.edu/cgboer/bandura.html
Л. Энхтүшиг
0 comments: