Хайр дурлалын зөвлөмжүүд

Ихэнхи хүмүүс хэрхэн амжилттай үерхэх, хайрлах, дурлах талаар сонирхож байдаг. Харилцаагаа цаашид хэрхэн тогтвортойгоор авч явах талаар практик зөвлөмж бичсэн маш олон онолууд байдаг. 1988 онд бичсэн Роберт Штернбергийн "Хайрын гурвалжин" номонд харилцаагаа цаашид амжилттай авч явах талаар нилээд хэдэн практик зөвлөмжүүд болон дүрмүүдийг бичжээ. Эдгээр зөвлөмжүүд дөнгөж эхэлж байгаа болон үерхээд удаж буй ямар ч төрлийн харилцаанд ахиц өгч чадах юм.
Штернбергийн эхний дүрэм бол хайр дурлалын харилцаа хэзээ ч гэрээ хэлэлцээрийн маягийн байж болохгүй. Хосууд анх удаагаа болзохдоо бие биендээ маш их анхаарал тавьдаг ч гэрлэсний дараа ажил, хүүхэд, гадаад ертөнцийн зүйлсийг сонирхох хандлагатай болдог. Сайн харилцаатай байхын тулд та амьдралдаа хамгийн давуу эрхтэй нь байж сур.
Хосууд бие биенийхээ хэрэгцээг мэддэг байх бөгөөд асуулгүйгээр хэрэгцээ нь биелүүлэхийг мэддэг. Хайр гэдэг нь тухайн хүнд тусалж, өөрсдийн мэдрэмжээ илэрхийлэхээсээ айхгүй байхыг хэлдэг.
Штернбергийн гол чухалчилдаг зүйл бол хосууд хоёулаа өөрсдийн эерэг би-гийн ойголттой байх хэрэгтэй гэж үздэг. Тэд өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрч, харилцаагаа сайжруулах талаар чухал зүйлсийг мэддэх байх хэрэгтэй. Мөн идеал болон бодитоор сэтгэдэг хүмүүсийн хувьд ялгаатай. Идеал хүмүүс олон арга замаар  төгс төгөлдөрийг хүсдэг байдаг бол бодитоор сэтгэдэг хүмүүс дутагдалтай, аливааг голдог. Идеал хүний хийсвэрлэлд нь татагдвал сэтгэл гонсойж, зөрчилдөөн үүсэх хандлагатай байдаг. Харин бидний харилцаа бодит байдал дээр суурилсан байх ёстой. Штернбергийн үзсэнээр урт хугацаанд хайр дурлалын харилцаатай байхын тулд бодит хандлагатай байхыг шаарддаг ажээ.
Мөн хайр дурлалд харилцаа голлох үүргийг гүйцэтгэдэг. Хосууд өөрсдийнхөө юу бодож, мэдэрч байгааг шударгаар хэлэх ёстой. Шударга харилцаагүй бол дотносол алдагдаж, ямар ч утга учиргүй болдог. 
Сүүлчийн зөвлөмж бол бие биендээ идэвхтэй туслах нь сайн харилцааны үндэс юм. 


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг