Роберт Ж. Штернберг /Robert Sternberg/

Роберт Ж. Штернберг 1949 онд Нью-Жерсигийн Немарк хотод төрсөн. Тэрээр Яали Их Сургуульд элсэж сэтгэл судлаач болохоор шийджээ.  Төгсөөд 1972 онд сэтгэл судлалд нилээд алдартай болж, 1975 онд Станфордын Их Сургуулиас сэтгэл судлалын докторын зэрэг хүртсэн юм.
Тэрээр сэтгэл судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, ялангуяа танин мэдэхүйн оюун ухааны сэдэв, мөн сэтгэл хөдлөлийн хайр дурлалын сэдвийн хүрээнд тус тус гавъяа байгуулсан ажээ. Штернбергийг 1981 онд "Сэтгэл судлалд эртнээс хувь нэмрээ оруулсан шинжлэх ухааны шагнал"-аар APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо) шагнасан. Дараа нь тус шинжлэх ухааны салбараас маш олон хүндэтгэлийн шагналуудыг хүртсэн билээ. 
Тэрээр дунд сургуульд оюун ухааны тестийг өгөхдөө маш ихээр түгшдэг байсан учраас оюун ухааны талаар сонирхоход хүргэсэн юм. Мөн бүхий л карьерийнхаа турш сэтгэхүй, оюун ухааны сэдвүүдийн хүрээнд судалгаа удирдан явуулж байлаа. Түүний 1985 онд хэвлүүлсэн "IQ-ийн цаана орших хүний оюун ухааны гурвалсан онол" ном нь амжилт олсон. 
Штернбергийн оюун ухааны судалгааны ажил нь хайрын онолыг нь хөгжүүлэхэд түлхэц болсон бөгөөд 1988 онд хэвлүүлсэн "Хайрын Гурвалжин" номын эхлэл нь байв. Тэрээр хайр бол чухал ач холбогдолтой сэтгэл хөдлөл гэдгийг шинжлэх ухаанч байдлаар судалж чадсан юм.
Роберт Штернберг 1975 оноос хойш өнөөг хүртэл Яали Их Сургуулийн сэтгэл судлалын профессороор ажиллаж байна.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг